Байден 39 өршөөл үзүүлж, 1500 ялыг хөнгөрүүлэв

Байден 39 өршөөл үзүүлж, 1500 ялыг хөнгөрүүлэв

Байден 39 өршөөл үзүүлж, 1500 ялыг хөнгөрүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хүчирхийллийн бус гэмт хэрэг үйлдсэн 39 хүнд өршөөл үзүүлж, 1500 орчим хүний ялыг хөнгөлжээ. Цагаан ордноос онцлон тэмдэглэснээр энэ нь ерөнхийлөгч нэг өдрийн дотор хамгийн олон хүнд өршөөл үзүүлсэн тохиолдол байлаа.

АНУ-ын Үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч импичментээс бусад тохиолдолд өршөөл үзүүлэх эрхтэй байдаг.

Өршөөлд хамрагдсан 39 хүн чухам ямар ямар гэмт хэрэг үйлдсэнийг Цагаан ордон тодорхой зарлаагүй. Ерөнхийд нь хүчирхийллийн бус гэмт хэрэг, хүчирхийллийн бус хар тамхины гэмт хэрэг гэж мэдэгджээ. Тэдний зарим нь шоронгоос суллагдаад нийгмийн үйл хэрэгт оролцож байгаа хүмүүс байжээ. "Өршөөлд хамрагдсан хүмүүс амжилттайгаар хүмүүжиж, нийгмээ илүү хүчирхэг бөгөөд аюулгүй болгох амлалтаа батлан харуулсан" гэж Байден хэлсэн байна.

Тухайлбал, Виржиниагийн оршин суугч, 49 настай хүний талаар Цагаан ордон дурдсан. Тухайн хүн нь хар тамхины хэргээс болж 21 насандаа ял авсан бөгөөд ялаа эдэлж дуусаад их сургуульд сурч, улмаар АНУ-ын арми, Агаарын хүчинд амжилттайгаар карьер хөөжээ.

Харин ял хөнгөрүүлсэн 1500 хүний зарим нь Covid-19-ийн үеэр гэрийн хорионд орсон бол зарим нь хүчингүй болсон хуулийн дагуу хэт урт ял эдэлж байсан хүмүүс байжээ.

Энэ удаагийн шийдвэрийг эс тооцвол Байден АНУ-ын бүх ерөнхийлөгчөөс хамаагүй цөөн тооны хүнд өршөөл үзүүлсэн түүхтэй. 2022 оны аравдугаар сард тэр марихуан хадгалсан хэргээр ял шийтгүүлсэн хүмүүст бүрэн өршөөл үзүүлж, дараа нь үүнийгээ марихуантай холбоотой бусад гэмт хэргүүдийг хамруулан өргөжүүлсэн байна. Мөн бэлгийн чиг баримжаанаасаа болж буруутгагдсан цэргийн алба хаагчид болон ахмад дайчдад энэ оны эхээр бүрэн өршөөл үзүүлжээ.

Дашрамд дурдахад, Трамп анхны бүрэн эрхийн хугацаандаа 237 өршөөл үзүүлж байжээ. Үүний 143 нь өршөөл, 94 нь ял хөнгөрүүлэлт байв. Энэ удаад тэрбээр ажил үүргээ хүлээж авмагцаа Капитолын үймээнээс болж ял сонссон хүмүүсийг өршөөнө гэдгээ мэдэгдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2024-12-13 202.9.46.120

МӨНГӨГҮЙЧУУД ТИЙМ ӨРШӨӨЛД ОРДОГҮЙ ТОГТОЛЦООГ МАРТААД ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,,,,.ТЭНД БҮХ АСУУДАЛ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ . 37 ХҮНД ӨРШӨӨЛ 1500 ХҮНИЙ ЯЛЫГ ХӨНГӨРҮҮЛНЭ ГЭДЭГ 350 САЯ ХҮН АМТАЙ АМЕРИКТ ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ Л ДАА.,,,,,,,МОНГОЛД ТҮҮНИЙГ АВИЛГАЛ ,,,АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ ГЭЭД БАЙГАА БОЛОХООС . ,,,,

Avatar

Нэргүй 2024-12-13 85.233.56.62

Ичихгүй өөрийн хүүг ялаас мулталдаг зөнөг ерөнхийлөгчаасаа АНУ салах цаг нь ойртож л байна. Дараагийнх нь ч нэг их илүү амьтан биш. Гэхдээ АНУ-д тийм л хүмүүс төр, засгийн удирдлагад нь гардаг уламжлал тогтчихсон байна. Харин ойрын ирээдүйд Хятад, Орос хоёр л АНУ-гийн түрэмгий, дээрэлхүү занг дарж өгөх байх. АНУ-д таалагдахгүй л бол дэлхийн хаана ч байсан, ямар ч улс орны удирдагчийг алж, төрийн эргэлт хийлгэдэг.

Avatar

Нэргүй 2024-12-13 59.153.115.62

манайд ч гэсэн санамсаргүйгээр, муу хүмүүсийн нөлөөгөөр, хуулийн байгууллагын алдаанаас, гэнэн зангаас болж гэмт хэрэгтэн болж хохирсон хүмүүс олон байгаа ш дээ. Буцаагаад амьдрал бэлэглэх хэрэгтэй шүү. Хүний хувь заяа тоглоом биш!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж