Б.Пүрэвдорж: Хулгайч нараа соль

Б.Пүрэвдорж: Хулгайч нараа соль

Б.Пүрэвдорж: Хулгайч нараа соль

МАН хамтарсан Засгийн газар байгуулах санаачлага гаргасан нэг үндэслэлээ хулгайтай тэмцэх гэж тодорхойлж байв. Гэвч хамтарсан Засгийн газар байгуулагдаад таван сар болж буй ч төрийн өмчит компаниудаас хулгай хийсэн хүмүүсийг өөрчлөхгүй, хариуцлага тооцохгүй байна” гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгдээд буй.

Тэрбээр “Намайг том, том төслүүд хөдлөх ёстой. Хамтарсан Засгийн газар төслүүдийг хэрэгжүүлэх ёстой” гэхээр бүрэн дүүрэн дэмжээд байна гэж ойлгоод байж болохгүй. Монгол Улсад өөрчлөх ёстой олон зүйл байгаа. МАН Засгийн газар барьсан өнгөрсөн найман жилд олон хулгай гарсан.

Нүүрсний хулгай гэхэд 44 их наядын хохиролтой. Энэ их хулгайг хийхдээ улстөрчдийн удирдлага дор хуулийнхны хамгаалалт дор хийсэн. Тийм учраас О.Алтангэрэл сайд өөрчлөлт хийж чадахгүй сууж байна.

Сайдын албан тушаал өгсөн боловч яам, агентлагууддаа өөрчлөлт хийх боломж олгохгүй байгаа. Ардын намын сайд нар хулгай хийсэн тэр бүх хүмүүсээ хамгаалсан хэвээр л байгаа. Төрийн өмчийн томоохон компаниудааас хулгай зэлгий хийсэн. Олон хулгайч нараа соль л доо. Ерөөсөө хулгайч нараа солихгүй. Нэг төрийн өмчит том компанийн захирлыг тэвэрчихсэн, түүнийгээ хамгаалаад салдаггүй. Хуучинсаг нөхдүүд бүгдээрээ төрийн өмчит компаниудад захирлаар оччихсон.

Өнөөдрийн шинэ орчин нөхцөлд нийцэхгүй хүмүүсийг бүгдийг нь байлгаад өнөөх нь “Би геологич хүн геологийн салбараа мэдэж байна” гээд хуучинсагаар асуудалд хандаад ажил урагшаа явуулддаггүй.

Шинэ он гарч байна, арай өөр нөхцөл байдлаар та нар ажиллаач ээ. Энэ хүмүүсээ солиочээ.  Дунд шатанд найман жилийн туршид төрийн өмчит компанид хулгай хийсэн хүмүүсээ өөрчил л дөө. Манай Ардчилсан намын шинэлэг бодолтой хүмүүс төрд орж харилцан хяналттай байх ажлыг хийх ёстой. Энэ зүйлээ хийдэггүй. Найман сайд тавьчихаад болно гэж бодож болохгүй” гэв.

Энэ асуудлыг тэрбээр УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн /2024.12.13/ нэгдсэн хуралдааны үеэр хөндсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 103.71.101.45

Пүрэвдорж мангар зоригтой хэлдэг. Хулгайч биш улс төрч л ингэж хэлж чадна.

Avatar

Нэргүй 41 минутын өмнө 202.9.46.100

Тийм шүү. Шинэ залуучууд гаргаж ирэх хэрэгтэй.

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 66.181.179.243

Төрийн мөнгө хулгай хийсэн нөхдүүдийг урд хөршийн туршлагаар цаазлаж байж улс хөгжих ганц л гарц байна.

Avatar

Иргэн 5 цагийн өмнө 66.181.179.243

Улс сүүрэх олон шинж илэрч байна.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.187.57

Хэлэмгий хүн сурамгай гэдэг үнэн шүү. АН гарахаараа өлөн чоно шиг дайрсаар улсаар нь дампууруулдаг. Улсын өмчийн ашигтай бүх. том компаниудыг идэж унагасан. Өмч хувьчлалаар ашигтай газруудыг луйвардаж дуусгасан. Энэ Пүрэвдорж тэтгэврийг сүүлийн 5 жилээр гэж орилсноор одоо НД-ын санг хоосолж чадсан

Avatar

зочин 8 цагийн өмнө 103.140.10.220

Энэг нөхөр хоосон поодордог болжээ. Мэдлэг боловсролоо жаахан дээшлүүлж болдоггүй юм болов уу. Гудамжны юм шиг ярихаар нэр нь өсөх гэж боддог болжээ дээ

Avatar

Өвч 8 цагийн өмнө 202.9.46.139

юун хулгайч солих, шууд амьдаар нь тулам өвч

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.41.88

Ховдынхон ийм балай хүнийг яагаад УИХ-ын гишүүнээр сонгоод байдаг байнаа. Энэ хүн Монголчуудын эв нэгдэлд дургүй. Хоорондоо нам болж хэрэлдэж талцаж л байвал Пүрэвдорж мөнхөд УИХ-д АН-аас сонгогдож байна гэдгээ мэдээд хамтарсан засгийн газрын эсрэг байдаг. Улс орны эрх ашгийг үл тоож хувийн эрх ашгаа 1-рт тавьж байна. Оюун-Эрдэнэ хоорондын тэмцэлдээнээ эцэс болгож улс орноо хөгжүүлье гэсний үндсэн дээр хамтарсан засгийнгазар байгуулсан. Гэтэл Пүрэвдорж мэтийн эсэргүү үзэлтэй хүмүүс намчирхаж

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 66.181.190.218

Хулгайч нарыг солих биш хуулийн хариуцлага тооцож улсын өмчийг төлүүлэх ёстой! Энэ Оюун-Эрдэнийн ЗГ цаашаа явахгүй гэдэг нь доторхой боллоо энэ олон хулгайч луйварчиддаа хуулийн хариуцлага тооцож чадахгүй попрод үлгэр яриад донгосоод явах юм!

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 59.153.112.207

Хулгайч нараа хаацайлаад байна гэдэг чинь ашиг сонирхол нэг гэсэн үг

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 66.181.160.38

өөрийн чинь хулгайч гэхгүй юм бол өөр хулгайч олдохгүй биз , харах царайны ярьж хэлж байгаа энэ тэр сайхан худ гар даа малууд сонгоод л

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.8

Гоё хуцсан нам дагасан өлөн авилгач хулгаач жүжигчин лалруудад хамаг баялгааа тонуулаад дууслааа солонгос шиг нам дагасан авилгач хулгаачууддаа хатуу ял өгдөг болжээж монгол хөгжинө гэж үнэн юмдааа ждш нүүрс хуучин ногоон автобус ндсан богд уулын үнэгүй газрууд ар араасааа том том авилга хулгаагууд дуусахгүйнь дэндүү бузрын шуналт өлөн хүүрүүд юмдаааа

Avatar

Ахмад ажилтан 2024-12-15 103.212.163.219

Зөв шаардлагыг бүрэн дэмжиж байна. Хулгайч нараа хамгаалдаг МАН-ынхан ичиг ичиг…

Avatar

Нэргүй 2024-12-15 139.5.216.38

Ингэхэд, та минь ээ, өнөөх О-эрдэнэ маань арабаас ирсэн үү, үгүй юу??? Энэ бандийгаа болиульяа!! Бухын доодхыг харсаар үнэг турж үхэв гэгч болох нь байна шүү!!! Энэ өвлийг яаж давах вэ нтр гээд тулгамдсан маш олон асуудал байхад Ер.сайд нь байдаггүй??!!

Avatar

Иргэн 2024-12-15 202.179.24.107

Солих тухай биш хариуцлага оногдуулж чаддаг болсон үед л хөгжил ирнэ

Avatar

irgen 2024-12-15 59.153.114.221

tur hymslagchdiin tom tuluulul,yah gej ingej hydlaa durd togloj syydag bna da

Avatar

Нэргүй 2024-12-15 103.212.163.219

Нэр цэвэр байх шүү

Avatar

irgen 2024-12-15 59.153.114.221

yadarsan ardyydiig ashigladag iim hyyramch durtnuud turuus zailahgui hylslaad l baih yum

Avatar

Нэргүй 2024-12-15 66.181.184.234

МАН АН ын өлөн хулгайчдыг орвонгоор нь өөрчлөхгүй бол суганы үс бөгсний алчууруудаа ажилгүй болголоо юу. Энэ улс орон ард иргэдийг гэж бодох хүн төрд бол байхгүй

Avatar

Нэргүй 2024-12-15 103.57.94.21

Энэ нөхөр төлөөний түшмэлээ төрд орцулчих гээд үзлээ. нөгөөдүүл нь хойшлуулаад байгаа хэрэг,түүнээс энэ нөхөр төрийн төлөө боож үхнэ гэвэл зүүдээ.

Avatar

Зочин 2024-12-15 59.153.115.151

Сангийн яамны газар хэлтсийн дарга,мэргэжилтэн гээд цол мяндагтан нарыг үндсээр нь өөрчилж солих хэрэгтэй дээ.Эд нараар улс орон ямархуу ажил хийлгэмээр юм бэ..бодоод байхад өөр хийлгэх ажил олдохгүй байна.

Avatar

Нэргүй 2024-12-15 59.153.112.33

Нэртэй устай нь яриач , тэнэг шоучин минь

Avatar

Энхээ 2024-12-15 103.57.95.162

нэр зааж хэлэх хэрэгтэй ардчилсан намын залуус орвол хулгай бүрихсэнэ сайд Алтангэрэл ажлаа хий битгий хов ярь

Avatar

ZOCHIN 2024-12-15 58.160.64.25

HULGAI CH NAR AA SOLI GEHIIN NEG IH SURTEIGEER..ER HUN YM BOL SHUUD L NERIIG N IIM HULGAI HIISEN GEED L ZARLA CHIHAA…AH ELBEGIIGEE CH GESEN ….BUH MEDEJ BGAAGAA ZARLACHIH….HULGAI AVILGAL HOER BSAN TCAGT MONGOL UURD MUNHUD ULNII ULS BH N DAMJIGGUISHUU.

Avatar

зочин 2024-12-15 103.57.94.202

Хэн гэгч сайд нь юу юу хулгай хийсэн юм Гүтгэлгээр асуудлыг шийдэж болохгүй Баримт нотлогоо гаргаж хууль хяналтын зохих байгууллагаар шалгуулж байж шийдвэрлэх хэрэгтэй 1997 оныг давтаж болохгүй Иргэдийн сонгуулиар буй болсон төр ажиллаж байна Пүрэвдорж мэтийн хүмүүсийг энгэж даврааж болохгүй

Avatar

Бадарч тахар 2024-12-15 66.181.190.112

солихгүй

Avatar

Нэргүй 2024-12-15 66.181.189.206

Бутач халтар аа солиоч

Avatar

Нэргүй 2024-12-15 59.153.112.104

Ер нь тийм

Avatar

Иргэн 1 2024-12-15 66.181.190.36

Ерөнхийлөгчөөсөө эхлээд хулгайч нарын засаглал тогтсон гэдгийг ойлгосон. Одоо хүртэл ажиллах хүч ч үгүй, үйлдвэр ч үгүй байгааг ойлгохгүй бна. Засаг төр нь юу хийж өдрийг өнгөрөөдөг нь ойлгомжгүй.

Avatar

Нэргүй 2024-12-15 103.212.117.138

КАПАНИ НЭР ХУЛГАЧИИНХА НЭРИГ ХЭЛЭЧЭЭ ХУДЛА ПОПРОД

Avatar

Зочин 2024-12-15 202.126.90.168

Биокомбинатын удирдлагуулыг шалгаач. Үйлдвэрийн үйл ажиллагааг мэддэг ойлгодог хүн бараг байхгүйг далимлуулаад, худал үгээр хуурч мэхлэх замаар ирсэн шалгалт, дарга нарыг аргалсаар нэг сайхан үйлдвэр дампуухч бна. Үйлдвэрлэлийг мэдэхгүйг далимдуулан хэдхэн хүн баяжаад дууслаа.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 59.153.114.29

Үнээшүү.Их хэмжээний зээл аваад ашиггүй ажмллуулж өр тавьж дампууруулж хувьчлах бодлого явж ыайгаа.Унгарын том төслийг зогсоосон.Мэргэжлийн бус хүмүүс удирдаж байна.Үүнийг анхаарч хөрахгүй болохоох ямар юмны аюулгүй байдал ыайх вэдээ

Avatar

Нэргүй 2024-12-15 103.57.94.21

АН авсан Яамдынхаа ажилтан нарыг ажилтан нарыг халаад өөрийн хүмүүсээ авсан шүү. одоо Энэ Нисдэг Пүүжээ юунд бррж үхэх гээд байна. Төрийн өмчийн том компанид хадам дүү нараа тавих гээд бүтээгүй юм уу. чи ч бас сумтай юмоо

Avatar

Нэргүй 2024-12-15 139.5.216.38

Чааваас, өөр шигээ л бодох юм даа?!

Avatar

zochin 2024-12-15 202.9.40.152

АН-хан ажилд орж, адилхан иднэ гээд идэш хайгаад байж ядаж байна даа

Avatar

Нэргүй 2024-12-15 103.57.94.47

МАН-ын сонгож тавьсан "хонь бүрэн , чоно цатгалан" хувилбар амь бөхтэй шүү ! Тэр нь одоохондоо ЗГ тэсэн тогтох л аргр зам болж бнаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж