Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг нийслэлээс энэ сарын 12-ноос зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн гарч байна. Тодруулбал, “Хоршоологчдоос – Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болж буй юм.
Өргөтгөсөн худалдаанд Архангай, Дорнод, Завхан, Дундговь аймгийн малчид малын мах, цагаан идээгээр оролцож байна.
Адууны мах нэг кг нь 8000, үхрийн мах нэг кг нь 12000-13000, хонины мах нэг кг нь 11000 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул нэг кг нь 30-35 мянган төгрөг, өрөм 30-40 мянган төгрөг, айраг 9000, аарц 7000, шар тос 40 мянган төгрөг, шимийн архи нэг литр нь 10 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна. “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа арванхоёрдугаар сарын 21 ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Г.ХОРОЛ
Нэргүй 9 цагийн өмнө 202.179.24.247
цаг завын гарз зүглээд хэрэггүй
Нэргүй 9 цагийн өмнө 139.5.219.218
Шал дэмий үнэтэй онцгүй мах байна шүү. хүчит шонхор нь хамаагүй дээр
зочин 9 цагийн өмнө 66.181.176.244
….ченжүүдээс асуугаад ямар хэрэг байх бэ дээ…тариаланчидыг уриалан манлайлагч ҮҮЛ чинь ченжүүдийг дэмжигч шүү дээ…тэгээд дэлгүүрийн үнтэй өгөх гээд цагаа алдаад байж л байг ..тийшээ явахгүЙ…
Чанжэ 12 цагийн өмнө 202.9.46.47
эд нар мал махаа борлуулж яваа малчид биш, панчин ченжүүд байна, үнэ нь захаас өндөр хэлээд зогсч байна, сонголт муу, өрсөлдөөн нийлүүлэлт баййхгүй, хоорондоо үгсээд ярьчихсан, авбал ав байвал бай, хохь чинь гэж байна, битгий ав, хүчит шонхор орж мах хай
Нэргүй 2024-12-15 66.181.187.14
Малчид өөрсдөө зарж байгаа юмуу. Шал худлаа аймаар үнэтэй зарах юм. Тэгээд ч өдийд малаа хаяад юм зарах гээд ирдэг малчин байдаггүй байхаа.
Нэргүй 2024-12-15 66.181.184.251
уул нь захаас арай хямд баймаар гэтэл юу вэ бараг бөөний үнэнээсээ үнэтэй ааруул 35К гэнээ ёо ёо ,айраг 9К ч гэх шиг солиоруулах ёстой юмаа