АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн эхнэр Абэ Акиегийн хамт оройн зоог барихаар төлөвлөж байгаа сурагтай. Эх сурвалжийн мэдээлснээр, Ням гаригт Флорида дахь Трампийн Мар-а-Лаго эдлэнд болох бөгөөд түүний эхнэр Меланиа мөн адил оролцох төлөвтэй байна."CNN" агентлагийн мэдээлснээр, Абэ гэр бүр Трампийн гэр бүлтэй сайн харилцаатай байжээ. Гэсэн хэдий ч хоёр жилийн өмнө Абэ Шинзо амиа алдсан учир Абэ Акие үргэлжлүүлэн Трамптай гэр бүлийн найзууд хэвээр байгаа юм.
Тиймээс энэ удаагийн оройн зоог нь дипломат арга хэмжээ бус найзуудын уулзалт болох аж.
Трамп, Шинзо нар олон жилийн турш сайн харилцаатай байсан. 2016 онд ялалт байгуулсан Трамптай уулзсан анхны гадаад удирдагч нь Шинзо байв. Трамп түүнийг “Японы түүхэн дэх хамгийн агуу ерөнхий сайд” гэж хэлж байсан удаатай. Акие төрийн албан тушаал хашдаггүй ч талийгаач нөхрийнхөө өвийг үргэлжлүүлэхийг зорьж ирсэн. Трампийг албан тушаалдаа буцаж ирэхээс өмнө Япон улс АНУ-тай ойр дотно харилцаатай байхыг эрмэлзэж буйг тус оройн зоог илэрхийлнэ гэж зарим ажиглагчид үзэж буй. Одоогийн байдлаар, ерөнхий сайд Ишиба Шигеру ерөнхийлөгчөөр сонгогдсон Трамптай биечлэн уулзаагүй байна. Тэд зөвхөн утсаар ярилцжээ.
Нэргүй 2 минутын өмнө 66.181.177.203
Энэ авгай ч мэдэхгүй дээ
зочин 45 минутын өмнө 14.1.81.183
Эр хүн ёс жудагтай л байна.