Өвлийн идэшний үнэ хямдарчээ

Өвлийн идэшний үнэ хямдарчээ

Өвлийн идэшний үнэ хямдарчээ

Нийслэлийн Статистикийн газраас хонины мах 13400-14300, үхрийн мах-19500, адууны мах-12100 төгрөгийн төгрөгийн ханштай байна гэж мэдээлсэн.  Харин “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг өчигдрөөс /2024.12.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зохион байгуулж эхэлсэн. Өргөтгөсөн худалдаанд Архангай, Дорнод, Завхан, Дундговь аймгийн малчид малын мах, цагаан идээгээр оролцож байна.

Адууны мах нэг килограмм нь 8000, үхрийн мах 12000-13000,  хонины мах-11000 төгрөгийн үнэтэй байгаа бол ааруул 30-35 мянган төгрөг, өрөм 30-40 мянган төгрөг, айраг 9000, аарц 7000, шар тос 40 мянган төгрөг, шимийн архи-10 мянган төгрөгийн үнээр худалдаалж байна.  “Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа 2024 оны арванхоёрдугаар сарын 21 ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгааг албаныхан мэдээлсэн юм.

Д.Энхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-13 85.233.56.62

Нэг их хөрөнгө, хөдөлмөр шаарддаггүй ааруул л дэндүү үнэтэй байгаа юм. Гарын үзүүрээр л хийдэг ш дээ. Үнэ бодитой баймаар!

Avatar

Нэргүй 2024-12-13 202.179.24.247

лангууны үнэ л байна

Avatar

Оогий 2024-12-13 103.212.118.146

мах ааруулууд маш их үнэтэй байна яг захын ханш иймл байгаашдэ

Avatar

Нэргүй 2024-12-13 103.168.34.198

антибиотикгүй, ураны цацрагаар хордоогүй, вакцингүй махаар хангах боломж байна уу? шинжилгээний лаборатори ажиллаж байгаа юу. Эрүүл ахуйн шаардлагыг улам бүр чангалмаар бна.

Avatar

иргэн 2024-12-13 103.11.193.47

Ааруул цагаан идээ ховрын тансаг хэрэглээ болжээ. 30-35 аар хэн авах вэ ?. Манай ардын аж ахуйтангуудын ухамсар ийм байна хөдөлмөрч биш олсон жоохноороо гэнэт л баяжих гэсэн шуналт харамч залхуу зангаасаа тарчигхан амьдарч байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-12-13 66.181.176.212

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-12-13 66.181.176.212

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-12-13 66.181.176.212

Барилгын яамны газрын дарга н.Гантулгыг АТГ-аас 48 цаг саатуулжээ.

Avatar

зочин 2024-12-13 192.82.64.167

Бүх махны эмийн хольцыг шалгаасай, Хэнтийн нэг суманд малын өвчин гарсан малчид яагаад малаа нядлаад хааш нь зөөгөөд байна вэ г.м.

Avatar

Нэргүй 2024-12-13 202.131.225.197

asuugaad bh yumgui oilgomjtoi hot ru

Avatar

зочин 2024-12-13 202.21.107.31

Яагаад ийм цөөхөн аймаг оролцож байна вэ?
Ганцхан цэнгэлдэхэд зохион байгуулдаг нь цөөнбайна.

Avatar

Bayr 2024-12-13 66.181.183.99

unetei bn odiid hymdardag bga shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж