Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаад парламентыг илүү төгөлдөржүүлэхийн тулд олон намын төлөөллийг УИХ-д суудалтай болгох санаачлага гаргаж, өнөөдөр 126 гишүүнтэй таван намын төлөөлөлтэй парламент үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-д албан ёсоор МАН, АН-ын бүлэг байгуулагдаж, ХҮН нам, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам гэсэн намуудын төлөөлөл парламентад сууж буй.
Нэг.
Тэд 2024-2028 оны парламентаар нийгмийн амьдрал, эдийн засаг улс орны хөгжлийг түүчээлэх олон шинэ хууль, төсөл батлах том үүрэг бөгөөд ачаа үүрсэн. Гэвч эхнээсээ парламентын гишүүд нь түүхэндээ анх удаа төсөвтөө хориг тавиулж, хоёр ч удаа төсвөө хэлэлцэж, хугацаа алдаж туршлагагүйтэв. 2025 оны төсвийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Тиймээс ч Засгийн газраас 2025 оны төсөв өргөн барьж, УИХ-аар батлуулах үеэр алдаа оноо ихтэй, алдагдал ихтэй төсөв батлуулсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт орсон. Ийн төсвөө хугацаанд нь баталсан ч хориг тавиулж, маш их алдагдалтай төсөв батлуулсан хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Мөн төсвөө батлахдаа дахин тодотгол хийх тогтоол баталсан нь ч Үндсэн хуулийн зөрчил үүсгэсэн.
Нэгэнт баталсан төсөв нь хориг тавиулсан, тодотгол хийх тогтоол нь хууль зөрчсөн гээд 126 гишүүнтэй парламент том алдаа гаргасан. Түүнийг нь Ерөнхийлөгчийн хориг нэрийн дор алдаагаа залруулж, алдагдлаа бууруулсан төсөв батлах ёстой үүрэг ирэв.
Гэвч төсөвт хориг тавиад анх удаа хүлээж авсан учраас 126 гишүүнтэй парламент төсвөө яаж хэлэлцэх, дахин өргөн барих, зарим хуульд өөрчлөлт оруулах гээд олон асуудалтай тулгарсан. Ийн УИХ хуулийн хайчинд орсон учраас төсөв хэлэлцэх нэг удаагийн хууль баталж, Засгийн газраас төсвийн тухай хуулийг өөрчилж, 2025 оны төсвөө дахин өргөн барьснаар 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудаа батлав. Улсын төсөв батлагдах нь хойшилсон учраас 2025 оны аймаг, нийслэл, орон нутгийн төсөв ч түүнийг дагаж хойшилж, цаг алдав. 126 гишүүнтэй олон намын төлөөлөл багтсан парламентад анхнаасаа төсвөө алдагдалгүй батлах, шаардлагагүй зардлуудаа танаж, чанартай сайн төсөв батлах хангалттай хугацаа болоод боломж байсан. Гэвч 126 гишүүнтэй парламент туршлагагүй гэхээсээ илүү хариуцлага алдсан. Төсөв хэлэлцэх үеэр 30, 40-үүлээ гадаадад айлчилж, хууль батлах үндсэн үүргээ умартсан асуудал ч үүссэн билээ. Тиймээс 126 гишүүн хариуцлагагүй байна гэж олон нийт шүүмжилж буй.
Хоёр.
Өнгөрсөн 2020-2024 оны парламентын үеэс эхлэн гишүүд хурууны хээгээр санал өгч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, гишүүдийн санал өгөх төхөөрөмжийг шинэжилж, цахимаар санал өгүүлж буй. Гэвч 126 гишүүнтэй парламентын гишүүд одоо ч саналаа өгч сураагүй л байна. Учир нь хууль хэлэлцэх үеэр санал тоолох машин ажиллахгүй байна, ажиллаж байна хэмээх асуудал одоо ч дуусахгүй байсаар байна.
2024 оны зургадугаар сараас хойш бүтэн хагас жил өнгөрсөн байхад шинэ гишүүд одоо ч саналаа өгч чадахгүй байгаа нь хувь гишүүдийн асуудал уу эсвэл үнэхээр төхөөрөмж нь ажиллахгүй байна уу гэдгийг эргэж харах цаг болжээ. Аливаа хууль бүрт ард түмнээс сонгогдсон гишүүд саналаа өгч, олон нийтийг төлөөлж буй учраас хариуцлагатай хандах үүрэгтэй. Зарим гишүүдийн хэлснээр санал тоолох төхөөрөмж хэвийн ажиллаж байгаа, гишүүд өөрсдөө саналаа өгч чадахгүй байна гэснийг ч бас санах хэрэгтэй.
Тиймээс санал хураах төхөөрөмжтэйгээ зууралдсаар хагас жилийг үдчихсэн парламентын гишүүд мөн л хариуцлагагүй байна гэж олон нийт шүүмжилж сууна.
УИХ-ын гишүүд хариуцлагатай байснаар парламентаар зөв, алдаа оноогүй хууль батлагдана. Тиймээс нэгэнт ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон Д.Амарбаясгалан даргатай 126 гишүүн хариуцлага өндөржүүлж, дахин алдаа гаргахгүй, гишүүнийхээ үндсэн ажлыг хийж сурч, хариуцлагатай байхыг олон нийт сануулж байна.
Нэргүй 2024-12-16 66.181.161.28
гөлтгөнөсөн хулгайчууд л сууж байгаа
Мал 2024-12-16 66.181.161.28
126 мал гарсанш дээ. урд нь 76 өмбүүнүүд байсан
Нэргүй 2024-12-16 202.55.191.130
serchihgui bol saihan zuud bna
yag l unendee 2024-12-16 103.57.94.211
Үнэхээр чанаржуулья гэвэл 2 зам байна. 1-т энэ их хурлыг тарааж тмэдлэг боловсролтой нь олдохгүй бол ядаж төрийн аль нэг шатанд ямар нэг хэмжээгээр ажилсан төрийн ажлын анхны мэдэгдүүнтэй хүмүүсийг сонго. 2т нь тооноос чанарт шилжүүлж тоог цөөлж төрийн байгуулалгад ажилдаг,ажиллаж байсан ажлын дөртэй хүмүүсээр дийлэнх хувийг үлдсэн хувьд салбар салбараас мэдлэг боловсорол сайтай салбартаа танигдсан хүмүүс сонгох шаардлагатай.Тэгэхгүй бол малнаас нэг их ялгарахгүй 126 нөхөд огт хэрэггүй
Нэргүй 2024-12-16 202.131.225.197
huush tegii lda, odoo medej bga yum uu
Нэргүй 2024-12-16 158.59.146.30
za daa barag bolomjgui dee, uneher chadaltai zaluusaa ih hurald oruulahiig husehgui, zuvhun alban tushaal, tanil taliin durem uilchildeg iim orond parliamentiig chanarjuulah bolomjgui,
зочин 2024-12-16 66.181.179.163
Саяхан Их тэнгэрийн аманд сургалт авч чанаржаа байлгүй дээ. Жирийн ард иргэдийг ингэж доромжилж байгаа юм шиг ёс зүйгүй асуудал гаргаж буй УИХ-ын гишүүдэд хэн хариуцлага тооцох ёстой вэ гэсэн асуудал, асуулт хэвээрээ үлдэх нээ дээ
Зочин 2024-12-16 202.9.46.89
Малыг бол цөөлж чанаржуулна гэж эрдэмтэн мэргэд ярьдаг шүү. Гишүүдийг мөн л цөөлж чанаржуулах байх даа. Хичээл заалтай нь биш, яаж чанаржуулах гэж байгаа юм бол. Үнэн дээ юу яриад, хэлэлцээд байгаа ч ойлгохгүй суугаа гишүүн цөөнгүй бий шүү.
Нэргүй 2024-12-16 202.72.245.121
Сонголтоо хийх үедээ л чанаржуулалт бодох ёстой л доо
сонгогч 2024-12-16 202.9.47.41
126- г бццаагаад 76 болгоё….төсөв батлахад оролцдоггүй 56- г шууд буцаан тат….
Нэргүй 2024-12-16 139.5.219.41
4-р ангиа төгсөөд гайгүй болноо.
ХУУЛЬЧ 2024-12-16 202.9.47.15
ХАРИН Ч ХУУЧНЫ УНТАА ГЭХЭД СЭРҮҮН ЮМ ШИГ ХЭРҮҮЛЧ ҮЛБЭГЭР 76 ГИШҮҮНИЙ ДЭРГЭД,,,,, ЯМАРЧ БАЙСАН ХЭЛ АМТАЙ ,,УХААРАЛГҮЙ БУРАХ ДУРТАЙ БОЛСОН НЬ ЯАМАЙ ДАА . ИРЖ БАЙГАА ҮЕ,,, ОДОО ӨЛБӨГӨР ХЭРҮҮЛЧ БОЛОХГҮЙ Л ДЭЭ .,,,,ХАРИН САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ПОП,,,, ӨВЧИНӨӨС ТЭДЭНД,,,, СУУР ОЙЛГОЛТ ТОМООР ИРЭЭДҮЙТЭЙ ХАРАХ ТУРШЛАГА ДУТАЖ БАЙГАА ХЭРЭГ,,,,,
Нэргүй 2024-12-16 202.126.89.236
Энхбяар авлигачын батшугар бас хойд эх хэрлэн зэрэг энд суухаар яаж чанартай баыхавдээ Чимгэ авгай үүнийг ч харж чадахгүй хэвтэж
Нэргүй 2024-12-16 66.181.177.232
БОЛВСРОЛГҮИ ШУНАЛИН ТУЛАМ СОЁЛЫН СУКА НАРАС ЭХЛЭД ОЛОН БНА
Зочин 2024-12-16 202.131.230.162
Монгол улс ИХ хурлаа сонгосон. Одоо тэр хжралд ажлаа хийх боломжийг нь олгох хэрэгтэй. Холимог тогтолцоогоор энэ хурал хэрхэн ажилласаныг 4 жилийн дараа дүгнэнэ дээ.
Нэргүй 2024-12-16 66.181.177.232
САИД НАР МАЛНУУД ГИШҮҮН БҮР ЛАЛРУУД
УИХ-ЫН ГИШҮҮД ҮНДСЭН ҮҮРЭГТЭЭ ХЭРХЭН ХАНДАЖ БАЙНА ВЭ? 2024-12-16 66.181.177.96
Харуулах боломжгүй.
Зочин 2024-12-16 203.91.115.55
Ажлаа ерөөсөө мэдэхгүй байгаа шүү дээ. Уг нь өдийд толгойных нь эргээ гарцан баймаар. Тэр байнгын хороон дээр болдог процес онигоо биш шүү. Болсон явдал.
Нэргүй 2024-12-16 59.153.114.226
126 гаа цөөлж 76гаас доош болгож чанаржуулах хэрэгтэй жинхэнэ элитүүд улсаа удирдмаар юм тэгж байж манай улс хөгжинө дөө өнөөдрийг хүртэл буруу баг зүүсэн нөхдүүдээр явж ирсэн
Л 2024-12-16 202.126.88.198
Ард түмний төлөөлөл болж чадахгүй ажлаа хийдэггүй таслаад байгаа новшнууд зайлаарай
Нэргүй 2024-12-16 202.9.41.40
Уих зг нам төрд 34 жил шигдж хулгай зэлгээсн улс орны дороыт2лж хорлсн өлөн хулгайч манж хужаагуудыг л*****н л***р болгноо. адгийн адаг хог шааруудыг пайзл. гайгууд.манж х***а түрүүний бөөсүүд толгойд гарж улс орныг сүйр2лдг2н.
Нэргүй 2024-12-16 192.82.65.103
Эргүүлэн татдаг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Тэгж байж чанаржинаа.
Зочин 2024-12-16 139.5.216.189
Эргүүлэн татах хэрэгтэй .Ийм хуультай болоочээ.
Зочин 2024-12-16 202.9.40.206
1980 оноос хойш монголд төрсөн бүх хүмүүс дамын наймаа гудамжны араншинтай боловсролгүй хүмүүжилгүй бүхнийг хулгай луйвар авилгаар шийддэг сэтгэхүйтэй бүхэл бүтэн үе бий болсон. Эдний олж авсан боловсрол бүгд хуурамч хулхи авилга дамын наймааны аргаар олж авсан диплом байдаг. диЭдний үр хүүхэд бас аав ээжийгээ дуурайна. Энэ залуу үеэс сайн юм хүлээх эргэлзээтэй.
Нэргүй 2024-12-16 202.126.89.194
Хулхи Хөд баатар мэтийн бас Бага ангийн багш хэмжээний хөөрхөн юмнууд хэд хэд байгаа шүү дээ.
ИРГЭН 2024-12-16 66.181.167.254
"ЗАСМАЛ ДҮНЗЭН БАЙШИНД ОРООД Ч ЗАРНА ГЭЖ ГОНЖИЙН ЖОГ" ГЭДЭГ ШИГ НЭГЭНТ ЁС ЗҮЙГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ, ХУЛГАЙЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ БОЛООД ТӨЛӨВШСӨН НОВШНУУД ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ .
Нэргүй 2024-12-16 202.70.43.34
ТӨР бол АРД ИРГЭД-ийн Толин Тусгал, Жижигрүүлсэн Хувилбар гэдэг дээ. Ямар л АРД ИРГЭД бна тийм л ТӨР байна, Ямар АРД ИРГЭД ба ХҮН бна яг л тийм л ОРЧИН бий болж байдаг нь Жам юмдаа
Зочин 2024-12-16 66.181.186.215
түүхэндээ гэж битгий худал х**. хэсэгчилёэн хориг тавиулж л байсан. юм уншиж бай. мэдлэгээ дээшлүүл таамгаар буудаж үл болно. өгөрцэвдэгийн өрөөсөн гуя минь
ЗОЧИН 2024-12-16 103.111.68.3
ҮНЭХЭЭР ЧАДВАР МУУТАЙ ГИШҮҮД ОЛОН БАЙНА БҮҮР ОЛИГТОЙ НЭГ БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛЖ ҮЗЭЭГҮЙ ФАСЕ ЭЭР БАГШ НАРЫН ЦАЛИН ГЭЖ ОРИЛСООР БАЙГААД ГИШҮҮН БОЛСОН ХҮН Ч БАЙНА УДАХГҮЙ ТАР НЬ ТАНИГДАНА ДАА
Нэргүй 2024-12-16 66.181.189.206
126 ТОО НЬ БИШ. Тэнэг Данх тэнэг л юм хийнэ. 5 Ш гэдэг шигээ чанаржуулья гэж гуцжийн.
Зочин ажаа 2024-12-16 76.32.250.169
ядаж ирцээ олигтой бүрдүүлээчээ❗✅
Төсөв хэлэлцэж байхад танхимын тал нь хоосон байсан…Ажлаа хийхгүй бол арга хэмжээг ард түмэн тавьна даа…
Нэргүй 2024-12-16 59.153.115.21
cuuri medleg tulubshilgui saijrahgui sh dee…DEMOGOG…….chanargui baraa chanartai bolchihgui…shineer hiihgui bol…..