Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын байранд /2024.12.04/ гал гарч, нэг ажилтан харамсалтайгаар нас баржээ. Галын улмаас гурван ажилтан түлэгдсэн бөгөөд 50-65 хувийн түлэгдэлтэй хоёр ажилтан нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Ослын талаар эх сурвалжаас тодруулахад "Ажилчдын байранд өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт гал гарсан. Галд гурван ажилтан өртөж, нэг ажилтан харамсалтайгаар нас барсан. Хоёр ажилтан нь Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй байна. Компанийн үйл ажиллагаа түр зогссон" гэв.
Холбоотой мэдээ