"ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ТОГОО ТАСЛУУЛДАГ АЙЛ ОЛОН БИЙ"
"Бид үнэхээр хүлцэнгүй ард түмэн юм" хэмээн толгой сэгсрэх эмэгтэйг Г.Нарантунгалаг гэдэг. Тэрбээр бидний нэрлэж заншсан 100 айл барилгын материал, худалдаа, үйлчилгээний газарт туслах ажилтанаар ажилладаг.
Түүнээс цахилгааны үнийн нэмэгдэл иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуухад, "Цахилгааны үнийг нэмээгүй байсан ч, төлбөрөө төлж чадахгүй тогоо таслуулдаг айл олон. Өвлийн хүйтэнд тоггүй, галгүй гэрт амьдраар үз. Би ганцаараа гурван ам бүлээ тэжээдэг. Тогоо таслуулж байгаагүй гэж худлаа хэлэхгүй. Тогоо таслуулна, буцаагаад залгуулна. Тэгэхдээ бас дуудлагын төлбөр төлнө. Сарын орлогоо арай л гэж хүргэдэг хүмүүст цахилгааны үнийн нэмэгдэл хүнд байна. Дээрээс нь бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгдсэн байна. Бага орлоготой хүмүүст талх 100 төгрөгөөр нэмэгдэх ч хэцүү шүү дээ. Орлого сайтай хүмүүс үүнийг анзаардаггүй байж магадгүй. Төрийн эрх баригчид талхны үнээ ч мэдэхгүй байх.
Яг үнэндээ өдрийн хоолны мөнгөө олох гэж завгүй зүтгэж байгаа хүн улс оронд юу болж байгааг анзаарах сөхөөгүй байдаг.
Манайх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд амьдардаг. 805 дугаар цэргийн ангиас хойшоо байдаг газар. Өнгөрсөн долоо хоногт хоёр удаа тог тасарсан. Манай дүү амралтын өдөр Хөвсгөл аймгаас ирсэн. Эрдэнэт хотоор дайрахад нийтээрээ тоггүй, тас харанхуй байсан гэж ярьж байна лээ. Өвөлтэй зэрэгцэж цахилгааны үнэ нэмэгдсэн. Гэтэл өвлийн ачааллаас урьтаж өөр ямар ажил хийсэн юм бэ?. Үр дагавраа тоцоолоогүй төрийн бодлого шийдвэрээс болж, энгийн иргэд үргэлж хохирдог" хэмээн ярилаа.
СХД-ийн …. дугаар хорооны оршин суугч У.Түвдэн цахилгааны үнийг нэмэхээсээ өмнө цахилгаан, дулааны салбарын үр ашиггүй зардал болон авлига хулгайг цэгцлэх хэрэгтэй байсныг хэллээ. Төрийн хулгай луйвраа цэгцлээгүй байж, цахилгааны үнийг өсгөж, иргэдийн халаасанд дарамт учруулсанд Засгийн газар болон Б.Чойжилсүрэн, Т.Доржханд сайд УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Д.Энхтуяа нарыг буруутгаж байгаагаа хэллээ.
ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ӨВЛИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ
Эрчим хүчний зохицуулах хороо /ЭХЗХ/ цахилгааны үнийг нэмнэ гэж мэдээлэл хийснээс хойш нэг сарын хугацаа өнгөрчээ. Тодруулбал, цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс, дулааны тарифыг 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж, нэмэгдүүлэхээр болсон. Ингэхдээ хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар нэмэхээр төлөвлөсөн юм.
Цахилгааны үнэ нэмэгдсэн эхний сар хэрэглээний төлбөр нь дунджаар 15-35 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг иргэд хэлж байна. Гурван ам бүлтэй айлын нэг сарын хэрэглээ 45 мянган төгрөг гардаг байсан бол өнгөрсөн сарынх 63 мянган төгрөг гарч, 18 мянган төгрөгөөр нэмэгджээ. Хамгийн гол нь цахилгааны үнэ нэмэгдсэнтэй зэрэгцэн бусад бараа бүтээгдэхүүний үнэ өссөнд иргэд бухимдалтай байна.
Бид гэр хорооллын дэлгүүрүүдийн өргөн хэрэглээний барааны үнийн нэмэгдэл, иргэдийн худалдан авах чадвар муудсан талаар өмнө нь сурвалжилсан. 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Үндэсний статистикийн хорооноос элсэн чихэр 4980, цагаан будаа 4739, ургамлын тос 5864, атар талх 2446, алтан тариан дээд гурил 2411 төгрөгийн үнэтэй байна гэж танилцуулжээ.
Тэгвэл энэхүү статистикаас долоо хоногийн дараа элсэн чихэр 5200, цагаан будаа 5000, ургамлын тос 6750, атар талх 2500, алтан тариан дээд гурил 3100 болж нэмэгдсэн байна.
Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бизнес эрхлэгчид цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж буй. Учир нь ЭХЗХ аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг ямар нэгэн шатлалгүйгээр буюу 30 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Тиймээс ганц цахилгааны төлбөр биш олон төрлийн татвар төлдөг учраас хүндрэлтэй байгаа талаараа бизнес эрхлэгчид хэлж байсан юм.
Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн дэд станцуудаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалт хийж буй. Хязгаарлалтыг хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас иргэдэд урьдчилан мэдэгдэх боломжгүй гэсэн юм. Түүнчлэн цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх аж.
Дотоодынхоо эрчим хүчний хомсдлыг дийлэхгүй хэрнээ Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд эрчим хүчээ экспортлоно хэмээн мэдээлэл хийсэн нь "гал дээр тос" нэмсэн. Тэрбээр Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй ч судалгаагүй, зах зээлээ мэддэггүй зэргээс шалтгаалан эрчим хүчний салбараасаа орлого олдоггүй гэх зүйл ярьжээ. Гэвч одоо үүсээд байгаа нөхцөл байдал, эрчим хүчний хомсдолын талаар дурдсангүй. Түүний ахалж буй эрчим хүчний реформын ажлын алба ч хоорондоо зөрчилдөж эхэлсэн юм.
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Сайн салхилахгүй, нар гарахгүй байгаа болохоор эрчим хүчний чадлын дутагдалд орж байна" гэх утга, авцалдаагүй тайлбар өгнөөс болж иргэдийг бухимдлыг улам өрдсөн гэхэд буруудахгүй. Засгийн газрын сайдуудын ам, ажил зөрж буй нь ард иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл хүртэхэд хүргэсэн.
"ТОГГҮЙ УЧРААС, АЙЛД АМЬДАРЧ БАЙНА"
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Б.Отгонсүрэн өөрийн гэсэн хашаа, орон гэртэй ч тоггүй учраас арга буюу айлд амьдарч байна. Түүнтэй адил 361-ийн гарамд тог цахилгаангүй нийт 63 айл өрх бий. Тэд өнгөрсөн зургадугаар сараас хойш тог тавиулахаар хөөцөлдсөн ч үр дүнд хүрэлгүй өвөлтэй золгожээ.
Иргэн Б.Отгонсүрэн "Тог тавиулах гэж хандаагүй газар байхгүй. Хороо, дүүргээс тоймтой хариу өгдөггүй юм байна лээ. Нийслэл, Эрчим хүчний үндэсний төвөөр ч явсан. Хамгийн сүүлд яаманд хандсан. Яам харин хүсэлтийг маань хүлээж авсан. Ямар ч байсан бид кадастрын зургаа өгөөд шугамын зураг зуруулахаар болсон. Цаг хугацаа их орох юм байна лээ. Мөн Эрчим хүчний сайдтай уулзах өргөдөл өгсөн. Тиймээс нааштай хариу хүлээж байгаа" гэсэн юм.
Тоггүй учраас боломж сайтай нь үлдэж, бусад нь төв барааджээ.
"Аз жаргалтай Улаанбаатар"-ын иргэдийн амьдрал жилээс жилд дордож буйг энэхүү сурвалжлагаагаа харуулахыг зорилоо. Техник, технологийн 21 дүгээр зуунд, улсын нийслэл Улаанбаатарт лаа бариад амьдарч байгаа нь төр засгийн бодлого байндаа ч, банзандаа ч очиж наалдахгүй байгаагийн нэг илрэл юм. Улсынхаа нийслэлд "лаа, шүдэнзтэй" амьдарч байж гадагшаа экспортод гаргана гэдэг үлгэр биз.
Нэргүй 2024-12-16 66.181.160.68
Ardiin
Zochin 2024-12-16 66.181.160.68
Ganc Dorjhandiin byryy bish , Ardingly namiin yauyylga….
Нэргүй 2024-12-16 77.239.211.249
ямар аймаар нэмэгдсэн юм бэ энэ чинь одоо.2дахин нэмсэн байна.өвгөн бид 2 гэртээ сарын талд нь байдаг.27.28 орчим гарч байсан.сая 58000 арай л бна шүү.боломжийн тэтгэвэртэй тулдаа л тэсэж бна
Нэргүй 2024-12-16 202.9.40.16
Энэ хар авгай лалраа өөрсдөө сонгочоод одоо хуцаад яахавдэээ
Зочин 2024-12-16 202.55.188.104
чойжилсүрэн доржханд гэх мэт хүмүүсийг зайлуулах хэрэгтэй ажлаа мэдэхгүй ард түмнийхээ эсрэг нүгэл хийлээ шүү энэ ерөнхий сайд оюун эрдэнэ салбар бүрийн сайд нарийг томилохдоо эх дээд сургууль төгссөн мэргэжлээрээ 15 жил ээс тийшээ ажилсан хүмүүсийг сонгоно шалгуураар шалгаж авч болдоггүй юм уу дандаа мэргэжлийн бус хүмүүсийг сайдын албан ажлуудыг хийлгэж байна энэ буруу шүү
Нэргүй 2024-12-16 203.91.115.42
Эрчим хүчний 20 хувийг Оросоос импортолж байна. Мангар монголчууд аа, Орос ба Хятадаас хараат гэдгээ хүлээн зөвшөөрцгөө!
Нэргүй 2024-12-16 202.9.47.20
Хүүхдийн мөнгөө аваад нутагтаа амьдраач ээ! Хотод амьдрах гэж байгаа бол байр авах чадалтай болж байж ийшээ ирээч! Нутагтаа сайхан байшин бариад нарны батарейгаар цахилгаан дулаанаа шийдээч! Хэн та нарт үнэгүй байр өгөх вэ? Арчаагүй с** нар
Нэргүй 2024-12-16 202.9.47.19
за энэ ч яахав дээ .оройтсон л болохоос хэзээ нэгэн цагт хийгдэх л ажил байсан байх..Зах зээлийн нийгэм л юм бол, аль эрт чөлөөт системээр нь явуулчихсан бол аль, алиндаа амар л байх байсан даа. Цахилгаан станцуудаа эдгээр нь хэвтүүлж аваад хавтгайгаараа хөлдөснөөс л дээр.манайхан ер нь юм бүхнийг төрөөр даалгах гэдэг ,үнэгүй юманд нугасгүй зангаасаа ангижрах болоогүй юм бол уу.
Хог 2024-12-16 124.158.120.146
МАНгас нас олон санал авахын тулд 04 онд хотын татвар гээч юмыг бхгүй болгосон юмдаг!
зочин 2024-12-16 103.57.94.202
Ардчилагч гэх хулгайчууд иргэдийг самуунд уриалж нэгэнт буй болсон гэрэлтэй гэгээтэй бүхнийг устгахыг л оролдож байна Самуун хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй Цахилгааны хүндрэлийг шийдэхгүй Үймээн самуунаас хохирол гарз л их гарна Төлөвлөсөн ажлууд унтрана Харин үймээн самуун нь хулгайч луйварчдад л ашигтай байж болзошгүй
Лидэр 2024-12-16 124.158.120.146
Хүн хогнуудын илүүдэл боовны үснүүд битгий үржилд ороод төв суурин бараадаад бай!
Нэргүй 2024-12-16 59.153.115.20
Хохь яг ингүүлж байхдаа таарсан п-нүүд. Өшөө нэмээд торгоод яллаад өг малнуудыг
fff 2024-12-16 203.217.139.240
Garaad bugdeeree jagsaj chadakhgui khudlaa jarikhaasaa tsaashgui nukhduud darluulj amidrana daa…. saltaandaa utsaa maajsan mashin unaj khotiin tuvuur selguutsej khuukhen erguulsen zaluuchuud ikh boljee….bas khar tamkhi tatna,…, tsakhimaar muriitei togloom toglono…, JAGS, TEMTS!!! TEGVEL ZORILGODOO KHURNE SHUU!!!
Нэргүй 2024-12-16 124.158.120.146
Хотын соёлгүй гарууд минь явж жаргалтай хөдөөрүү тонилцго!
Нэргүй 2024-12-16 139.5.219.41
Он гараад бензиний үнэ нэмэгдэнэ, дагаад бүх юмны үнэ хаданд гарна даа.
Нэргүй 2024-12-16 124.158.120.146
Үхтэл нь нэмээд бай.
Зочин 2024-12-16 139.5.219.139
Алтан тариа хэтрүүлсэн бна. Үйлдвэрлэлийн нийт зардалд эрчим хүчний эзлэх хувь яагаад ч 28 хувь хүрэхгүй.
Нэргүй 2024-12-16 122.201.23.83
угаасаа л төр засаг халтар төгрөгийн ханшыг албаар унагаад байгаа
Тамын тогоо 2024-12-16 124.158.120.146
Нөхдүүд яг яаж замуудыг албаар түгжрүүлдэг шиг замын цагдаа машин ккк хахах
Иргэн 2024-12-16 103.10.22.180
Троллууд хүчтэй байна шүү. Одоо хүлцэнгүй байж ханалаа. Тогны үнийн өсөлтийг цуцлахгүй бол ХҮРЭЛСҮХ, ОЮУНЭРДЭНЭ, ЧОЙЖИЛСҮРЭН, ДОРЖХАНД нарыг огцортол нь жагсаж тэмцэе. Өчнөөн тэрбумын төсөв баталж, тролл хөлсөлж өөрсдийнхаа арьсыг хамгаалах комментууд бичүүлж байна. Сэрэмжтэй байгаарай. Тийм ийм хүлцэнгүй ноомой байж болохгүй шүү!!!
Нэргүй 2024-12-16 124.158.120.146
таануус эрх ямба гэж юу байсийн
Нэргүй 2024-12-16 103.212.116.84
Тог цахилгаангүй газар дураараа ирж буусан тэр 63 айл өөрсдөө л буруутай биз дээ??? Хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ???
Нэргүй 2024-12-16 103.57.94.47
Соц үеийн хуурамч,"хөнгөлөлттэй" амьдралаасаа хагацаж, жинхэнэ үнэнтэй нүүр тулахаараа өөрийгөө өрөвдүүлэх гэж нялцаганаад яахав дээ ! Цахилгааныхаа үнийг хөнгө лөлттэйгөөр бус бодитоор нь төлөөд амьдарч сурцгааяа !
Нэргүй 2024-12-16 124.158.120.146
Дэлхийн зах зээлээс хамаагүй дор авдаг юм байж, оркууд хүний өмнөөс амьдарч
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2024-12-16 66.181.160.29
БИД ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМ РУУ ЭРГЭЛ БУЦАЛТГҮЙ ОРСОН. ОДОО ЧАДАХ НЬ АМЬДАР…ЧАДАХГҮЙ БОЛ ҮХ ГЭДЭГ ЗАРЧИМ Л ҮЙЛЧИЛНЭ ШҮҮ…………АЖИЛ ГОЛОЛГҮЙ ХИЙ….ИДЭХ МАХАА БАГАСГА………ГҮЙЦЭЭ………
Нэргүй 2024-12-16 124.158.120.146
Энэ 1 үхэр монгол овоо зөв юм ярьж бншүү *алга ташилт*
Нэргүй 2024-12-16 66.181.189.206
Энэ улс орон нүдэн дээр сүйрч байна. Золбин Данхыг зайлуулъя аа Хүрэлсүх ээ
Нэргүй 2024-12-16 124.158.120.146
Орк эрүүл бус сэтгэлгээ малаа! Юун Хүүрсүг, юун Данх, таануус өөрсдөөл сонгосон!
Нэргүй 2024-12-16 202.131.238.26
оркууд утаа, түгжрэл, хулгай дээрэм нэмээд хотоод ирээд байхаар тэр нутагтаа л үхрээ далагнуулаад сууж бай
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
Заяагүй хүн гэж Залхуу Мунхаг Хүнийг хэлдэг юм гэж Итгэлт гуайн хэлсэн үнэн шүү