Дональд Трампийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. Энэ ёслолд тэр Хятадын даргыг урьсан боловч Ши Жиньпин татгалзаж магадгүй байна. Яагаад гэвэл тэр энэ урилгыг хүлээн авах нь хэтэрхий эрсдэлтэй гэж үзсэн байх магадлалтай. Хоёр улсын хооронд улам бүр өсөн нэмэгдэж буй өрсөлдөөнд Трампийн урилга төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна.
Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргын туслах асан Дэнни Рассел энэ талаар хэлэхдээ "Ши Жиньпин Конгрессын гишүүдийн дунд орчихсон, тангараг өргөж буй Трампийг ширтээд индрийн доор сууж байна гэхээр та төсөөлж байна уу? Тэр өөрийгөө гадаадын удирдагч, нарийн хэлбэл АНУ-ын ерөнхийлөгчийн ялалтыг тэмдэглэж буй зочны статустай байхыг хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.
Түүний хэлснээр Хятадын албан тушаалтнууд удирдагчийн гадаад айлчлалыг асар өндөр ач холбогдолтой авч үздэг. Вашингтон руу Хятадын аль нэг дарга айлчилж байгаа л бол бүрэн хэмжээний төрийн айлчлал байх шаардлагыг тэд тавьдаг аж.
Харин Вашингтонд төвтэй Стимсон бодлогын хүрээлэнгийн Хятад хөтөлбөрийн захирал Юн Сун хэлэхдээ "Хятадын удирдагч АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байсан жишиг байхгүй учир Бээжин аюулгүй тоглох болно. Хятад улс эрсдэл хүлээнэ гэж бодохгүй байна. Зочдын дунд эрсдэлтэй нэгэн ч бий" гэв. Энэ үгээрээ тэр 2021 онд Жо Байдены тангараг өргөх ёслолд Тайванийн АНУ дахь дээд дипломатч оролцсон явдлыг онцолжээ.
Мөн "Трамп Хятадын бараа бүтээгдэхүүнд 60 хувийн татвар ногдуулна гэж амлаад буй энэ үед Ши Жиньпин ёслолд оролцох юм бол тэнэг харагдана. Бээжингийн хувьд энэ бол хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл" гэжээ.
Трамп Цагаан ордонд эргэн ирсэн нь хоёр улсын өрсөлдөөнийг улам ширүүсүүлэх төлөвтэй байна. Үүний нэг илрэл нь Трамп засгийн газрынхаа танхимд Хятадтай тэмцэгч хэд хэдэн шонхорыг сонгосон явдал юм. Хятадын хувьд одоогоор "хүлээгээд харзнах" арга барилыг баримталж байна. Гэсэн ч АНУ-ын зүгээс ямар нэг найрсаг бус алхам хийвэл хариу цохилт өгөхөд бэлэн аж. Трамп хэдийгээр урилга илгээсэн ч түүний бодлого өөрчлөгдөөгүй гэж үзэж байна. Учир нь Трамп 2017 онд Хятадад найрсаг сайхан айлчлал хийсэн боловч дараа жил нь худалдааны дайн эхлүүлж байв.
Нэргүй 2024-12-13 202.21.110.35
Зөв хө
Нэргүй 2024-12-13 192.82.65.175
Үнэндээ АНУ-ын ерөнхийлөгч бол дэлхийн ерөнхийлөгч шүү дээв Тэр юу хүснэ тэр л болдог
д 2024-12-13 202.21.117.34
Трамп ч барьцгүй орон гаран нөхөр дөө. Оросууд түүнийг юу ярьж байгаагаар ярьсанаа хэрхэн хэрэгжүүлсэний дараа итгэж болох юм гэсэн дээ