“Эрдэнэт” үйлдвэрийн Монголдоо авчирсан маргаан сүүлийн есөн жил үргэлжилж буй. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар “Монголын зэс корпораци”-тай хэлэлцээрт орж, Эрдэнэтийн 49 хувийн маргаан нэг талдаа шийдэгдэхэд ойртсон гэсэн мэдээлэл тодорхой хүрээнд өрнөж эхэлжээ. Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, олон нийтийн хяналттай болгох чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож, хувийн хэвшлээ дэмжиж ажиллах санаачлага гаргаж байгаа аж.
Тиймээс ч олон жил Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо авчирсан нь буруу, зөв гэж талцсан асуудал нэг талдаа гарч, ингэхдээ төр хувийн хэвшлийн 49 хувийг бүгдийг нь авахгүйгээр тодорхой хувийг үлдээх хувилбар яригдаж эхэлснийг эх сурвалжууд хэлж байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газарт “Ростех”-ийн саналаар “Монголын зэс корпараци” 400 сая ам.доллараар Эрдэнийн 49 хувийг монголдоо авч чадсан. Гэвч сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар, парламент тогтоолыг хүчингүй болгож, Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрд авах шийдвэр гаргасан. Түүнээс хойг “Монголын зэс корпораци” шүүхэд хандаж, олон жил маргаантай явсаар ирсэн билээ.
Олон жил улстөрчдийн саалийн үнээ байж ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь монголдоо ирснээр олон талын ач холбогдолтой ч улс төрийн шийдвэрээр ийнхүү шүүхийн маргаантай явж ирсэн. ОХУ яагаад Монгол Улсыг хөрөнгийн эх үүсвэргүй хамгийн хүнд үед энэ саналыг тавьсан, тавихдаа яагаад хугцааа тулгасан, нэгэнт хугацаа тулгасан учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар цаг алдалгүй Монголын талд авч чадсан нь өнөөдөр тус үйлдвэрийн менежмент, татвар төлөлт, ил тод байдал нь хэрхэн өөрчлөгдсөн гээд олон сайн тал бий.
Цаг хугацааны хувьд олон жилийн маргаан ийнхүү цэг тавигдаж, Монгол Улсын Засгийн газар “Монголын зэс корпораци”-тай хэлэлцээрийн ширээний ард сууж, төр, хувийн хэвшлийн түншлэлээ хадгалах ийм нэгэн сураг гарч, ажил хэрэг болж, удахгүй нэг талдаа гарах нь ээ.
Т.ОД
3,548.92






















































Холбоотой мэдээ