Норвеги улс дэлхийн хамгийн урт бөгөөд хамгийн гүнд байрлах туннелийг усан доор барьж байна. Рогфаст нэртэй дөрвөн эгнээ зам бүхий туннель нь Рандаберг болон Бокн дүүргүүдийг холбох юм. Тус дүүргүүд 25 км зайд усаар тусгаарлагдсан байдаг.
Норвегийн Е39 хурдны замаар Трондхеймээс Кристиансэнд хүрэхэд 21 цаг зарцуулдаг бөгөөд замын тал хэсэгт гатлага онгоц ашигладаг. Тодруулбал, энэ хооронд гатлага онгоц ашиглахаас өөр аргагүй долоон ч газар байгаа аж. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад гатлага онгоц саатах нь элбэг байдаг. Тэгвэл гатлага онгоц шаардлагагүй болсноор 21 цагийн аялал 11 цаг болж багасна.
Сүүлийн өрөмдлөг, тэсэлгээний дараа бусад зохицуулалтыг хийхэд зургаан сар зарцуулагдах юм. Бүтээн байгуулалтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас хэсэг хойшлогджээ.
Мега туннелийг барихын тулд усан доорх хад чулуун давхаргыг хагалж, зайлуулна. Туннелийг туулах нийт хугацаа нь 35 минут орчим болох бөгөөд гүн нь 400 метр, урт нь 26 км байх юм.
Рогфаст нь хурдны замын сайжруулалтад чиглэсэн 36 тэрбум фунт стерлингийн төслийн нэг хэсэг юм. Энэхүү төслийн хүрээнд далайд хөвөгч туннель мөн байгуулахаар төлөвлөж байна. Рогфаст төслийн төсөв нь ойролцоогоор 1.6 тэрбум фунт стерлинг болно. Үүний 40 хувийг засгийн газар даах юм.
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.93.29
манайд бол ариун ус бузарлаж лус хилэгнүүлэх гэлээ гээд хөдлөхгүй төсөл байнадаа
Нэргүй 1 цагийн өмнө 139.5.217.253
Чам шиг юмнууд эх орныг минь өдөр шөнөгүй л ухаж бна өөр яамаар байгаан