Төсөв 2025: Б.Жавхлан, П.Наранбаяр нар тус бүр 4 их наядыг зарцуулна

Төсөв 2025: Б.Жавхлан, П.Наранбаяр нар тус бүр 4 их наядыг зарцуулна

Төсөв 2025: Б.Жавхлан, П.Наранбаяр нар тус бүр 4 их наядыг зарцуулна

УИХ-аас баталсан байсан Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьснаар Засгийн газар төсвөө дахин боловсруулж, алдагдалгүй төсөв өргөн мэдүүлснийг парламентаар арав хоногийн турш тасралтгүй хэлэлцсээр өчигдөр баталлаа.

Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн суурь тэнцэл ДНБ-ийн 3.3 хувийн ашигтай байхаар батлав.

Ирэх оны төсвийн хууль батлагдсанаар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалин, ахмад настнуудын тэтгэврийг тус бүр 6 хувиар нэмэх болж байна.

Төсвийн хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн П.Сайнзориг төрийн албан хаагч нарын цалингийн нэмэгдлийг 2025 оны зургадугаар сарын 1-н хүртэл хойшлуулах санал гаргаж, түүнээс хэмнэгдэх 200 гаруй тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламжаар хэрэгжих мега төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар санал гаргасан ч гишүүд дэмжээгүй юм.

Төрийн албан хаагч нарын орон тоог 1200-гаар нэмэгдүүлнэ

Засгийн газар ирэх онд төрийн албан хаагч нарын орон тоог 3600 –гаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн ч ажлын хэсэг танах бодлого барьснаар шинээр нэмэгдэх орон тоог 2400-гаар бууруулсан. Энэхүү орон тооны цомхотголд хууль сахиулах байгууллага түлхүү өртөж, зарим чиг үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тул холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээ салбарын сайд нь мэдэгдээд байна.

Шинээр нэмэгдэх байсан орон тоог бууруулснаар урсгал зардлыг 40.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь татаасыг 3 тэрбум төгрөгөөр, Эрчим хүчний реформын Үндэсний хорооны мэдээлэл сурталчилгааны зардлыг 9 тэрбум төгрөгөөр, бүх төсөвт байгууллагын түлш, халаалтын зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ.

Ажлын хэсгийнхний гарт өртөж, танагдсан орон тоог жагсаавал:

  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын шинээр нэмэгдэх 23 орон тоог хасаж, урсгал зардлыг 1 тэрбум, 484.1 сая төгрөгөөр,
  • Цагдаагийн ерөнхий газрын шинээр нэмэгдэх 277 орон тоог хасаж, урсгал зардлыг 7 тэрбум 738.1 сая төгрөгөөр,
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шинээр нэмэгдэх 224 орон тоог хасаж, урсгал зардлыг 5 тэрбум 901.9 сая төгрөгөөр,
  • Дотоодын цэргийн байгууллагын шинээр нэмэгдэх 245 орон тоог хасаж, урсгал зардлыг 5 тэрбум 899.9 сая төгрөгөөр,
  • Дотоод хэргийн их сургуулийн шинээр нэмэгдэх 107 орон тоог хасаж, урсгал зардлыг 2 тэрбум 720.5 сая төгрөгөөр,
  • Төрийн албаны зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 17 орон тоог хасаж, урсгал зардлыг 1 тэрбум 238.1 сая төгрөгөөр,
  • Хөшигтийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн захирагчийн ажлын албаны шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1 тэрбум 603.5 сая төгрөгөөр,
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын шинээр нэмэгдэх 185 орон тоог хасаж, урсгал зардлын ангилал дахь цалин хөлс, шимтгэлийн зардлыг 8 тэрбум 250.1 сая төгрөгөөр, тавилга, багаж, техник хэрэгслийн зардлыг 948.8 сая төгрөгөөр, бараа үйлчилгээний зардлыг 650.0 сая төгрөгөөр, нийт 9 тэрбум 848.9 сая төгрөгөөр,
  • Сонгуулийн ерөнхий хорооны даргын шинээр нэмэгдэх 29 орон тоог хасаж, урсгал зардлыг 1 тэрбум 095.2 сая төгрөгөөр,
  • МОНЦАМЭ агентлагийн шинээр нэмэгдэх 3 орон тоог хасаж, урсгал зардлыг 82.9 сая төгрөгөөр,
  • УИХ-ын Тамгын газрын шинээр нэмэгдэх 25 орон тоог хасаж, урсгал зардлыг 2 тэрбум 142.3 сая төгрөгөөр,
  • Шүүхийн сахилгын хорооны шинээр нэмэгдэх 9 орон тоог хасаж, урсгал зардлыг 309.4 сая төгрөгөөр бууруулжээ.

Урсгал зардлаас хэмнэсэн санхүүжилтээр  Хавдрын эмнэлэг лизингдэнэ

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Г.Тэмүүлэн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг төсвийн ус шүүсийг шахах үүрэг хүлээн ажилласнаар төсвийн урсгал зардлыг 73,2 тэрбум төгрөгөөр бууруулсан байдаг. Түүнийгээ нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар зохицуулалт хийснийг УИХ дэмжин баталсан юм.

Ингэснээр Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах обьектыг лизингээр авах эхний удаагийн төлбөрт 17 тэрбум төгрөг, тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 6.9 тэрбум төгрөг зарцуулах болж байна.

Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах обьект гэдэг нь Хөгжлийн банкны өрөнд байгаа одоогийн Хавдар судлалын үндэсний төвтэй хаяа залган байрлаж буй эмнэлэг юм.

Уг обьектыг түрээслэхэд 17 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан нь үрэлгэн зарцуулалт болж байна гэдгийг УИХ-ын зарим гишүүн сануулсан.

Харин ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа тул орны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилго дор дээрх зохицуулалт хийсэн” гэж тайлбарлаж буй.

Урсгал зардлаас хэмнэсэн дээрх мөнгөнөөс мөн тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн зардалд 6.9 тэрбум төгрөг, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардалд 31.4 тэрбум төгрөг, цэцэрлэг болон гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн байрны түрээсийн зардалд 10 тэрбум төгрөг, Хавдар судлалын үндэсний төвийн барилгын засварт 2.9 тэрбум төгрөг, эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар болоод байна.

Сайд Б.Жавхлан, П.Наранбаяр, Л.Энх-Амгалан нар 4 их наядыг зарцуулна

Монгол Улсын төсвөөс 2025 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 24 их наяд 209 тэрбум 847.5 сая төгрөг байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нараас хамгийн их төсөв зарцуулах эрхийг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар аваад байна. Тодруулбал, Сангийн сайд 4 их наяд 877 тэрбум 188.4 сая, Боловсролын сайд П.Наранбаяр 4 их наяд 466.тэрбум 80.8 сая,  Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 4 их наяд 495 тэрбум 704.2 сая төгрөг тус, тус зарцуулах юм.

Төсвийн ерөнхийлөн захирагч нар дор дурдсан төсвийг зарцуулна:

  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 37.6 тэрбум,
  • УИХ-ын дарга 170.3 тэрбум,
  • Ерөнхий сайд 626.9 тэрбум,
  • Үндсэн хуулийн Цэцийн дарга 5.4 тэрбум,
  • Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч 31.8 тэрбум,
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 329 тэрбум 796.4 сая,
  • Хүний эрхийн үндэсний комисс 14 тэрбум  896.9 сая,
  • Улсын ерөнхий прокурор 157 тэрбум 568.5 сая,
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 22 тэрбум 569.7 сая,
  • Монгол Улсын Ерөнхий аудитор 54 тэрбум 388.4 сая,
  • Авлигатай тэмцэх газрын дарга 56 тэрбум 946 сая,
  • Санхүүгийн зохицуулах хорооны дарга 21 тэрбум 703.7 сая,
  • Төрийн албаны зөвлөлийн дарга 19 тэрбум 420.4 сая,
  • Үндэсний статистикийн хорооны дарга 34 тэрбум 392.7 сая,
  • Сонгуулийн ерөнхий хорооны дарга  15 тэрбум 750.3 сая,
  • Цагаатгах ажлыг удирдан зхоион байгуулах комиссын дарга 1 тэрбум 310.2 сая,
  • Шүүхийн сахилгын хорооны дарга 6 тэрбум 171.9 сая,
  • Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд 276 тэрбум 31.2 сая,
  • Шадар сайд 388 тэрбум 505.5 сая,
  • Шадар сайд 8 тэрбум 46.9 сая,
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 141 тэрбум 257.7 сая,
  • Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний  хорооны дарга 19 тэрбум 337 сая,
  • Монгол Улсын сайд,  Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга 13 тэрбум 537 сая,
  • Монгол Улсын сайд 20 минутын хот үндэсний хорооны дарга 20 тэрбум 51.7 сая,
  • Гадаад харилцааны сайд 262 тэрбум 290.7 сая,
  • Сангийн сайд 4 их наяд 877 тэрбум 188.4 сая,
  • Хууль зүй дотоод хэргийн сайд 1 их наяд 725 тэрбум 373.2 сая,
  • Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд 48 тэрбум 952.1 сая,
  • Батлан хамгаалахын сайд 819 тэрбум 580.7 сая,
  • Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд 308 тэрбум 571.6 сая,
  • Боловсролын сайд 4 их наяд 466.тэрбум 80.8 сая,
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 4 их наяд 495 тэрбум 704.2 сая,
  • Зам тээврийн сайд 1 их наяд 91 тэрбум 171.8 сая,
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 525 тэрбум 351.8 сая,
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд  424 тэрбум 32.5 сая,
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 723 тэрбум 2.5 сая,
  • Цахим хөгжил инноваци харилцаа холбооны сайд 118 тэрбум 430.3 сая
  • Эрчим хүчний сайд 298 тэрбум 411 сая,
  • Эрүүл мэндийн сайд сайд 1 их наяд 847 тэрбум 422.9 сая,

Шадар сайд нараас Т.Доржхандад хамгийн их мөнгө хуваарилав

Хамтарсан Засгийн газар гурван Шадар сайдтай. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдын албыг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хашдаг. Ирэх онд Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр 276 тэрбум 31.2 сая төгрөг зарцуулах эрхийг аваад байгаа бол Эрчим хүчний реформын үндэсний зөвлөлийг удирдаж буй, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд 388 тэрбум 505.5 сая, Шадар сайд С.Амарсайхан  8 тэрбум 46.9 сая төгрөг зарцуулах эрхийг аваад байна. Энэ нь Шадар сайд Т.Доржханд яамгүй боловч яам удирддаг сайд нараас ч том төсвийг зарцуулах эрхийг аваад байна гэсэн үг юм.

Мөн яам удирддаг сайд нараас хамгийн бага төсөв зарцуулах эрх авсан нь Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан юм. Түүнд 2025 онд 48 тэрбум 952.1 сая төгрөг зарцуулах эрх олгожээ.

Хамтарсан Засгийн газарт Үндэсний хороо удирддаг гурван сайд бий. Тэдний нэг болох Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга 13 тэрбум 537 сая төгрөг, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр 19 тэрбум 337 сая төгрөг, 20 минутын хот үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн 20 тэрбум 51.7 сая төгрөг тус бүр зарцуулна.

Сайд Б.Тулга МАН-аас санал болгож томилсон бол сайд Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн нарыг Ардчилсан намаас санал болгон сайдын алба хашиж байна.

15 аймагт 445 тэрбум төгрөгийн татаас олгоно

Монгол Улсын нэгдсэн төсвийг батлах бүрийд аймгуудад татаас олгодог. Ирэх жил нийт 15 аймагт татаас олгохоор шийдвэрлэснээс хамгийн их мөнгөн дүнг буюу 46 тэрбум 462.2 сая төгрөгийг Архангай, 47 тэрбум 684.4 сая төгрөгийг Завхан, 52 тэрбум 173.4 сая төгрөгийг Хөвсгөл, 40 тэрбум 849.4 сая төгрөгийг Хэнтий аймагт тус бүр хуваарилжээ.

  • Архангай аймаг 46 тэрбум 462.2 сая,
  • Баян-Өлгий аймаг 29 тэрбум 659.7 сая,
  • Баянхонгор аймаг 37 тэрбум 765.3 сая,
  • Булган аймаг 17 тэрбум 895.3 сая,
  • Говь-Алтай аймаг 29 тэрбум 685.2 сая,
  • Дундговь аймаг 19 тэрбум 308.7 сая,
  • Завхан 47 тэрбум 684.4 сая,
  • Өвөрхангай аймаг 36 тэрбум 362 сая,
  • Сүхбаатар аймаг 22 тэрбум 417.2 сая,
  • Төв аймаг 2 тэрбум 154 сая,
  • Увс аймаг 39 тэрум 573 сая,
  • Ховд аймаг 14 тэрбум 041.6 сая,
  • Хөвсгөл аймаг 52 тэрбум 173.4 сая,
  • Хэнтий аймаг 40 тэрбум 849.4 сая,
  • Говьсүмбэр аймаг 9 тэрбум 282 сая,

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-13 103.212.118.49

ЖАВХЛАН ОГЦОР!!!! УЛС ОРНЫГ БҮР МӨСӨН ДАМПУУРУУЛАХААС НЬ ӨМНӨ ЖАХЛАНГ ЗАЙЛУУЛААЧЭЭЭ

Avatar

Зочин 2024-12-13 66.181.177.207

Амарсайхан Доржханд 2-ийг андуураад байгаа юм биш үү

Avatar

өөө 2024-12-13 66.181.164.23

Эрчим хүч нь хамгын адагт ш****н, ганц станцын суурь ухаач хувалзнуудаа, балай хүүхний салтааны төсвөөс доор төсөв эрчим хүчин дээрээ тавьчаад тог байхгүй гээд суугаад байдаг тгснээ метро дүүжин тээвэр нтр гэж сулйараад хахаха Нянбаа метрогоо цахилгаанаар биш нүүрсээр явдагаар чаачаач

Avatar

Нэргүй 2024-12-13 103.11.193.130

388 тэрбум 505.5 сая-г Доржханд бус Амарсайхан зарцуулахаар төсөвлөсөн байна.Тоогоо нягталж бичээрэй

Avatar

Нэргүй 2024-12-13 202.126.89.153

Ингийн болиорой хогиын гажигиыг тасд.

Avatar

Нэргүй 2024-12-13 202.126.89.153

Хогиын гурл аймшгиын үнэ-р зарсн хог шааруудыг 723.2 тэрбм-р угждгүймаа.

Avatar

Нэргүй 2024-12-13 192.42.116.178

Бангла Доржханд бол МАН-ын НҮХ гэдэг охин наманцарын дарганцар гэж хэлсэн байхаа, ккк

Avatar

Нэргүй 2024-12-13 66.181.176.212

Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яамны газрын дарга н.Гантулгыг АТГ-аас баривчилжээ. Түүнийг хахууль авсан үйлдэлд буруутгасан 48 цаг саатуулаад байна. Баривчилгааг өчигдөр хийсэн тухай АТГ-аас мэдээллэв.

Эх сурвалжийн мэдээллээр н.Гантулга нь Министер тауэрт 66 мкв 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байр албан тушаалаа ашиглан авчээ.

Avatar

Нэргүй 2024-12-13 66.181.176.212

Барилгын яамны газрын дарга н.Гантулгыг АТГ-аас 48 цаг саатуулжээ.

Avatar

Нэргүй 2024-12-13 203.91.115.55

Амар сайхандаа жаргаж байгаа юм шиг мундаг мэдээ байх шив. Бахархаад ч байгаамуу, яагаад байгаан. Төсвийн эхний өдрөөс эхлэн нүүрсээ алдагдалтай үнээр борлуулж эхлэх болсоныг эрх биш мэдэж байгаарай даа, та минь!

Avatar

126 Сангийн Яам 2024-12-13 202.70.43.34

126 Сангийн Яам

Avatar

зочин 2024-12-13 192.82.64.167

Сангийн сайд төрийн сайдын ноён нуруу гайгүй сууж байгаа хүн байна. Мөнгөний хэл амнаас холхон байвал нэг чанартай төрийн зүтгэлтэн болж төлөвшиж байна. Хааяа бие биенээ үнэлж байх зөв шүү.

Avatar

Бодит түүх 2024-12-13 59.153.86.201

Та бүхэн буруу дүгнээгүй бол энд 24,5 их наядын зарлага байна, 8,9 их наяд нь хаана байна ааа

Avatar

Зочин 2024-12-13 66.181.189.79

5 хан жилийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардал 4 тэрбум л байлаа….

Avatar

Нэргүй 2024-12-13 202.9.40.170

Чаавс манж хужаагуудын хулгайг зэлгээ далдлх гэж тултлн тавьж оруулж ирсн хачин юм нь. Ард түмниы юмыг ард тшмнд нь олгодгиймаа.

Avatar

Зочин 2024-12-13 192.82.92.42

Терийн яамд, тэдгээрийн дэргэд байгаа хэрэгцээгуй газар, хурээлэнг эрс цомхотгох хэрэгтэй. Боловсролын салбарыг унэхээр самарчихсан, яаралтай засах ажлыг зоригтой хийх шаардлагатай бна!!!

Avatar

Нэргүй 2024-12-13 27.253.251.142

бангладешийн халтар бацааныг шууд цаазлах хэрэгтэй Миний монголчуудаа

Avatar

zochin 2024-12-13 203.91.115.38

Наранбаяраа чиний хажууд том авилгач луйварчин нүүрсний олон 10 тэрбумаар хаус бариулж нууц эзэндээ өгсөн, тэндэрчин, том б**с долоогч, том цүнх баригч Ханджавын Батжаргал гэгч том хулгайч наад их мөнгийн чинь хулгайлж өгнө шүү. Наад луйварчин Цагдаа, АТГ -аар шалгуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн тэр их тэрбум төгрөгийн шалгаарай. Бас хэдхэн жил төрд ажиллаад авилгал хээл хахуулиар Ривэр Гардэнд байр авсан. Eрөнхий сайдаа ийм том луйварчин авилгачийг шалгуулж төрөө авилгачлаас хамгаалъя.

Avatar

zochin 2024-12-13 203.91.115.38

Наранбаяраа чиний хажууд том авилгач луйварчин нүүрсний олон 10 тэрбумаар хаус бариулж нууц эзэндээ өгсөн, тэндэрчин, том б**с долоогч, том цүнх баригч Ханджавын Батжаргал гэгч том хулгайч наад их мөнгийн чинь хулгайлж өгнө шүү. Наад луйварчин Цагдаа, АТГ -аар шалгуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн тэр их тэрбум төгрөгийн шалгаарай. Бас хэдхэн жил төрд ажиллаад авилгал хээл хахуулиар Ривэр Гардэнд байр авсан. Eрөнхий сайдаа ийм том авилгачийг шалгуулж төрөө авилгачлаас хамгаалъя.

Avatar

zochin 2024-12-13 203.91.115.38

Наранбаяраа чиний хажууд том авилгач луйварчин нүүрсний олон 10 тэрбумаар хаус бариулж нууц эзэндээ өгсөн, тэндэрчин, том б**с долоогч, том цүнх баригч Ханджавын Батжаргал гэгч том хулгайч наад их мөнгийн чинь хулгайлж өгнө шүү. Наад луйварчин Цагдаа, АТГ -аар шалгуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн тэр их тэрбум төгрөгийн шалгаарай. Бас хэдхэн жил төрд ажиллаад авилгал хээл хахуулиар Ривэр Гардэнд байр авсан. Eрөнхий сайдаа ийм том авилгачийг шалгууож төрөө авилгачлаас хамгаалъя.

Avatar

Нэргүй 2024-12-13 202.70.43.34

Ингэж Утаа Униар Авилгал хахууль, Залхуу Хойргодоо эзлэгдэж ингэж зовж байхаар манай улсад дайн болж байсан бол дээр байждэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж