Биржээр борлуулсан нүүрс 25 сая тонн давжээ

Биржээр борлуулсан нүүрс 25 сая тонн давжээ

Биржээр борлуулсан нүүрс 25 сая тонн давжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өчигдөр /2024.12.13/ Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг арилжлаа. БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр тус нүүрсийг арилжжээ.

Арилжаанд нийт гурван худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 72.1 ам.доллароос эхлэн дуудаж, 72.6 ам.долларт хэлцэл хийгдсэн байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны арванхоёрдугаар сарын 13-нийг хүртэлх хугацаанд нийт 115 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.84 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25 сая тонн нүүрс борлуулаад буй ажээ.

УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийг баталснаар 2023 оноос эхлэн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн бол 2024 оны дөрөвдүгээр сараас “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баямалыг арилжаалж эхэлсэн.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалдаг болсноор ил тод байдал хангагдаж, татварын орлого нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үздэг.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ах нь 2024-12-14 66.181.181.197

Энэ чинь сайн зүйл огт биш. Бидний ирээдүйн хүнс нүүрс гэдгийг санах хэрэгтэй. нүүрс хүн төрөлхтний гол хүнс болно 30 жилийн дараа түүнээс ч богино байж мэднэ. Муудахгүй сайн удаан хадгалалт даадаг хүнс болох юм. Мал ургамал халдварлах аюултай тул энэ их нүүрс усыг хүнс болгох ажлыг эхлүүлээд нилээд хугацааөнгөрч байна. Нааштай үр дүн гарч эхэлсэн

Avatar

Нэргүй 2024-12-14 122.201.31.248

Бөөн алдагдал. Ирэх оны төсөв бас оны эхний өдрөөс эхлээд л тасарч эхэлнэ. Ямар хүмүүс биднийг удирдаад байна аа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж