Шүлхийгээр 545 толгой мал нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Шүлхийгээр 545 толгой мал нэмж өвчилжээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын I, III, IV дүгээр багийн нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт “О” хэвшлийн шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон, ажиллаж байна. Тус сумын 48 өрхийн 27415 тооны малд үзлэг тандалт хийхэд хоёр үхэр,1697 хонь, 273 ямаа буюу нийт 1972 мал өвчлөөд байна. Энэ нь өмнөх өдрөөс хоёр үхэр, 437 хонь, 106 ямаа буюу нийт 545 толгой мал нэмж өвчилжээ.  Дээрхи өвчинтэй тэмцэх ажиллагаанд 162 хүн, 26 автомашин, 12 мотоцикль, ариутгалын гурав, хөдөлгөөнт 23 хяналтын пост ажиллаж байгаа аж.

Мөн Дорнод аймгийн Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн нутагт  мал амьтны гоц халдварт “О” хэвшлийн шүлхий өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоон, халдварын голомтод хяналтын дөрвөн пост гаргажээ.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж