БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 оны эхний 11 сарын байдлаар 60.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурсан байна. Алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 409.7 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 195.4 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 4.2 ам.доллараар тус тус өсч, нүүрсний үнэ тонн тутамд 24.2 ам.доллараар буурсан байна.
БНХАУ-д экспортолсон барааны 61.4 хувийг нүүрс, 22 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95.7 хувийг эзэлж байгаа бол импортын 72 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол Улс 2024 оны эхний арваннэгдүгээр сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нэргүй 1 минутын өмнө 139.5.217.159
хятадад нүүрсийг хадаг барьж гуйж өгдөг болохоос тэд авъя гэж хэлдэггүй, тоодоггүй
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.39
Гудам талбайг битүү камер шаасныг болих хэргтэй мнгол хүмүүсыг тэр чигтн бүгдийн шоронд шаагаад бгама яагаад бга үмхий өлөн хулгайч манж хужаагууд нам төриыг эзлцн монголчуудыг хянаад бузр л******д адгийн хулгайч лаларуудыг камерт шаадгийн шүү.
Нэргүй 3 цагийн өмнө 103.57.95.98
ирэх оны төсвийн төлөв байдал хэцүүхэн болох шинжтэй, яаж нэг юм хориг тавьж алдагдалгүй мөргөсөн төсөв баталсан юм. өшөө ч хэмнэх төсөв батлах байсан бололтой.