Ч.Номин сайдын төсвөөс 73 саяыг хасчээ

Ч.Номин сайдын төсвөөс 73 саяыг хасчээ

Ч.Номин сайдын төсвөөс 73 саяыг хасчээ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багц хамгийн өндөр төсөвтэй сайд нарын тэргүүн эгнээнд бичигдэж байв. Ирэх онд нийт 598 тэрбум төгрөгийн төсвөөс соёлын эрхийн бичиг, кино урлаг дэмжих сан, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэгт төсөвлөсөн зардлыг танахаар санал оруулж, олны шүүмжлэл дагуулсан. Тэгвэл Ч.Номин сайдын төсвөөс 73 сая төгрөгийг хасчээ. Ингэснээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 525 тэрбум 351.8 сая төгрөгийг ерөнхийлөн захирахаар болов.

УИХ-аас баталсан байсан Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар Засгийн газар төсвөө дахин боловсруулж, алдагдалгүй төсөв өргөн мэдүүлснийг парламентаар арав хоногийн турш тасралтгүй хэлэлцсээр өнгөрсөн Пүрэв гаригт /2024.12.12/ баталсан.

Ч.Номин байнгын хорооны хурал дээр "Кино урлагийн сан маань төсвөөс санхүүжихээс гадна татварын нэг хувийг урлаг спортод зарцуулах боломжтойгоор тусгасан. Мөн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд гадаад кино Монгол Улсаас орлого олсон тохиолдолд орлогынхоо хоёр хувийг энэ санд төвлөрүүлж, монгол агуулга, уран бүтээлийг дэмжих боломжтой.

Тийм учраас сангаа авч үлдээд, салбарын уран бүтээлчдээ дэмжих боломжтой" гэдэг хариултыг өгсөн юм.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Энэ сан заавал тусдаа байхгүйгээр яамны нэгж болж явах боломжтой. Хандивын бус эргэлтийн сан. Нийт 18 хүн байгаа. Үйл ажиллагааны зардалд 90 гаруй сая төгрөгийг ирэх оны төсөвт бүрэн тусгасан. Бүгд эргэн төлөгдөх зээл олгох ёстой" гэдэг байр суурийг илэрхийлэв.

Энэ талаар Кино урлагийн зөвлөлийн албаны дарга Ч.Ундрал мэдээлэл өгөхдөө "Бид 2022 онд нэг удаа, 2023 онд хоёр удаагийн сонгон шалгаруулалт хийсэн. Оскарт явуулах ажил нь сонгон шалгаруулалт биш. Кино урлагийн зөвлөлийн 11 гишүүн жил бүр мэргэжлийн үүднээс сонгож, Оскар руу кино явуулдаг.

Кино урлагийн сан 2022 оноос 10 тэрбум төгрөгийнхөө 3.2 тэрбумыг нь зарцуулж 6.8 тэрбум төгрөг үлдсэн.

Манай кинонууд олимпиор ярьвал аварга болчихоод байгаа. Жишээлбэл, Венец, Канн Берлин гэх мэт дэлхийн А зэрэглэлийн наадамд түрүүлсэн үр дүнтэй. Мөн Японы "Vivant" уран сайхны кино 13 тэрбумыг Монголд зарцуулж, үүнийг дагаад аялал жуулчлалын дөрвөн маршрутаар 480 хүн аялж,  3.2 тэрбум төгрөгийн орлого оруулсан.  Бид нийт 16 улсын кинонд 12 тэрбум төгрөгийн орлого орж, гадаадын мөнгөн урсгалыг 29 тэрбумаар татан оруулсан" гэдэг мэдээллийг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.215

ТӨХК-иуд Ямар МӨНГӨ-өөр Шинэ Жилдэж байгааг шалгамаар 👆👆👆

Avatar

И 2 цагийн өмнө 103.168.34.175

кино, урлаг бизнис биздээ. Төсвөөс санхүүжүүлэхээр чанартай юм болохгүй мөнгө олдог биш зардаг л бүтээл болно. Оюунэрдэнэ Чинбат ын шархыг нөхөх гэж Номинд баахан хэрэггүй төсөв өгсөн нь их хуралджэр баригдаж хасагдах шивдээ. Бүр яамтай нь байхгүй болгосондоо ч буруутахгүй.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.57.95.243

kino mungu hasagdsan gesen, uurtuu belen avchuu yaachvaa xaxaxa tsairtsan sdakuudaa

Avatar

Зочин 2 цагийн өмнө 66.181.161.252

Хүүеэ Номин гуай хариуцлагатайгаар мэдэгдэж байна 18 тэрбум соёлын эрхийн бичигт зарцуулах зардал хасагдсан гээгүй билүү Энэ Номингийн зардал биш юмуу? Эсьэл тусад нь хууль батлуулчихсан юмуу? Сан гээд байгаа юм нь худлаа юм бишүү. Балиар худалч авгай вэ?

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 203.91.115.42

ИЙМ БАЛАЙ АВГАЙГ САЙД БОЛГОЖ ТОГЛУУЛАХ ГЭЖ 500 ТЭРБУМЫГ САЛХИНД ХИЙСГЭЖ БАЙХААР ЯАМГҮЙ БОЛГО. ЯМАР СОЦ ҮЁ БИШ, БҮХ УРЛААЧИНГУУДАД ЭСВЭЛ ЦАЛИН ОЛГО.

Avatar

Зочин 3 цагийн өмнө 66.181.188.44

Энэ Номингийн төсвийн зардал зөв зүйтэй болоод л 125 гишүүн дэмжээд байна даа, бас ураатай нөхрөө!

Avatar

Cop 3 цагийн өмнө 202.126.90.139

Ийм л бна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж