Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мэдээгээр нийслэлийн хүн амыг эрүүл аюулгүй, үнийн хөөрөгдөлгүй хүнсээр хангах зорилгоор ирэх хаврын хэрэгцээнд зориулж 5100-5500 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэхээр болж, долоон аж ахуй нэгж шалгарчээ.
Нөөцийн махны 60 хувь нь хонины мах байх бол 40 хувь нь үхрийн мах байх аж. Нөөцийн мах бэлтгэлийн санхүүжилтийг арилжааны банкны эх үүсвэрээр нийт 18 хувийн хүүтэй олгох бөгөөд үүнээс 11 хувийн хүүгийн хөнгөлөлтийг нийслэлийн төсөвт тусгаж, 7 хувийг нь аж ахуйн нэгж төлөхөөр шийдвэрлэсэн. Нийт 21 тэрбум төгрөгийн зээл шийдэгджээ.
Өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгж нийтдээ 2330 тонн мах бэлтгэсэн байна. Энэ жилийн хувьд хонины мах нэг кг-ыг нь 8800, үхрийн мах нэг кг-ыг нь 9400 төгрөгөөр бэлтгэнэ.
Г.ХОРОЛ
Чанжэ 12 цагийн өмнө 202.9.46.47
гуцвөө, махыг нь шулж аваад мөлжөөд хөрөөдөөд жиргэсэн нөөцийн хоосон яс байдаг юм, үнэ гэж тэнгэр сансарт нисчихсэн
Нэргүй 2024-12-15 202.9.41.40
Нам төр-иыг үмхий өлөн хулгайч манж хужаагууд-с цэврлээ. Үмхий амьдрлруун далдр2лж угаадсын гудр2лн2. Муу лаларуудыг. Гажиг хог шааруудыг л*****н л***р болго.