Юн Сук Ёлын импичментийг зарласны дараа Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дак Сү ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр шууд ажиллаж эхэлсэн. Тэрбээр ажил үүргээ хүлээж авмагцаа өнөөдөр /2024.12.15/ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьжээ. Ийн ярихдаа хоёр орны харилцааг хадгалж, хөгжүүлэхээ амласан байна. Мөн Хойд Солонгосоос учирч буй цөмийн аюул, Москва, Пёньяны хамтын ажиллагаа гүнзгийрэх зэрэг нийтлэг сорилтуудын өмнө батлан хамгаалах байр сууриа бэхжүүлнэ гэдгийг онцлов.
Жо Байден хариуд нь Өмнөд Солонгосын ардчилалд итгэлтэй байгаагаа илэрхийлээд, ардчилал тэсвэр хатуужилтай байгааг ч онцолсон байна. Тэрбээр "Өмнөд Солонгос, АНУ-ын эвсэл өөрчлөгдөөгүй хэвээр. Өмнөд Солонгос – АНУ болон Өмнөд Солонгос – АНУ – Японы хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэхийн төлөө цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах болно" гэжээ.
Хан Дак Сү, Жо Байден нар 16 минутын турш утсаар ярьжээ.
Эргэн сануулахад, Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблейн 300 гишүүнээс 204 гишүүн ерөнхийлөгч Юн Сук Ёлд импичмент явуулах саналыг дэмжсэн билээ. Одоо тус улсын Үндсэн хуулийн цэц Юныг огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх юм. Хэрэв огцрох юм бол Юны дараагийн ерөнхийлөгчийг 60 хоногийн дотор сонгох учиртай. Эцсийн шийдвэр гарах хүртэл Юны бүрэн эрхийг түдгэлзүүлнэ.
Солонгосын сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён хэлэхдээ "Юн Сук Ёлын цэргийн дэглэмийн зарлигаас үүдэлтэй үндэсний эмх замбараагүй байдлыг багасгах цорын ганц арга зам бол шуурхай шийдвэр юм" гэжээ.
Нэргүй 3 цагийн өмнө 103.168.34.17
Baidentei sujirheed bg ES udahgui multrah zamaa haijee !
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.88.210
Өмнөд Солонгос ёстой мундаг. Өнөөдөр ч монголыг тэжээж байгаа
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.88.210
Барууны орнууд өөр өөрсдийнхөө тусгаар тогтнолыг тунхаглаад, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлээд 200 гаруй жил болжээ. БНСУ ч гэсэн адил. Харин манай энд МАН+айх болоод байна даа
Нэргүй 12 цагийн өмнө 103.57.94.47
Манайд соц. дэглэмийг мөрөөдөгсөд байсаар байгаа шиг Өмөд Солонгост ч бас цэргийн дэглэмээ мөрөөдөгсөд ба йдаг л хэрэг дээ.Тэрний нь далимдуулаад цэргийн хэдэн боловсролгүй генералууд эргэлт хийх шахаждээ, янз нь ?!
Харин Өмнөд Солонгост Парламентын ардчилал овоо сайн бэхэжсэн юм бна !!!
Манайд иймэрхүү юм болвол УИХ-ын гишүүд маань гишүү нээрээ үлдэхийг бодоод ихэнх нь дагаад шуурна доо !!!
Женко Баттулга,Сүгсэлзүүр Ганбаатар,, Бятаан Ганбат .нтр бол дуун дээр, тэр элэнцгийн чинь ардчилал !
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.210
103.57.94.47 Ёстой үнэн
Нутгийн уугуул 2024-12-15 103.212.117.244
90-ээд оны өмнө бид Орос "ах" нар луу бас ингэж ярьдаг байсан. Жижиг улс том гүрнийн удирдлагаас хамааралтай байдаг жамтай. Өмнөд Солонгосын энэ нөхөр ч мөн адил СЭМ ах руугаа ярьж үүрэг даалгавар авч байгаа нь ойлгомжтой. Угаасаа жижиг улсын хувь тавилан ийм байдаг. Нүүрэн дээрээ мундаг бие дааан юм шиг мөртлөө цаана нь юуч байхгуй.
Судлаач Ганаа 1 минутын өмнө 1.145.98.184
Гэхдээ АНУ хэт дотоод хэрэгт хутгалдаж, төрийн тэргүүнийг нь томилно энэ тэр гэж заваардаггүй бгаа.
Москва үeийн үeд өөртөө үг дуугүй гөлөлзөн гүчиндүүлдэг хүүхэлдэй олж тавьдаг бгаа.
Нэргүй 2024-12-15 139.5.219.202
Сайн юм аа