Ирц: Х.Баттулга, Т.Аубакир нар таслалтаараа дахин тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2024.12.14-нд нийтлэгдсэн

Ирц: Х.Баттулга, Т.Аубакир нар таслалтаараа дахин тэргүүлэв

Ирц: Х.Баттулга, Т.Аубакир нар таслалтаараа дахин тэргүүлэв

УИХ-ын Тамгын газрын хуралдаан зохион байгуулах хэлтсээс 2024 оны арваннэгдүгээр сар УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээллийг гаргажээ. УИХ-ын намрын чуулганы арваннэгдүгээр сард УИХ-ын чуулган нийтдээ есөн удаа хуралдсан байна. Энэ удаад 2025 оны төсөв хэлэлцсэн учраас УИХ-ын гишүүд тун завгүй байв. Нийтдээ есөн удаа хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, Б.Батбаатар, Б.Батцэцэг, Х.Болормаа, Ж.Энхбаяр нар олон удаа “тасалжээ”.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга дөрвөн удаа хуралдаа суугаагүй буюу хамгийн их хуралдааныг тасалдаг гишүүнээр дахин тодров. Тэрбээр есөн удаагийн хуралдааны дөрвийг нь тасалсан байна.

Хамгийн их хоцролттой гишүүдээр З.Мэндсайхан, Б.Чойжилсүрэн, Р.Эрдэнэбүрэн Сангийн сайд Б.Жавхлан, Х.Булгантуяа нар бүртгэгджээ. Мөн арваннэгдүгээр сард хамгийн олон удаагийн чуулганы хуралдаан “тасалж”, гадаадад томилолттой явсан гишүүдээр Т.Аубакир, Б.Бейсэн, С.Бямбацогт, Г.Дамдинням,  О.Саранчулуун, Р.Сэддорж,  Г.Уянгахишиг, Р.Батболд нар бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж