Ирэх жил 76 сургууль, 60 цэцэрлэг барина

Ирэх жил 76 сургууль, 60 цэцэрлэг барина

Ирэх жил 76 сургууль, 60 цэцэрлэг барина

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1,330.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталжээ. Төсвийн урсгал зардлыг бууруулсан эх үүсвэрээр сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөгийг зарцуулахаар нэмж тусгалаа.

Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • Сургууль – 79 /39,670 хүүхдийн суудал/
  • Цэцэрлэг – 60 /9435 хүүхдийн ор/
  • Цогцолбор 6 /1680 хүүхдийн хүчин чадал/
  • Дотуур байр – 16
  • Спорт заал – 9
  • Их, дээд сургуулийн барилга – 4
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага – 4
  • Бусад – 4 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төсөвлөөд байна.

Түүнчлэн:

  • Дотуур байрны хүүхдийн хоолны зардал ахлах ангид 4300 байсныг 6500 төгрөг, дунд болон бага ангид 4000 байсныг 6000 төгрөг болгон нэмэгдүүлэх төсвийг батлуулав.
  • Үдийн хоолны хувьд нэг хүүхдийн хоолны түүхий эд материалын зардал 1500 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр төсөвлөлөө. Мөн ирэх онд хоолны түүхий эд материалын ханган нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, цаашлаад хүнсний хувьсгал болон шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд малчдын гараас чанарын шаардлага хангасан түүхий эдийг худалдан авах тогтолцоог бий болгохоор төлөвлөж байна.
  • Боловсролын зээлийн сангийн батлагдсан төсөвт багтаан хяналтын тоог нарийн тооцож тогтоох, зээлийн эргэн төлөлтөөс санхүүжих эх үүсвэрийг 30.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боллоо.
  • Ерөнхийлөгчийн хориг, төсвийн алдагдлыг бууруулах төсвийн тодотголтой холбоотойгоор анх батлагдсан дүнгээс багш, ажилчдын цалин болон нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлууд буураагүй.

Салбарын хэмжээнд 2025 оны батлагдсан төсөв анх өргөн барьсан төсвөөс 3.6 хувиар буурч байгаатай холбоотойгоор Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ, хувь хүнд чиглэсэн зардлууд болон боловсролын салбарын чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээний зарим зардлыг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд уян хатан зохицуулалт хийн шийдвэрлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 32 минутын өмнө 66.181.182.73

Төрөлтийг хязгаарлаач ээ! Ядуусын олон хүүхдүүд насанд хүрээд улстөрждөг, хулгай хийдэг, халамж тэтгэмжүүдээр амьдардаг хүмүүс болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.41.39

Нам төрд шигдж толгойд гарсн Өлөн Үмхий хулгайч манж х***а хог шааруудыг нам төр-с далд оруулж хулгайг нь ялл2 адгиын хог шааруудыг л*****н л***р болгноо. Бузр муу сан2тай шаарууд. Манж лаларуудыг Манжруун х***а лаларуудыг хужааруун далдруулн2. Гуйлагчин хувхай Түрүүны бөөсүүд толгойд гарч цөлмөж дэлхийн адаг болгсн гажиг хог шаарууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж