Гүржчүүд хөлбөмбөгчин асанг ерөнхийлөгчөөр сонгов

Гүржчүүд хөлбөмбөгчин асанг ерөнхийлөгчөөр сонгов

Гүржчүүд хөлбөмбөгчин асанг ерөнхийлөгчөөр сонгов
Mikheil Kavelashvili

Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд 53 настай Михаил Кавелашвили өрсөлдөгчгүйгээр ялалт байгууллаа. Барууныхныг хатуу шүүмжлэгч Михаил Кавелашвили нь эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намын гишүүн асан бөгөөд 1990-ээд оны үед Английн хөлбөмбөгийн "Манчестер Сити" багт тоглож байжээ.

Сонгуульд нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигч нь Михаил Кавелашвили байв. Яагаад гэвэл долоон жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар бус парламент, орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчдөөс бүрдсэн 300 хүний санал хураалтаар сонгосон юм. Санал хураалтад нийт 225 сонгогч оролцсоны 224 нь цорын ганц нэр дэвшигч Кавелашвилигийн төлөө саналаа өгсөн байна.

Шинэ ерөнхийлөгч энэ сарын 29-нд тангарагаа өргөнө.

Сөрөг хүчнийхэн энэ засгийн газрыг хууль бус гэж үзэж байгаа тул засгийн газрыг хууль ёсны болгох аливаа үйл явцад оролцоогүй аж.

3.7 сая хүн амтай Гүрж улсад аравдугаар сарын 26-ны сонгуулиас хойш хурцадмал байдал үргэлжилсээр байна. Эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намыг барууны орнуудаас татгалзаж, Оросыг дэмжигч, авторитар бодлого баримталж байна гэж шүүмжилж буй. Барууныг шүүмжлэгч Кавелашвили ерөнхийлөгч болсноор Кремлийг дэмжигч хүчнүүд болон Европын холбоог дэмжигч жагсагчдын зөрчил улам хурцдах магадлалтай.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өмнө парламентын ордны гадаа жагсагчид цугларчээ. Тэдний зарим нь хөлбөмбөг тоглож, ордон руу улаан хуудас даллах зэргээр Кавелашвилигийн спортын замналыг даапаалсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-15 59.153.114.79

Хөл бөмбөгчин ерөнхийлөгч гэхээр манайхаар бол наймаачин бөх Женко маягийн нөхөр гэсэн үг л дээ..Баруунд бөмбөг тоглож байсан наймаачин хөл бөмбөгчин

Avatar

Нэргүй 2024-12-15 139.5.216.38

Оросууд хөрш зэргэлдээ улс орнуудыг амар тайван байлгахгүй байнга хутган үймүүлж байдаг зовлонтой улс юмаа?!! Монголд ч ялгаагүй байна дөө!!!

Avatar

Нэргүй 2024-12-15 74.14.152.237

kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж