Хятадын хөрөнгө оруулагчдад “20 минутын хот” төслийг танилцуулав

Хятадын хөрөнгө оруулагчдад “20 минутын хот” төслийг танилцуулав

Хятадын хөрөнгө оруулагчдад “20 минутын хот” төслийг танилцуулав

Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллав. Энэ хүрээнд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулжээ.

Гэр хорооллыг орон сууцжуулж, олон улсын жишигт нийцүүлэх төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу  болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хорооллыг барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ хотыг байгуулна. Уг төслийн инженерийн дэд бүтцийг хийж дууссан бөгөөд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм. Барилга угсралтын тендерийг дөрвөн багцад хуваан ирэх оны нэгдүгээр сард зарлана.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцыг барьж буй. Албаны хүмүүсийн судалгаагаар уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Энэ хүрээнд зураг төслийг ирэх оны дөрөвдүгээр сард багтаан гүйцэтгэхээр төлөвлөж буй. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байгааг хотын дарга хэлж байв.

Манай улстай адил төстэй  цаг ууртай улс оронд энэ төрлийн төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, төслийн хүрээнд дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ.

Трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтрах сонирхолтой байна

нийслэл хот нийтийн тээврийн салбарт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцүүлнэ. Ингэхдээ эдгээр төсөл, хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцууллаа.

Хотын дарга Х.Нямбаатар уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Монгол Улсын Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг шинэчлэн баталж, энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хот төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор эрчим хүч, дэд бүтцийн салбарт гадаадын болон дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахыг зорьж байна. Иймд манай улс болон БНХАУ хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг Улаанбаатар хотын хэрэгжүүлэх онцлох төслүүдийн хүрээнд зарлаж буй тендерт идэвхтэй оролцохыг хүсэж байна” хэмээв.

Мөн тэрбээр “Ирэх жилүүдэд нийслэлийн нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлж байгаагийн нэг нь метро. Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17.7 км үргэлжлэх бөгөөд 14 буудалтай байх юм. Уг төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний ТЭЗҮ шинэчлэлтийн явц 70 хувьтай үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтыг барьснаар замын хөдөлгөөний дундаж хурд 48 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Тухайлбал, богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвайны урьдчилсан ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сард боловсруулж дуусгахаар ажиллаж байна. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэл нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 20.4 км үргэлжлэх бөгөөд 23 буудалтай байх юм. Трамвайг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 22 хувиар нэмэгдэх ач холбогдолтой. Түүнчлэн нийслэлд хот доторх анхны хурдны замыг барина. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ Туулын хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана. Хурдны зам ашиглалтад орсноор  замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэхээс гадна Дархан болон Замын-үүд чиглэлийн дамжин өнгөрөх автотээврийн нэвтрүүлэх чадвар сайжирна.

Мөн хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг шалгаруулаад байгаа бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулна. Уг авто замыг байгуулснаар хотын төвийн гол гудамж замуудын уулзвар, огтлолцлуудын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж,  замын хөдөлгөөний дундаж хурдыг 27 хувиар нэмэх боломжтой. Харин Туулын хурдны замыг Нисэхийн тууш замтай холбох шинэ гүүрний ажлын тендерийг ирэх онд зарлаж, ажлыг эхлүүлнэ. Өөрөөр хэлбэл Наадамчдын гудамж буюу Яармагийн зам дээгүүр явах босоо тэнхлэгийн гүүрэн байгууламж нь нэгдүгээр хороолол руу холбогдож, урагшаа Нисэхийн хурдны замтай нийлнэ” гэдгийг онцоллоо.

Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар тодруулж, хамтран ажиллах талаар санал солилцов. Тухайлбал, олон улсад хэрэгжүүлсэн төслийнхөө туршлагад үндэслэн, технологийн дэвшлийг ашиглаж, трамвай, гүүрэн байгууламж, тойрог болон хурдны зам байгуулах чиглэлд аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. Ингэхдээ хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу тендер зохион байгуулахаар төлөвлөж байгааг хотын дарга Х.Нямбаатар “UB Opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр онцоллоо.

Мөн тэрбээр “1954 онд Улаанбаатар хотод 500 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийж байсан. Тухайн үед хотын захад арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулсан хэдий ч өдгөө хэт төвлөрлийн улмаас хотын төв хэсэгтээ байрших болсон. Иймээс арьс шир боловсруулах үйлдвэрийг Эмээлт рүү шилжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийг нь хийж байна. Ийнхүү 539 га талбайг хамрах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг шийдвэрлэх хүрээнд 24 МВт эрчим хүч, 106 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 8000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эд боловсруулах боломж бүрдэх юм. Мөн 5600 тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож буй" хэмээв.

Танилцуулгын төгсгөлд хөрөнгө оруулагчдын зүгээс сонирхож буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.41.88

Хятадын тусламжтайгаар Монгол орон хөгжих бүрэн боломжтой юм. Хятад гэж бид зайгаар барьж олон арван жил алдсан. Одоо хоёр улс хамтдаа хөгжих нь бидний эрх ашигт нийцнэ. Бусад орон хятадаас тусламж авах сонирхол маш их байна. Учир нь хятадууд мөнгөтэй бас боловсон хүчин мэргэжилтэн олонтой байна. Бид ухаантай байж зөв хамтран ажиллавал зохилтой.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.126.90.206

Ман н дарга нар хятадуудтай түншлэх их дуртай яагаад гэвэл авилгал

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 124.158.107.254

тарвагадоржоо чам шиг хулгайч ийм балай юм бичихээ болио

Avatar

Нэргүй 2024-12-15 202.126.90.206

Хятадын хөрөнгө оруулагчид манай дарга нар авилгалаар түншилдэг бүр түүхээсээ

Avatar

Нэргүй 2024-12-15 139.5.216.244

zuv zuv hurungu oruulagchid tatah ni zuv

Avatar

Нэргүй 2024-12-15 202.131.228.82

Mongoliin barilga ded butetsiin salbar hyatad solongosuudiin gart orloo !!! Solongosuud 10 aimgiin dulaan gj yaj bantan hutgav… odoo tom ajluudaa bugdiin urd companyd uguh ym bna

Avatar

Нэргүй 2024-12-15 139.5.217.65

Хятадын 15 минутын хотын хуулбар

Avatar

Нэргүй 2024-12-15 202.126.91.221

Шаар зайлаарай.

Avatar

Нэргүй 2024-12-15 66.181.160.101

Буудчмаар сэг үү

Avatar

Нэргүй 2024-12-15 202.9.41.40

Чи муу манж х***а жингэр эндүүрсн ац вэ л*****н жингэр чи дүүжлгдн2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж