Нью-Йоркийн хурдны зам дээр онгоц осолджээ

Нью-Йоркийн хурдны зам дээр онгоц осолджээ

Нью-Йоркийн хурдны зам дээр онгоц осолджээ

Нью-Йорк мужийн Вестчестерт Пүрэв гаригийн орой жижиг онгоц хурдны зам дээр осолдсоны улмаас нэг хүн нас барж, нэг хүн шархадсан байна. Тодруулбал, нислэгийн зааварлагч 32 настай Янкеле Фридман амиа алджээ. Түүнтэй хамт байсан хоёр дахь зорчигч 26 настай Калмен Голдбергерийн биеийн байдал хүнд байгаа бол хурдны зам болон ойролцоох газар дээр байсан хүмүүс бэртээгүй гэж "CBS News" мэдээллээ.

Тухайн онгоц Нью-Жисийн Линден хотоос хөөрч, Баруун Харрисон дахь Вестчестер Каунти нисэх онгоцны буудал руу явж байжээ. Гэвч онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсан гэж Нью Фридман мэдээлэв. Дараа нь нэг хөдөлгүүртэй "Tecnam P2008" онгоц 18:35 цагийн орчимд "I-684" хурдны зам дээр осолджээ. Хэргийн газарт Нью-Йорк мужийн цагдаа нар ирсэн бөгөөд Үндэсний Тээврийн Аюулгүй Байдлын Зөвлөл (NTSB) мөрдөн байцаалтыг удирдах болжээ. Ослын дараа мужийн амбан захирагч Кэти Хочул "X" хуудсандаа "Ослын улмаас онгоцны хийн түлш асгарсан" гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Байгаль орчныг хамгаалах газар хийн түлш асгарсан газрыг цэвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд хоёр чиглэлд замыг хаасан гэж хэлсэн байна.

Зааварлагч Фридман еврей хэлээр ярьдаг хүмүүст хувийн нислэгийн хичээл заадаг байжээ. "Тэрээр хүмүүстэй хамт нисэх дуртай байсан. Маш болгоомжтой нисгэгч байсан" гэж ах Жошуа нь "CBS News" телевизэд хэлсэн юм. Мөн "Үргэлж бүх зүйлийг тайлбарлаж, аюулгүй байдлыг нарийвчлан сахидаг байсан" гэжээ. Тэрээр 13 ах дүүстэй бөгөөд 12 настай хүүтэй байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CBS News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж