Украины цэргийн удирдлага зүүн Донецк муж дахь командлагчаа сольжээ. Тодруулбал, генерал Александр Луценкогийн оронд 54 настай генерал Олександр Тарнавскийг мужийн оператив-тактикийн бүлгийн даргаар томилсон байна. Луценко сүүлийн үед стратегийн ач холбогдол бүхий Покровск хот руу Оросын цэргүүд зогсолтгүй шахаж байгааг зогсоож чадаагүй гэх шүүмжлэлд өртөөд байжээ.
Албан тушаалын халаа сэлгээ хэд хэдийг хийх шаардлагатай байгаагаа ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн сард мэдэгдэж байв.
Оросын арми зүүн Донецк орчимд давшилтаа эрчимжүүлээд байгаа билээ. Тэр дундаа Украины цэргийн болон энгийн иргэдийн ложистикийн гол зангилаа болсон Покровск орчимд эгзэгтэй тулаан өрнөх болжээ. Украины Хортиция цэргийн командлалын мэдээлснээр Оросын цэргүүд Покровск орчмын тосгонууд дахь Украины хэд хэдэн байрлалыг устгаж, тактикийн байрлалаа сайжруулаад байна. Сүүлийн 24 цагийн дотор Покровск хотын ойролцоо нийт 62 тулаан болжээ.
Үргэлжилсэн тулаанаас болж Покровск хотод цахилгаан, ус, хийн хангамж зэрэг чухал дэд бүтэц эвдэрсэн хэвээр байна. Гэсэн хэдий ч 11 мянга орчим хүн оршин суусаар байгаа ажээ.
3,548.92





















































Холбоотой мэдээ