Чуулган: УДШ-д 7 нам дүрмээ шинэчлэн бүртгүүлэх хүсэлт өгсөн

LiveЧуулган: УДШ-д 7 нам дүрмээ шинэчлэн бүртгүүлэх хүсэлт өгсөн

Чуулган: УДШ-д 7 нам дүрмээ шинэчлэн бүртгүүлэх хүсэлт өгсөн

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2024.12.13/ 10.10 цагт эхэллээ.


 

11 : 40
2024-12-13

Улс төрийн намын тухай хуулийн журамд өөрчлөлт оруулахыг баталлаа

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэж, эцэслэн батлан санал хураалт явуулж, 87 гишүүн дэмжиж баталлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Хуулийн хоёрдугаар зүйлд батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Хугацааг 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс гэж хойшлууллаа. Тийм учраас эцсийн найруулгыг сонсох санал гаргаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Хуулийн төсөл эцэслэн батлагдсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу хуулийн эцсийн найруулгыг сонсоно. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Намын тухай хуулийн хугацааг сунгах хууль эцэслэн батлагдлаа. Амин сүнс болсон улс төрийн намууд үзэл баримтлалаараа ялгарч, хариуцлагатай байх ёстой. Бүгдээрээ нэг саванд ялгарахгүй бол улс үндэстний эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Нэг жилийн хуулийн боломжийг бүрэн ашиглаж, сайхан ярьдаг ажлуудаа хийцгээе. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:

-Бидний хувьд төсөв хэлэлцээд сар гаруй явчлаа. Төрийн алба том, төсөв данхайлаа гээд байдаг үндэс нь нам болсон. Бүх суманд хөлтэй, 200 мянган гишүүнтэй гээд байдаг. Тэр гишүүдээ ажилтай болгох гэж төрийн алба данхайж байгаа шүү дээ. Энэ хуулиа улам сайжруулах ёстой. Нийт 30 гаруй нам 20 гаруй гишүүнтэй байж бүртгүүлэх юм байна. Бараг ард иргэд бүгдээрээ намын гишүүн болох нь ээ. Хатуу гишүүнчлэлийг эргэж харахгүй бол. Ямар дүрэм байна тэрэнд тааруулж, сонгодог. Монголд шашин хоорондын бус нам хоорондын мөргөлдөөн бий болж байна. Өвөрхангай аймагт ямар асуудал боллоо. Тиймээс энэ хуулиа улам сайжруулъя. Нэг сум дотор ах дүү нар бие биеэ үзэж чадахаа больж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Намайг хамтарсан Засгийн газрыг бүрэн дэмжээд байна гэж ойлгож болохгүй. Өөрчлөх ёстой олон асуудал байна. Нүүрсний хулгай 44 их наядын хохиролтой. Энэ их хулгайг хийхдээ улстөрчдийн удирдлага дор хуулийн хамгаалалттай хийсэн. Тийм учраас Х.Алтангэрэл ямар ч өөрчлөлт хийж чадахгүй сууна. МАН-ын сайд нар том хулгай хийсэн хүмүүсээ хамгаалсан хэвээрээ байгаа. Төрийн өмчийн компаниуд бүх хулгайг хийсэн. Өөрчлөлтийг хий л дээ. Найман сайд тавьчихаад боллоо гэж байгаа бол болохгүй. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Ардчилсан нам дотор даргын сунгаа өрнөөд хэцүү байх шиг байна. Эртхэн бэлдээд зодоглоод маниусыгаа гөвөөд байх юм. МАН-д энэ хуулийг нэг жилээр сунгах ямар ч хэрэгцээ байхгүй. Та нарын гуйлтаар хийж байгаа гэж ойлгож байгаа. Хамтарсан Засгийн газрыг ажлаа хийг гээд "За яахав дээ" гэж байгаа. Хамтарч байгаа бол хамтарсан шиг байгаарай. Улс төрийн намын тухай хууль нэг жилийн хугацаатай суналаа. Энэ хуулийг дахин сунгахгүй шүү. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Чуулганаар хэлэлцэх асуудал дуусч байна. Ирэх долоо хоногоос ажлын хэсгүүдийн хурлыг олон давтамжтайгаар зохион байгуулж эхэлнэ. Ажлын хэсгийнхэн Хууль тогтоомжийн хуулийн нэмэлт өөрчлөлт, Төсвийн хэлэлцүүлэгтэй холбоотой цагалбарыг жигдрэл, давхардлыг арилгах чиглэл дээр ажиллах шаардлага байгаа. 

Олон төрийн өмчит компаниудыг эмхлэх ажил руу орох шаардлага байгаа. Одоо бүгдээрээ ажил болгоцгооё. Өнөөдрийн хуралдаан өндөрлөж байна. 17.00 цагаас гишүүдийн сургалттай. Цагтаа очихыг хүсье.

11 : 18
2024-12-13

"Сонгуулийн үеэр идэвхжидэг намууд хойшлуулах хүсэлтэй байна"

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-УИХ-ын даргаа би нэг сарын өмнө хэл ам дагуулж байгаа төхөөрөмжтэй холбоотой бичиг өгсөн. Ямар компани хэдэн төгрөгөөр нийлүүлсэн юм бэ. Энэ асуудлаа тавдугаар сараас хойш ярилаа. Тодорхой байдал үүсч байна. Бичгээ өгөх тал дээр анхаараад өгөөч. 

Энэ хуулийн өөрчлөлтийг 2023 он хэлэлцэж байхад гишүүд асуудлуудыг ярьж байсан байна. Саналуудыг хүлээн авч тухайн үед нэг ойлголцолд хүрсэн гэсэн байна. Гэтэл одоо УДШ дүрмээ шинэчлэх хүсэлт өгсөн долоон нам, хойшлуулахыг хүссэн таван нам байгаад байдаг. Эдгээрийг харахаар сонгуулийн үеэр идэвхжидэг намууд байна. Нэг намаас дэвшээгүй бол нөгөө намаас нэр дэвшчихдэг. Дахиад энэ намууд хойшлуулах хүсэлт тавьдаг яах юм бэ?

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ө.Шижир гишүүний бичгийн хариуг Б.Баасандорж дарга өгөх хэрэгтэй байх. УИХ-ын систем төрийн нууцын мэдэлд, тагнуулын байгууллагын хяналтад байдаг. Би ч танилцах эрхгүй. Ер нь өнгөрсөн жил захиалсан систем. Төхөөрөмжийн хувьд дэлхийн маш олон улсад хэрэглэдэг гэдэг мэдээлэл өгсөн. Хурууны хээ, төхөөрөмж хоёр 100 хувь таарах тохируулга хийсэн юм билээ. Иргэдийн сонгууль өгдөг төхөөрөмж 65-70 хувийн таарах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг юм билээ. Бид энэ хувийг бууруулахаар судалж байна. 

 

10 : 31
2024-12-13

"Намуудын хувьд бужигнаан үүсгэх нөхцөлийг бий болгож байна"

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Нэгдсэн хуралдаанаар нэг асуудал хэлэлцэнэ. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Энэ хуулийн хэрэгжих хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 1-н гэсэн боловч ажлын хэсгийн 2025 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл гэдэг энэ заалтаар дэмжигдэж, санал хурааж байгаа. Хүртэл гэдэг хугацаа он гараад эхэлнэ гэсэн үг. Намуудын хувьд бужигнаан үүсгэх нөхцөлийг бий болгож байна. Энэ бол Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлнө. Хамтарсан Засгийн газар том том төслүүдийг хөдөлгөх нь чухал юм гэдгийг хэлж буй. Төсөв, Цөмийн энергийн тухай хууль, "Бадрах энержи" болон хил холболтын "Чайна энержи" зэрэг олон асуудлыг шийдвэрлэснээр эдийн засагт өсөлт авч ирэх ач холбогдолтой. Хүртэл гэснээр асуудал өрнөх вий. 

Тийм учраас СЕХ-ны 2025 оны наймдугаар сарын 1-н гэдэг саналыг яагаад аваагүй юм бэ гэхээр аль болох шинэ он руу дөхүүлнэ гээд 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл гэдэг агуулга орж ирсэн шүү. Үүнийг дагуулаад хамтарсан гэчихээд тодорхой асуудал дээр хамтрахгүй, найман жилийн туршид хулгай хийсэн нөхдүүдийг солихгүй, төрийн өмчийн компаниудын хулгайг цэгцлэхгүй, тэнд ажиллаж байгаа хүмүүс хэвээрээ байгаад байна. Тиймээс энэ асуудалд Засгийн газар яамдуудын дунд шатны томилгоонд анхаарч ажиллах ёстой шүү.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

-Наймдугаар сарын 1-нээс өмнө улс төрийн намууд санхүүжилтээ авах тухай хүсэлтээ өгсөн байх ёстой. Одоо хүсэлтээ өгсөн хэчнээн нам байгаа вэ. Мөн намууд дотроос хугацаандаа багтаж дүрмээ шинэчилсэн үү. Хугацааг арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гээд дээрээс нь уг өөрчлөлтийг УДШ-д 30 хоногийн дотор хүргүүлнэ гэхээр нэгдүгээр сарын 30-н гэдэг хугацаа орж ирж байна уу. Улс төрийн нам бол ардчиллын суурь институци. Маш хариуцлагатай байж гэмээн иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Тийм учраас хугацааг хойшлуулах санал орж ирэхгүй байх гэж найдаж байна. Хамгийн гол өөрчлөлт нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмж байгаа. Энэ ажлаа хийнэ гэж найдаж байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Улс төрийн намын тухай хууль хэрэгжээд эхэлсэн. Өнөөдөр бид дагаж мөрдөх журмын хуульд заасан таван зүйлийн хоёрдугаар зүйл энэ зүйлд зөвхөн дүрмийг шинэчлэн бүртгүүлээд бүх гишүүдээрээ хэлэлцүүлээд дүрмээ шинээр УДШ өгч, дүрмээ бүртгүүлэх хугацаан дээрх сунгалтыг ярьж байгаа юм. 

Санхүүжилт, ил тод байлгахтай холбоотой бүх заалт хэрэгжээд эхэлсэн. УДШ-д долоон улс төрийн нам дүрмээ шинэчлэн бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Дүрэм нь шинэ хуульд нийцэж байгаа эсэх дээр эцсийн дүгнэлт гараагүй. Шинэ хуулиар санхүүжилт, гишүүнчлэл, жендертэй холбоотой 40 хувийг барих шаардлага бүрэн хангагдсан эсэх эцсийн дүгнэлт гараагүй. Нийт 12 улс төрийн намаас Засгийн газар, хамтарсан засгийн гурван намын дарга нарт хүсэлт ирүүлж, тодорхой хугацаа өгч, дүрмээ шинээр бүртгүүлэх боломж олгооч гэсэн. Бид нэгэнт хэрэгжсэн хуулиа барина. Та нар санхүүжилт, гишүүнчлэлээ ойлгомжтой болго гэдгийг шаардаж байгаа. Цаашдаа сунгах ойлголт байж болохгүй. Шинэ хуулиа хэрэгжүүлэхийг шахах ёстой. Ажлын хэсгийн 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний санал дэмжигдвэл нэг сарын дотор бүх бүртгэл УДШ-д очно. 

 

10 : 09
2024-12-13

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ

БААСАН ГАРАГ /2024.12.13/

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·    Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-13 66.181.182.73

Улсын их хурал буюу мангаруудын хорооны тухай битгий нийтлэл бичээд байгаач ээ! Үүний оронд Монголд ямар зөрчил ба гэмт хэргүүд гарч байгаа талаар ба тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж буй тухай бичээч ээ!

Avatar

Нэргүй 2024-12-13 139.5.217.253

Болдог бол Намгүй л болмоор бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж