Пёньяны IT ажилтнууд АНУ-ын компаниас мөнгө хулгайлжээ

Пёньяны IT ажилтнууд АНУ-ын компаниас мөнгө хулгайлжээ

Пёньяны IT ажилтнууд АНУ-ын компаниас мөнгө хулгайлжээ

Хойд Солонгосын 14 иргэн АНУ-ын компаниудад хуурамч нэр, дүр төрхөөр ажилд орж тухайн компаниасаа их хэмжээний мөнгө луйвардан авч Пёньян руу шилжүүлсэн гэх хэрэг гарчээ.

Тодруулбал, Миссури мужийн Сент-Луис дахь Холбооны мөрдөх товчооны (FBI) газрын дарга Эшли Т.Жонсон Пүрэв гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хойд Солонгосын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд АНУ-ын компаниас 88 сая ам.доллар хулгайлж Хойд Солонгосын цөмийн пуужин үйлдвэрлэлтийг ивээн тэтгэсэн гэжээ. Тухайн технологийн мэргэжилтнүүд цалингаа авахаас гадна компанийн нууц мэдээллийг хулгайлж, их хэмжээний мөнгө авахын тулд мэдээллийг нь задруулна гэж сүрдүүлсэн аж.

Хохирогчдын дунд хууртагдсан, заналхийлэлд өртсөн компани болон АНУ-ын өнцөг булан бүрээс хувийн мэдээллээ алдсан иргэд багтаж байна.

АНУ-ын Сент-Луис хотын дүүргийн шүүхэд яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 14 яллагдагч утсаар залилан мэхэлсэн, мөнгө угаасан, хувийн мэдээллийг хулгайлсан гэх мэт бусад хэрэгт буруутгагджээ. Гэсэн хэдий ч Хойд Солонгост байх хүмүүстэй хамтарсан болох нь тогтоогдсон тул бүх гэмт хэрэгтнийг шүүхэд өгөхөд хүндрэлтэй байгааг Эшли Т.Жонсон мэдэгджээ.

Тиймээс уг залилангийн хэрэгт холбоотой хүмүүсийн талаар бодит мэдээлэл өгч, баривчлах боломж олгосон хүнд 5 сая ам.долларын шагнал олгохоор болсон байна.

Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд Хойд Солонгос олон мянган мэдээллийн технологийн мэргэжилтнийг ажилд авч, алсаас эсвэл АНУ-ын компанид бие даасан ажилтнаар илгээж, заримдаа иргэдийн хувийн мэдээллийг ашигласан байна. Мөн АНУ-ын иргэдийн гэрт хяналтын камер суулгаж өгөх гэж байгаа худалдааны ажилтан, IT инженерийн ажил сонирхож буй ажил горилогчийн дүрээр луйврын схемээ явуулдаг байжээ.

Тус улсын Хууль зүйн яам сүүлийн жилүүдэд Ким Жон Уны засгийн газрын ашиг тусын тулд, тэр дундаа цөмийн зэвсгийн хөтөлбөрийг өргөтгөх зорилготой хууль бус гэмт хэргийн схемүүдийг илчилж, таслан зогсоох арга хэмжээ авч буй. Жишээ нь 2021 онд Хойд Солонгосын гурван компьютерын программист болон Пёньяны цэргийн тагнуулыг Ким Жон Уны захиалгаар өргөн хүрээний кибер халдлага үйлдэх гэж байхад нь Хууль зүйн яамны тусгай ажилтнууд баривчилж, ял оногдуулж байжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ: AFRICA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж