Хятад: Нанжины хядлагад нэрвэгдэгсдийг дурсав

Хуучирсан мэдээ: 2024.12.14-нд нийтлэгдсэн

Хятад: Нанжины хядлагад нэрвэгдэгсдийг дурсав

Хятад: Нанжины хядлагад нэрвэгдэгсдийг дурсав

Хятад улс 1937 онд Нанжины их хядлагад амь үрэгдсэн 300 мянган хүний ​​дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг Баасан гаригт /2024.12.13/ зохион байгуулав. Тус үндэсний хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.  Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы эзэн хааны арми Нанжин хотод дайран орж, түрэмгийлснээр Хятадын түүхэнд хар толбо үлдээсэн байдаг.

Их хядлагын үеэр хэлмэгдэж амиа алдсан хохирогчдын дурсгалын ордонд өглөөний 08:00 цагт төрийн далбааг мандуулж, цэргийн албан хаагчид хагас бөхийн хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ эхэлжээ. Дурсгалын жагсаал 10:00 цагт эхэлсэн бөгөөд салбар бүрээс нийт 8 мянга орчим төлөөлөгч хүндэтгэл үзүүлэн жагссан байна. Үүнээс нэг минутын дараа Нанжин хот даяар дуут дохиолол зогсож, зам дээрх автомашин, үйлдвэрийн ажил, худалдааны төв болон гудамжинд байсан иргэд зэрэг бүх хүн амь үрэгсдэд эмгэнэл илэрхийлэн хэсэг чимээгүй зогссон байна.

ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дарга, Улс төрийн товчооны гишүүн Ли Шулэй нээлтийн үг хэлэхдээ, "Бид түүхийг дурсан санаж, энх тайвныг эрхэмлэн, хувьсгалын төлөөх тэмцэгчдийнхээ гэгээн сэтгэлийг хүндэтгэж, үндэсний сэргэн мандалтын ирээдүйг бий болгохын тулд болон өөрсдийн гуйвшгүй байр сууриа илэрхийлэхийн тулд энэхүү төрийн дурсгалыг хүндэтгэн мэхийж байна" гэжээ. Тэрбээр мөн "Хятадын ард түмэн нэгдэж, тууштай байж, өөртөө итгэлтэй байж, өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж, энх тайвныг тууштай хамгаалж, шударга ёсыг сахин хамгаалах хэрэгтэй. Өнгөрсөн үеийн түүхийг санах нь биднийг илүү сайн урагшлах боломжийг олгодог" гэв.

Ёслолын ажиллагаанд оролцсон хүмүүсийн дунд Нанжины их хядлагаас амьд гарсан 90 настай Лю Миншэн байсан юм. Дурсамжийн танхимын мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 13-ны байдлаар амьд үлдсэн 32 хүн бүртгэгдсэн байна. Нийт 87 залуус энх тайвны тунхаг уншиж, зургаан иргэний төлөөлөл Энхтайвангийн хонхны дууг дарж, 3000 энхийн тагтаа тэнгэрт нисчээ.

 

ЭХ СУРВАЛЖ: CHINA DAILY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж