Суданы эмнэлэг дроны халдлагад өртөж, 9 хүн нас барав

Суданы эмнэлэг дроны халдлагад өртөж, 9 хүн нас барав

Суданы эмнэлэг дроны халдлагад өртөж, 9 хүн нас барав

Суданы хойд хэсгийн Дарфур мужийн Эль-Фашер хотын эмнэлэг дроны халдлагад өртсөний улмаас есөн хүн амиа алдаж, 20 хүн шархаджээ. Өнгөрсөн Баасан гаригт болсон энэхүү халдлагад хагас цэрэгжүүлсэн Шуурхай туслах хүчнийг буруутгаж байна. Албаныхны мэдээлж буйгаар тус бүлэглэл эмнэлгийн байгууламж руу пуужин харвагч дөрвөн гранат хаяжээ.

Халдлагад өртсөн эмнэлэг нь хотод үлдсэн хамгийн сүүлчийн нээлттэй эмнэлэг байжээ. Гэвч халдлагаас болоод үйлчилгээг нь зогсоохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Суданы арми болон Шуурхай туслах хүчнийхэн тавдугаар сарын 10-наас хойш Эль-Фашер хотод тулалдаж байна. Тус хот нь НҮБ болон бусад олон улсын тусламжийн агентлагуудын хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа явуулдаг төв цэг байсаар ирсэн юм. Гэвч сүүлийн долоо хоногт халдлага тасраагүй тул олон хүн амиа алдав. Тухайлбал, өнгөрсөн Даваа гаригт Эль-Фашер хотоос 180 км-ийн зайд орших Кабкабия хот агаарын цохилтод өртсөний улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ.

Мөргөлдөөн эхэлснээс хойш 16 мянга гаруй хүн амиа алдаж, 10 сая хүн дүрвэжээ. Мөн 25 сая хүнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгааг НҮБ-аас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж