"FaZe"-ийг "Vitality", "G2" хоёр барсангүй, гранд финалд шалгарлаа

"FaZe"-ийг "Vitality", "G2" хоёр барсангүй, гранд финалд шалгарлаа

"FaZe"-ийг "Vitality", "G2" хоёр барсангүй, гранд финалд шалгарлаа

Шанхайн Мэйжорын хагас шигшээ шат өнөөдөр/2024.12.14/ өндөрлөж, маргааш аваргын төлөө өрсөлдөх хоёр багийн нэрс тодорлоо. Хүн бүхний хүсэн хүлээсэн "m0NESY vs donk" гэх тулаан биеллээ олоход ердөө ганцхан даваа дутав.

Хагас шигшээ шатанд Германы "MOUZ", Оросын "Spirit", Германы "G2", АНУ-д төвтэй, Европд харьяалалтай "FaZe" багууд тунасан. Улмаар өнөөдөр 18 мянган хүний өмнө нэгийгээ үзлээ.

Эхний тоглолт "The MongolZ"-ийг хожсон "MOUZ" болон "Liquid"-ийг гэрт нь хариулсан "Spirit" багуудын хооронд өрнөсөн. Эхний мап дээр "MOUZ" хожсон ч "Ancient" болон "Mirage" дээр "donk"-той "Spirit" дараалан хожиж, цувралд илүүрхлээ. "MOUZ"-ийн задрал ийнхүү эхэлж байна гэж сонирхогчид үзэж байна. Сүүлд гарсан мэдээллээр "Jimpphat"-ийг "Falcons" руу явна гэх шуум гарчээ.

Дараагийн тоглолт "G2" болон "FaZe" багуудын хооронд өрнөж, хэний ч төсөөлөөгүй үр дүнгээр тоглолт өнгөрөв. Угтаа хүн бүр "m0NESY" болон "donk" гэх гранд финал үзэхийг хүсч байсан нь лавтай. Харамсалтай нь "karrigan" болон түүний нөхөд энэ хүсэлтэд татгалзсан нь хариу өгчээ. "CS"-ийн ертөнцийн бетмэн, робин хоёр гэгддэг "karrigan", "ropz" хоёрыг "G2" зогсоож чадсангүй. Тоглолт 2-0 гэсэн харьцаатай өндөрлөжээ.

"NiKo" болон "m0NESY" гэсэн бромансын аялал үүгээр өндөрлөж байх шиг. Ирэх жил "NiKo"-г "Falcons" руу явна гэх мэдээ бараг л баталгаажсан билээ.

Ийнхүү маргааш гранд финалд "FaZe" болон "Spirit" багууд учраа таарав.

"FaZe" энэ тэмцээний турш аварга болох магадлалтай багуудыг ангуучилж байна. Тэд өчигдөр "ZywOo"-тай Францыг "Vitality"-г хожиж, шуугиан тарьсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж