Японд төрөлтийн түвшин буурч буйтай тэмцэхийн тулд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Энэ хүчин чармайлтын хүрээнд Токио хотын захиргаа ирэх есдүгээр сараас хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээг үнэ төлбөргүй болгохоор төлөвлөж байна. Японд ажил хийдэг эцэг эхчүүд өдөр өнжүүлэхэд хүүхдээ өгдөг боловч бүх өрхөд энэ нь хүртээмжтэй байдаггүй. Тиймээс засгийн газар хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Олон хөгжингүй орон төрөлтийн бууралттай тэмцэж байна. Тэр дундаа Японд энэ асуудал улам хурцаар тавигдах болсон. Токио хотын захирагч Юрико Коикэ хэлэхдээ "Японд хүүхдийн тоо буурсаар байна. Дэмий хүлээж суух цаг алга" гэжээ. Юрико Коикэ 2016 оноос хойш Токио хотын захирагчаар ажиллаж байна. Тэрбээр инфляци зэрэг иргэдэд тулгарч буй сорилтуудыг хүлээн зөвшөөрч, нийгмийн халамж, тэтгэмжийг нэмэгдүүлэх амлалт өгснөөр өнгөрсөн долдугаар сард гурав дахь удаагаа ялалт байгуулсан юм.
Түүнчлэн Токио хот ажлын дөрвөн өдрийн тогтолцоог нэвтрүүлж эхлэхээр төлөвлөж буй.
Япон улс нь Монакогийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог хамгийн өндөр настай хүн амтай. Тус улсын цагаачлалын дүрэм журам хатуу тул ажиллах хүчний хомсдолтой тулгарах болсон. Үүнээс шалтгаалаад эцэг эхчүүд хүүхэд төрүүлэлгүй ажил хийхийг сонгох нь элбэг.
Монгол Хүн болбоос... 2024-12-13 202.126.91.215
Монгол залуус Японд очоод Яв Япон Хүн болох атлаа Монголд ирэд буцаад Мов Монгол болж Технологийн Дэвшилийг тулга тойрсон эсвэл улс дамнасан Хов Зөөх төдийхөнд ашиглана хөөрхий…..
Нэргүй 2024-12-13 202.126.91.215
Товчхондоо Монголчууд Муу Юманд Авъяас Их ….
Нэргүй 2024-12-13 202.131.234.123
монголд ирээд жирэмслээд явж байг.
Нэргүй 2024-12-13 103.57.93.29
баян улс аргаа барсандаа гаргасан шийдвэр манайх шиг үнэгүй улсын цэцэрлэгтэй улс хойд солонгос л байдаг байх
Иргэн 2024-12-13 66.181.183.116
Ухаантай удирдагчтай нийгэм ийм сайхан
Нэргүй 2024-12-13 202.70.43.34
ХӨГЖӨӨД ХЭТ ГЭГЭЭРЭХЭЭР БАС ИЙМ, ГЭТЭЛ АЗИЙН БОР БУУРАЙ ОРНУУД ШИГ ХУЛГАНА ШИГ ӨСӨЖ ҮРЖЭЭД БАЙВАЛ Ч ХЭЦҮҮ ЛДЭЭ