Япон: Төрөлтийг дэмжихийн тулд өдөр өнжүүлэхийг үнэгүй болгоно

Хуучирсан мэдээ: 2024.12.13-нд нийтлэгдсэн

Япон: Төрөлтийг дэмжихийн тулд өдөр өнжүүлэхийг үнэгүй болгоно

Япон: Төрөлтийг дэмжихийн тулд өдөр өнжүүлэхийг үнэгүй болгоно

Японд төрөлтийн түвшин буурч буйтай тэмцэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Энэ хүчин чармайлтын хүрээнд Токио хотын захиргаа ирэх есдүгээр сараас хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна. Японд ажил хийдэг эцэг эхчүүд өдөр өнжүүлэхэд хүүхдээ өгдөг боловч бүх өрхөд энэ нь хүртээмжтэй байдаггүй. Тиймээс засгийн газар хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Олон хөгжингүй орон төрөлтийн бууралттай тэмцэж байна. Тэр дундаа Японд энэ асуудал улам хурцаар тавигдах болсон. Токио хотын захирагч Юрико Коикэ хэлэхдээ "Японд хүүхдийн тоо буурсаар байна. Дэмий хүлээж суух цаг алга" гэжээ. Юрико Коикэ 2016 оноос хойш Токио хотын захирагчаар ажиллаж байна. Тэрбээр инфляци зэрэг иргэдэд тулгарч буй сорилтуудыг хүлээн зөвшөөрч, нийгмийн халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх амлалт өгснөөр өнгөрсөн долдугаар сард гурав дахь удаагаа ялалт байгуулсан юм.

Түүнчлэн Токио хот ажлын дөрвөн өдрийн тогтолцоог нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж буй.

Япон улс нь Монакогийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог хамгийн өндөр настай хүн амтай. Тус улсын цагаачлалын дүрэм журам хатуу тул ажиллах хүчний хомсдолтой тулгарах болсон. Үүнээс шалтгаалаад эцэг эхчүүд хүүхэд төрүүлэлгүй ажил хийхийг сонгох нь элбэг.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж