Улаанбаатар хотын амьдрал завгүй боловч тэг зогсолттой. Төрийн ордонд тансаг хэрэглээтэй УИХ-ын гишүүд ваучер хэрэгтэй үгүйг мэтгэлцэж байхад иргэдийн амьдрал үр хүүхдээ долоо хоногтоо хоолтой байлгаж чадах уу эс чадах уу дээр тулав. Пингвин алхалтаар тэнтэр тунтар гэсээр нэг л мэдэхэд томуу томуу төстийн эрсдэлд орсон бид ирэх оноо тун удахгүй угтах гэж байна. Төсвийн маргаан дууссан ч утааны маргаан даамжирч, дэлхийн хамгийн бохир агаартай гэх Лахор, Шинэ Делиг тэргүүлсэн Улаанбаатарын амьдрал хэзээ сайжрах вэ? Тэгвэл "NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногийн үйл явдлыг тоймлож, иргэдийн амьдрал, зэх зээлийн бодит байдлыг мэдээлэх сурвалжилгуудаа хүргэж байна.
6 АМ БҮЛ САРД 64 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АМЬДАРЧ БАЙНА
"Олон хүүхэдтэй өрхөд хүнсний талон их нэмэртэй байдаг юм" гэж ярих иргэн Б-гийнх ам бүл зургуулаа амьдардаг. Эхнэр, нөхөр хувиараа барилгын ажил хийдэг бөгөөд тогтсон орлогогүй гэдгээ учирлаж байв. Барилгын ажил улирлын чанартай учраас өвлийн улиралд ажил тэр бүр олдохгүй. Олдох үедээ ганц нэг өдрийн юм уу цагийн ажил олддог учраас нийгмийн даатгал төлөх боломжгүй аж. Тиймээс зургаан ам бүлтэй тус өрхийн сарын тогтмол орлого нь хүүхдийн мөнгөнөөс гадна хүнсний талоны мөнгө болох 64 мянган төгрөг болдог байна.
Тиймээс хүнсний талоноор нэг сардаа мах юм уу, гурил будаагаа сөөлжилж түлхүү авдаг гэдгийг эхнэр нь хэлж байв.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд гэхэд хоёр дэлгүүр хүнсний талоноор хүнс олгодог бөгөөд аль бараа сайтайгаас нь сарын хүнсээ базаадаг гэнэ. Эднийх шиг 25 мянган айл улсаас хүнсний талон авч байна.
Хүнсний эрхийн бичигт жилд 7 тэрбум төгрөг төсөвлөдөг бөгөөд энэ мөнгө хаанаа ч хүрэлцдэггүй гэдгийг албаныхан хэлж байв. Тодруулбал, насанд хүрсэн хүнд сард 16 мянган төгрөг, хүүхдэд найман мянган төгрөгөөр бодож, хүнсний талон олгож байна. Иргэд гурил, будаа, мах, ургамлын тос, масло гэх мэт нэр бүхий 16 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс сонгож авдаг байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.
НЭР ДЭВШИГЧИД 93 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ СОНГУУЛЬД ЗАРЦУУЛЖЭЭ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 "Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ" гэж заасан байдаг. Үүний дагуу дээрх зурагт үзүүлснээр УИХ-ын 2024 оны сонгуульд 18 нам, эвэл 14.9 тэрбум төгрөг, 820 нэр дэвшигч нийт 93.6 тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажилд зарцуулжээ.
Авлигатай тэмцэх газрын, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн "2023 оны байдлаар нийт 238.7 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэн ажилласан байна. Шалган, шийдвэрлэсэн хэргүүд 2016 оноос хойш огцом өсөлттэй явж байгаа. Мөн 2021-2022 онд гадаад улсаас нийтдээ 12.2 сая ам.долларын хөрөнгийг буцаан авч улсын орлого болгосон. Эдгээр хөрөнгийг эргээд юунд зарцуулдаг вэ гэх асуулт гарч ирдэг. Хамгийн сүүлд гэхэд бид Эрдэнэт хотод байрладаг хүүхдийн асрамжийн газарт хандив, тусламж үзүүлсэн. Харин цаашид эдгээр хөрөнгийг захиран зарцуулах ажлыг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллаж байна".
Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас УИХ-ын 2024 оны сонгуульд сонгогдсон гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулжээ. Тус мэдээлэлд тусгагдсанаар УИХ-ын гишүүн Ч.Номин хөрөнгөөрөө тэргүүлсэн бол УИХ-ын гишүүн Б.Батбаатар сүүл мушгисан байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.
ТҮГЖРЭЛИЙН ОРГИЛ АЧААЛАЛ 2 ЦАГААР УРТАСЧЭЭ
Жуковын буудал дээр автобус нэгдүгээр эгнээнд дөрвөөр дараалж зогсох бөгөөд зорчих иргэд багтахгүй хоорондоо түлхэлцэх дүр зураг харагдана. Ч:50 чиглэлийн автобусанд зорчиж байгаа иргэн Л.Эрдэнэчимэг “Манайх кино үйлдвэрт байдаг юм. Харин ажил Хан-Уул дүүргийн “Таванбогд”-ын хажууханд байдаг. Ажлын цаг 08:00 цагаас эхэлж орой 17 цагт бууна. Өглөө 06:00 цагт босоод гэрээсээ 06:30 цагт гарна. Автобусандаа суугаад зүүн дөрвөн замын уулзвар дээр 20, 30 минут гацна. Цааш явсаар төв шуудангийн уулзвар дээр очоод цаг хэртэй түгжирч байгаа юм. Арайхийж, цааш хөдлөөд Энхтайвны гүүр давж, 120 мянгатын уулзвар дээр очоод дахиад таг.
Ингээд би ажлаасаа сарын дотор 30-40 минутаар дөрвөн удаа хоцроод арга хэмжээ авахуулж, цалингаа хасуулсан.
Бидний амьдарч байгаа хот утаа угаартай, тав тухгүй. Дээр нь энэ түгжрэл асар их бухимдал төрүүлдэг. Дээрээс нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн. Ийм байтал түгжрэлээс болж, ажлаас хоцорч цалингаа хасуулах хэнд ч сайхан санагдахгүй” гэж ярив.
Нийслэлийн төв замын хөдөлгөөн өглөө оройны оргил ачаалын цагаар зүүнээс баруун чиглэлд удаан хугацаагаар түгжирч, иргэдийг бухимдуулдаг. Тухайлбал, Зүүн дөрвөн замын уулзвар, Монгол Улсын боловсролын их сургуулийн уулзвар, Төв шуудангийн уулзвар дээр тус бүр 30-40 минут түгжирч, машины дуут дохио хангинасан уур цухлын талбар болж хувирдаг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.
ГАЦУУР МОД 35 МЯНГААС 2.8 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Иргэд сонголтоо хийхдээ нэгдүгээрт санхүүгийн боломж бололцоондоо тааруулан сонголтоо хийж байна. Энэ нь зарж байгаа бидэнд ч, сонголт хийх хүндээ ч амар байдаг. Хоёрдугаарт, үнэ ханш гэхээс илүүтэй чанар, аюулгүй байдалд илүү ач холбогдол өгч давуу болон сул талыг нь харгалзан үнэ ханшаас үл хамаарч сонголт хийх хүмүүсч бий. Түүнээс гадна сонголт хийхдээ анхаарах нэг чухал асуудал бол гацуур байрлуулах зай талбайг зөв тооцож, сонголтоо хийх нь хэн хэндээ амар байдаг. Тухайлбал, 2.5 метр өндөртэй гацуурыг энд харахад тийм ч том биш харагддаг талтай. Гэтэл яг гэртээ очоод байрлуулахад төсөөлж байснаас нь өндөр, тойргийн хэмжээ нь гацуур байрлуулахаар тооцсон газарт нь томдох тохиолдол гардаг.
Өнгөрсөн хугацаанд ганц нэг хүн гацуурынхаа хэмжээг буруу тооцоолсноос эргэж ирж солиулах тохиолдол гарсан. Хотын түгжрэл дийлдэхгүй болсон ийм үед цаг зав үрсэн, давхар ажил болох учраас гацуур авах гэж байгаа хүмүүс зай талбайгаа зөв тооцож сонголт хийх нь зүйтэй.
Олон жил гацуур зарж байгаа учраас гацуур авч байгаа хүмүүстээ аль болох зөв сонголт хийхэд нь туслах, харилцан зөвлөлдөж бараа бүтээгдэхүүнээ зардаг. Зарим нь сэтгэлээсээ үйлчилсэнд баярлалаа гээд явдаг. Ер нь худалдаа эрхэлж байгаа хүмүүс бараагаа ямар ч аргаар хамаагүй зарахыг зорилго болгохоос илүү худалдан авч байгаа хүнийхээ хүсэл сонирхол, санхүү мөнгөд нийцсэн сонголт санал болгох нь чухал болсон. Заримдаа гацуур модны чимэглэл ямар өнгөтэй байх тал дээр ч сонголт хийх гэж их юм болно. /Инээв/ Хөшиг, хана таазнынх нь өнгийг ч асуух үе гарна шүү дээ гэв.
Тэрбээр, иргэдийн худалдан авах чадвар энэ жил өмнөх жилүүдээс тааруу байгаа талаар хэлж байна. Гацуураар дагнасан тасаг учраас гацуур авах сонирхолтой иргэд л энэ тасгаар түлхүү үйлчлүүлдэг. Гэтэл өдөрт хэдэн зуун хүн орж ирж, үзэж сонирхож байгаа боловч өдөрт 3-4 гацуур л зарагдаж байна гэж учирлав. Түүнийг бидэнтэй ярилцах зуур хүүхдүүдээ дагуулсан иргэд, утсаар эхнэртэйгээ зөвлөлдөж байгаа залуус тааралдав. Утсаараа видео дуудлага хийж байсан залуу эцэст нь нэг метрийн өндөртэй гацуур сонгохоор шийдэв.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.
ХАМТЛАГ, ДУУЧИД 2-20 САЯ ТӨГРӨГӨӨР ДУУЛНА
"Од" болж буй реппер "Tunderz" гэхэд дөрвөн сая төгрөгөөр дуулах бол дуучин Ц.Мөнхбаяр буюу Серёжа бас 2-3 дууг дөрвөн саяар дуулах гэнэ. Мөн "Дижитал" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка, жазз дуучин Н.Наранбаатар буюу Наагий нар дөрвөн саяар дуулах аж. Поп дива Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Баярцэцэг нар таван сая төгрөгөөр дуулах бол дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар хамтран дуулах үнээ нэмжээ. Тэд өмнө нь 3.5 сая төгрөгөөр дуулж байсан бол энэ жил зургаан саяар дуулах гэнэ. Харин дуучин П.Баярцэнгэл, Наки, Б.Амархүү нар гурван саяар дуулах бол эмэгтэй дуучдаас Б.Эгшиглэн, М.Үүрцайх, Э.Агиймаа, Ч.Мишээл нар хоёр сая төгрөгөөр баярын арга хэмжээнд дуулна.
Өвлийн өвгөн, цасан охинтойгоо баярын арга хэмжээг "чимэх" үнэ нь 1-1.5 сая төгрөг. Баярын карнавал бүжигчид 800 мянган төгрөг, циркийн үзүүлбэр 600 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хамгийн үнэтэй дуучны тоонд ордог, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тогтсон 3-6 сая төгрөгөөр дуулах сурагтай. Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон. Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг 4-4.5 сая төгрөгөөр дуулах бол "Киви" хамтлагаараа зургаан сая төгрөгөөр дуулах гэнэ. Мөн "Sweetmotion" хамтлаг болон "3 охин" хамтлагийнхан зургаан саяар дуулна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу.
зочин 2 минутын өмнө 66.181.187.225
Замын түгжрэл утаа угаар иргэд бидний бүтээл нэгэн хонхорт бүгэж мод нүүрс нийлэг эд даавуу хувансар резин дугуй шатаж болох бүхнийг түлж автомашины утаа бүгд агаарт дэгдэж хүн болгон машин унан давихаж автобус зорчигчдыг үл хүндэтгэн1р эгнээг хаан гангарч түгжрэл үүсгэн бурууг засаг төрд тохон харааж зүхээд ,, кк
зочин 2 цагийн өмнө 66.181.184.24
Цагаан сараар өөхийг нь хаядаг ууц чанаж өр үүсгэж тансагладаг Ёвропыг дууриаж гацуур модыг өндөр үнээр авдаг нь тэр айлын өөрсдийн шийдвэр ухааны цар шүү Сайхан таваг дүүрэн мах чанаад дор бүрд нь салатаа хийгээд Ёлконы модоо гэрийн аль нэг буланг ашиглан чимэглэсэн байх нь үзэмжтэй байна Бид сэхүүн онгироо юм даа Уламжлалаар айл бүр ууц тавьдаггүй байсан байна Болгооно биз ээ Жил бүр 3 саяын зээлээр цагаан сар хиймээр байна уу
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.124
12/1-с зөрчилтэй автомашинуудыг журамлана гэсэн хаана байна nиздaaaaaaaa!
Нэргүй 2 цагийн өмнө 202.55.188.102
хотын даргын ургашгүй алсын хараагүй бодлогын үр дүн залхуу иргэдын зан чанар гэж автомашины лизингыг л зогсоосон бо маины тоо гэрлын хурдаар нэмэгдэхгүй байсан иргэд 5хан км дотор алхаж чаддагүй залхуугын гай хоёр
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд үнэтэй бараа иргэд бид авмааргүй байна 3 цагийн өмнө 66.181.177.205
№
Зочин 3 цагийн өмнө 66.181.177.205
Арилжааны банкны зээлийн хүү дааж давахын аргагүй байхад гадны банк оруулахгүй. Гурилын үйлдвэрүүд гурилын үнээ хөөрөгдөнө.Оросоос өндөг орж ирэхгүй бол дотоодын өндөгний үнэ тэнгэрт. Хятадын нарийн ногоо ховордвол үнэ нь тэнгэрт. Хятад, Польшийн амтгүй алим лангуугаар дүүрэн байвч хүн авахгүй, оросын амттай алим үнэ өндөр учир борчуудад падлийгүй.”Монголд үйлдвэрлэв”-ийн бэлэг дурсгалын барааны үнэ тэнгэрт. Дотоодын цементийн үнэ ямар билээ. Энэ бүгдээс ард иргэд л хохирч байна даа.
Зочин 1 цагийн өмнө 202.9.40.206
Үндэсний үйлдвэр нэрээр чанаргүй хулхи бараагаа тэнгэрт хадсан үнээр зарж ядуучууд борчууд жирийн иргэдийг туйлдуулж бухимдуулж өлсгөж устгах ажиллагаа эрчимтэй явж байна. Нэг талхыг сая төгрөгөөр авсан ч тоохгүй баячууд улам баяжиж байна.
Зочин 3 цагийн өмнө 66.181.181.53
Ажилын цагыг өөрчлөх хэрэгтэй Оффисын цагыг 30 минут урагшлуулах эсьэл ажил эхлэхийг 10 цаг болгож 19 цагт тарах. Үйлдвэрүүдийн цагыг ч мөн өөрчлөх хэрэгтэй. АНУ д ингэж л зохицуулаад байдаг.