Агаарын бохирдлоор сонсгол зохион байгуулна

Агаарын бохирдлоор сонсгол зохион байгуулна

Агаарын бохирдлоор сонсгол зохион байгуулна

Улаанбаатар хотын агаарын бохирдол аюулын харанга дэлдэж байгаа тул иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн сонсгол хийх санаачлага гаргаж, УИХ-ын "Д-Өргөдөл" цахим системд саналаа өгөхийг уриалсан. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд дээрх санаачлагыг гаргасан бөгөөд 73 мянган иргэн дэмжсэнээр агаарын бохирдлын талаар нийтийн сонсгол хийх боломжтой болсон юм.

Тэгвэл УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаанаас агаарын бохирдлын талаар сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгаад байна.

Тус байнгын хороо ирэх долоо хоногт хуралдах бөгөөд энэ үеэр ажлын хэсгийг байгуулах юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд энэ он гарсаар угаарын хийнд хордож Яаралтай түргэн тусламжийн төвд хандсан дуудлага 2000 гаруй ирж, тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 40 гаруй иргэн амь насаа алдаад байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны тавдугаар сараас эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Тэр цагаас хойш олон иргэн угаартаж эрүүл мэндээрээ хохирох болсны зэрэгцээ амь насаа ч алдсаар байгаа юм.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочтн 2024-12-14 103.168.34.179

сонсгол хэзээ үр дүнтэй байлаа

Avatar

Нэргүй 2024-12-14 67.171.160.15

ийм новшнуудаас юу хүлээхэв дээ

Avatar

Нэргүй 2024-12-14 103.212.117.244

Мянган сонсгол хийсэн ч нэмэргүй. Худлаа ажил хийж буй дүр эсгэж буй лалрууд.

Avatar

Зочин 2024-12-14 59.153.112.179

Соц үед сонсогч гэж хасагдах шахсан оюутныг нэрлэдэг байлаа. Сонсгоод ч нэмэргүй гишүүд, сайд нараар яахав дээ. Өвөл болохоор л санадаг хулганы тархитай. Хөөрхий хулгана ч бас гомдох байх даа, жижиг болохоор л зүйрлэв. Өчнөөн төсөл хөтөлбөр гэж асар их хөрөнгө шамшигдуулсаар өдийг хүрсэн, засгийн газар нь хүртэл хутгалдчихаар итгэх юу ч алга. Сонгуулийн амлалт цаас гэдгийг л харуулж байна…

Avatar

Нэргүй 2024-12-14 202.9.46.127

Сонсгол хийгээд хариуцлага тооцохгүй болохоор ямар ч үр дүн гарахгүй тул хэрэггүй

Avatar

Нэргүй 2024-12-14 202.9.41.40

Нам төрд шигдсн өлөн хулгайч манж х***а хулгайчууд 35 их наядыг хулгайлх санаархлыг таслн зогсоо. 2,3 сая хүнд тавн зуунхн тэрбумыг гж шааж хэдн цөөхн өлөн хулгайч манж хужаагууд 35 их наяд-р шааж юу вэ гажиг л******д.

Avatar

humuun turulkhtunii esreg hargislal .2 r daind germnuud orosuudoog gazdasanaas dutah ym alga 2024-12-14 66.181.185.91

ene bol

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа. Сонсголын мөрөөр ажил хийхгүй бол сонсгол хийгээд нэмэргүй байна даа 2024-12-14 66.181.177.205

Би өмнөх сонсголуудыг бүрэн сонссон. Уул нь сонсголоос иргэд бид их мэдээлэл авдаг. Гэхдээ жирийн иргэд бид мэдээлэл авлаа гээд үр дүн бараг байдаггүй. Сонсголын мөрөөр ажил хийхгүй болохоор сонсгол ач холбогдолгүй болоод байна. Бас сонсголыг удирдаж байгаа гишүүд нь үндэслэлтэй, үндэслэлгүй баахан хүнийг гэмтэн гээд зарладаг. Хуулийн байгууллагууд сонсголын материалыг нотлох баримт болгохгүй байдалтай.

Avatar

Нэргүй 2024-12-14 66.181.184.22

СОНСГОЛ ЯАХАВ, ӨМНӨ СОНСГОЛУУД БОЛЖ БАЙСАН, МӨРӨӨР НЬ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ, ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛОХООР УТГАГҮЙ БОЛЖ ХУВИРДАГ

Avatar

Нэргүй 2024-12-14 66.181.178.150

Юууг нь сонсдын. Бүгдээрээ таарсан малууд. Эхлээд түүхий нүүрсээ түлчихмээр бна. Дараа төсвийн мөнгөө орон сууцжуулах, станц барих хоёрт чиглүүлмээр бна. Өөр яриап байх юм бхгүй МАЛНУуДаАа

Avatar

Зочин 2024-12-14 59.153.113.245

ярьсаар байтал утааны улирал дуусна

Avatar

Зочин 2024-12-14 59.153.112.70

Ажлын хэсгийн ахлагчаар Н.Номтойбаярыг тавих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж