Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурлын шийдвэрийг Улсын дээд шүүхээс өнгөрсөн долоо хоногт танилцуулснаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Найдалаа нарын хэргийг дахин шалгах болсон бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх хөндөгдөж эхлэв.
Учир нь, Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцлоо.
Тодруулбал, анхан шатны шүүх түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж, дээрх нэр бүхий компаниудад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэнд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон байсныг Улсын дээд шүүх үндэслэлтэй гэж үзсэн юм.
Ийнхүү Улсын дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх нь тодорхой болж байна.
УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэж заасан байдаг.
Иймээс УИХ-ын хувьд эл асуудлыг хэзээ хэлэлцэн шийдвэрлэх вэ гэдгээс шалтгаалж, УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нөхөн сонгууль зарлагдах нөхцөл бүрдээд байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн. 2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байсан бол 2024 онд Хадгаламжийн даатгалын корпорацид газрын захирал хийж байгаад УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан. “Миний гадарлах салбар бол банк санхүү. Банк бусынхан аппликейшны зээлээр Монголыг идэж дуусах нь. Даашинхүү пүүсийн хоёрдугаар шат өнөөдөр Монголд банк бус санхүүгийн байгууллагаар дамжин хэрэгжиж байна, зохицуулалт бодлого хэрэгтэй” гэдэг байр суурь илэрхийлж ирсэн гишүүний нэг.
Хөгжлийн банкны хэрэгт ялладагчаар татагдан шалгагдаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Анхан болон Давж заалдах шатны шүүхээс цагаатгасан ч Улсын дээд шүүх тэрхүү шийдвэрийг хүчингүй болгон буцаав. Ингэснээр Н.Алтанхуяг гишүүний хувьд дахин шалгуулах шаардлагатай болж байна.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д зээл олгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. Хоёр шатны шүүхээс цагаатгасан байсан хэргийг Улсын дээд шүүхээс дахин шалгахаар болж шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд эртнээс бэлтгэн, өөрийг нь дарамталж байна” гэж тайлбарлав.
Энэ талаар тэрбээр “Улсын дээд шүүхийн шийдвэр бол өнгөрсөн гурван жил Н.Алтанхуягт Хөгжлийн банкны гэх хэрэг духан дээр нь наагаад чирсэн. Одоо дахиад гурван жил Хөгжлийн банкны хэргээр чирэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй амарсайхандаа жаргачих юм болов уу” гэдгээр хийчихэв үү. Хоёр шатны шүүх энэ хэргийг хэлэлцээд “Хахууль авсан асуудал алга. Засгийн газрын тогтоолоор буруутгаад байгаа нь болохгүй” гэж үзсэн. Улсын дээд шүүх нарийн ширийн юмаа үзээд цагаатгах байх гэтэл дахиад явуулах нь.
Дарамталж л байгаа хэрэг. Ингээд байвал алалцсан ч яах вэ дээ гэж бодогдож байна. Юун ч эрт 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бэлддэг юм бэ дээ” гэж мэдэгдээд буй.
УИХ-ын гишүүн М.Найдалааг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа ашиглаж улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж шалгагдаж байсан юм. “Бэрэн групп”-д 22.7 сая ам.доллар зээл олгохыг дэмжиж санал өгч, тогтоол гаргаж байсан нь эл хэрэгт татагдах үндэслэл болсон юм.
Түүнийг Анхан болон Давж заалдах шатны шүүхээс цагаатгаад байсан ч Улсын дээд шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж дүгнэсээр дахин шалгуулах болж буй юм.
Иймээс УИХ-ын 126 гишүүнээс нэгийнх нь бүрэн эрхийн асуудал хөндөгдөж эхэлсэн бол хоёр нь хуулийн байгууллагын үүд сахих ажилтай болж байна.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-12-16 202.55.191.130
yalgaagui buzruud
Нэргүй 2024-12-16 202.126.88.164
Архангайн гудамж төслөөс юм авсан үгүйг ОДНД компаний Дэлгэрсайхан гэдэг луйварчинг нь шалгахад л өмдөндөө шээс алдаад илчилчихнээ Батбаяртайгаа хамт 3 л дээлээ нөмрөх байхдаа харин их зальтай хүн тулдаа яваад бна
Нэргүй 2024-12-16 172.59.189.125
hair Nairobi shiitge saihanbileg elbeg dulaanjargal naraa baigaa gazar ni ustga
ХУУЛЬЧ 2024-12-16 202.9.47.15
ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР УЛС ТӨРИЙН ДАРАМТ Л ДАА .,,,,,ТЭГЭЭД Ч ЭНЭ ҮЙЛ ЯВЦ 3 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ ЭЦЭСТ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ.,,,,ДЭЭД ШҮҮХИЙН АРХАГУУД ҮҮНИЙГЭЭ МЭДЭЭД ОЛОН ЖИЛ ТОГТОЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ.,,,,ЕР НЬ МОНГОЛД ШҮҮХ ЗАСАГЛАЛ ЛЕНИН БАГШИЙН ЗААСАН ЗАМААР,,,,,ТӨРИЙН ДАРАНГУЙЛАЛЫН МЕХАНИЗМ БОЛЖ ИРСЭНЭЭС ШУДАРГА ЁСНЫ НЭРЭНДЭЭ ТОХИРДОГҮЙ Л ДЭЭ.,,,,,,
Нэргүй 2024-12-16 66.181.190.194
Ялыг нь өгөөд явуулах хэрэгтэй
Нэргүй 2024-12-16 66.181.184.82
даана ч ах Мөнхэрдэнэ нь чичрээд liveдсаар бгаад гишүүн болгосон. тийм учиртай болоод гишүүн болгож халдашгүй болгох гээл орилоод байж. Ийм хөгийн новшнууд шүү. Хөгжлийн Банкнаас зээл гаргуулаад ТУСГАЛ аа аваад мөнгөтэй хүн шиг жүжээд байж муу нохой Мөнхэрдэнэ
Нэргүй 2024-12-16 202.131.225.242
Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг муужруулдаг түлшний зохиогч нефтийн үйлдвэр барих энэтхэгийн тэрбум ногооныг хувьдаа зувчуулагч супер топор өөрийгөө тагнагч намын нөхөр ерөнхий сайдынхаа ар нуруунаас хутга ш**.аж өөр ерөнхий сайд бологч, тавчигдах эхийн дуулиан зохиомлоор тарьж жүжиг тавигч, муужруулдаг түлшний бизнесээ хамгаалч өдөр болгон ард иргэдээ бурхны оронд илгээч монголын төрийн буг босоо орооолон болж байгаа тийрэн хулгайчын явуулга Н.Алтанхуягийг замаасаа зайлуулах гэсэн арга.
Нэргүй 2024-12-16 202.131.225.242
Монголын Башар *л асаад болох зорилготой нэг тийрэн байнаа. Яагаав өөрийн өрсөлдөгчөөр монголын хамгийн муу нэртэй сүг болсон эрдэнийг захиалж давсан болдог нэг тийрэн босоо орооолн тэрний хийж байгаа ажил байхаас зайлахгүй. Монголын төрийн Муммар кадафи, Башар *л асаад Кин жон ун болохыг өдөр нь бодож шөнө болгон зүүдэлж байгаа супер хуурандаа пиздаа нахугийн тавилттай жүжиг эхэлж байгаа нь энэ. Гол хоол нь Н.Алтанхуяг тэссэртэнд нь энэ мангар бацаан байгаа л даа.
Нэргүй 2024-12-16 66.181.160.44
ХҮРЭЛСҮХИЙН БОДИТ ҮНЭН . СУПЕР ХУУРАНДАА ГЭСЭН ҮҮ? ГОЁ ХЭЛЖ . ЮУ ГЭЭЧ БААР САУН МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗРААР ТЭНҮҮЧЛЭЖ ЯВСАН НЭГ МУУ МӨРДСТЭЙ ХУЛИГААН ХУЙВАЛДААН ЗОХИОЖ , ЖҮЖИГ ТАВЬЖ, ПОПОРЧ, ПОПРОХ БОЛГОНДОО ЁСЛОЖ ДАЛДАГНАЖ ЯВСААР ТӨД УДАЛГҮЙ ЕС, ЕӨК БОЛЧИХСОН ТУУЖ ЯВДАГ ИЙМ ЛАЛРЫН ТОГТОЛЦООТОЙ НИЙГЭМД ХҮН АМЬДАРЧ ҮЗДЭГ Л ЮМ БНА . МАРТАСНААС НААД ЭТГЭЭДИЙГ ЧИНЬ ШҮҮХИЙН ТАНХИМД ТОЛГОЙ ГУДАЙЖ ЗОГСОХЫГ НЬ НЭГ ХАРСАН САНАГДААД БАЙХИЙМ МӨНГӨ ХУЛГАЙЛСАН Ч ГЭЛҮҮ? ТАНХАЙН ХЭРГЭЭР Ч ГЭЛҮҮ?
Нэргүй 2024-12-16 45.117.35.16
Odoo ter NAM ene ter hamgaalaltaa bolih heregtei shuu Hiisen bol yavuul
Нэргүй 2024-12-16 66.181.190.194
Шүүх нь тэгж мэдэгдсэн бол тодорхойлолтыг нь өгөөд хурдан явуул
Нэргүй 2024-12-16 59.153.115.82
ах дүүгээрээ авлигач с** нар. Зайлуулаач
Нэргүй 2024-12-16 59.153.115.20
Бүр нэг дураараа ямар ч хуульгүй.энэ нөхөр Ах шигээ өөдтэй амьтан биш байж бно. Гэхдээ тийм шудрага юм бол оюулзганаас өгсүүлээд МАНгар намын тэр олон гишүүн луйварчид тзрүүлээд шалгагдах ёстой биш үү
Нэргүй 2024-12-16 66.181.183.97
Бэрэн гэдэг бэрд болсон компанитай Алтанхуяг, Бат Үүл, энэ орилоогийн мангар бацаан хүртэл холбогдож. Авилгал өгөөд сурчихсан аймаар компани даа. Солонгосын daewoo шиг л болох гээд байсан тэгээд боллоо доо Бэрэн гэж бэрд компани.
Нэргүй 2024-12-16 66.181.161.123
ahiinhaa achaar amar saihandaa jargajee
зочин 2024-12-16 103.57.94.254
Шүүх засаглал дээд талд цэвэршин шудрага ёс тогтож зөв бурууг ялган салгаж бие даан хэн нэгний нөлөөнд орохгүй шийдэл гаргах чадвартай болжээ амжилт хүсье
Нэргүй 2024-12-16 192.82.65.103
Нөхөн сонгууль хийх хэрэгтэй. Мэдлэг чадвартай төлөвшсөн гишүүдийг УИХ-д оруулж ирэх хэрэгтэй.
Нэргүй 2024-12-16 103.242.47.254
УИХ-д байгаа 126-д эрүүл саруул ухаан санаатай, төр түмний хөрөнгөөс хулгай хийгээгүй ариун хүн байгаа гэж бодож байгаа хүн бол нэг бол их гэнэн тэнэг хүн нөгөө бол намаар талцаж өөрийн намын хулгайч нарын бузарыг харах ухаангүй улс төрийн бохир мөнгөнөөс их бага хэмжээгээр хувь хүртдэг хүн.
Иргэн 2024-12-16 66.181.179.243
Сангийн сайд, АН дарга, Шадар сайд, Ерөнхий сайд.
Зочин 2024-12-16 122.201.19.4
УИХ н гишүүдийг тагнаж чагнаж байгаа гэдэгт итгэл төрчихлөө.
Нэргүй 2024-12-16 103.168.34.73
Одоо АН аас МАН ыг мөсөн др нүцгэн бөгсөөр нь суулгаж чадах ганц хүн нь Алтанхуяг болсон нь үнэн. Хүкийг ахин Хааны суудалд суух мөрөөдлийг Алтанхуяг л салхинд хийсгэж чадна. тиймээс эртхэн агнах мега төсөл хэрэгжүүлэх нь тодорхой боллоо.
Нэргүй 2024-12-16 202.126.89.194
Алтанхуяг яаж алалцах ыг үзье гоё юм болох нээ.
Нэргүй 2024-12-16 124.158.104.12
Алтанхуяг МАН -тай алалцана гэнээ. Зүгээр л сүржигнэл. Алиахуяг харин ч МАН -тай наймаа хийж хувиа л борлуулна. Яг адилхан луйварчин алтанхуяг алалцаж чадахгүй.
Зочин 2024-12-16 66.181.177.233
Алтанхуягийн охин утааны мөнгө идээд ял авч байсныг Дорлигжав прокурор байхдаа нялх хүүхэдтэй охиныг яахнав дээ гээд өрөвдөөд ялаас чөлөөлснөө ярьсан шүү
Нутнархаж ял завшсан шүү дээ . Алтанхуяг бол луйварчин нь үнэн шүү
Zochin 2024-12-16 202.131.251.130
Unen, Haan jims amraltiin gazartaa hurtel 8 terbumaar horongo oruulalt hiigeed zavshaad ongorson. hogiin n**** shuu dee.