Тодруулбал, шаржигнуур жигнэмэгтэй, сүүтэй, самартай гэсэн гурван нэр төрлөөр гаргаж буй уг шоколад нь Монголын зах зээлд тэргүүлэгч импортын шоколаднуудтай шууд өрсөлдөх зорилготой учраас “Just chocolate” гэх англи нэрээр гаргажээ. Тус шоколадны орцыг хамгийн амттай какао ургадаг Зааны ясан эргээс импортлон, бүх шатны боловсруулалтыг өөрсдийн жор, орцоор дотооддоо үйлдвэрлэж буйгаараа онцлог юм.
МОНКОНДИ брэндийн тухайд 2019 онд Монголын хамгийн том хүчин чадал бүхий үйлдвэрийг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Тэгвэл энэ жил нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэж бүтээгдэхүүний нэр төрлөө өргөтгөн иштэй чихэр, молоко, шоколад үйлдвэрлэн зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Энэ нь импортыг орлох хамгийн том амттаны үйлдвэрийг эх орондоо бий болгох том амбицтай нь холбоотой.
Монголчууд жил бүр 5,2 сая кг шоколадан бүтээгдэхүүн импортлоход 33,4 сая ам.доллар гаднын зах зээл рүү урсгадаг. Энэ хэмжээний мөнгийг эх орондоо үлдэх бүтээн байгуулалт хийж буй үндэсний үйлдвэрлэгч компани шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнтэйгээр шинэ оны босгыг давж байна.
Дашрамд дурдахад, хэрэглэгч та бүхэн гурван төрлийн амттай МОНГОЛ хавтгай шоколадыг бүх сүлжээ дэлгүүр болон зах, бөөний дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Бид аз жаргалыг үйлдвэрлэдэг-Монконди брэнд
0 сэтгэгдэл