Монголын хүүхдийн ордон жилдээ 4500 орчим хүүхдийг урлаг, уран бүтээл, гадаад хэл, шинжлэх ухаан, спортын дугуйланд хамруулж хүүхдийн хөгжлийн хэрэгцээг ханган, хүүхэд багачуудад мэргэжлийн чиг баримжаа олгож, түүх соёлоо эрхэмлэдэг, эрдэм мэдлэгтэй иргэд болгон төлөвшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн байгууллага юм.
Хүүхэд багачуудын авьяас ундарч, дуу хөөрөөр цалгиж байдаг тус ордны хамгийн завгүй, хөл хөдөлгөөнтэй сар арванхоёрдугаар сар юм. Учир нь 1958 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг “Харшийн сүлд модны наадам”-ыг тасралтгүй 66 жилийн турш зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн тоглолт “Гайхамшигт ертөнц” сэдвийн хүрээнд ордны хүүхдүүдийн шилдэг урлагийн номер тоглогдоно.
Ертөнц гайхамшигтай ч тэрхүү гайхамшгийг бүтээгч нь хүүхдүүд өөрсдөө юм гэдгийг хүүхэд багачууддаа мэдрүүлж, тэдний үнэ цэнийг ойлгуулахыг зорьсон уг тоглолт 2024 оны арванхоёрдугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд тоглогдохоор бэлтгэгдэж байна.
Их ажлын хажуугаар уулзах завгүй хариуцсан ажлаа амжуулж буй ордны багш, ажилчид баяр хөөртэйгөөр гадна талбайдаа уулзан “Сүлд мод”-ны гэрлээ ёслол төгөлдөр асааж, бие биедээ урмын үг хайрлаж, амжилт хүслээ.
Narmandakh 2024-12-14 202.126.89.246
uneheer goy bna
Нэргүй 2024-12-14 202.131.234.123
сайд нь очиж гал залгаж нээхгүй юу хийгээд замараад хаагуур яваад байнаа???