Сирийн босогчид Башар Ассадын эцгийн бунхныг устгав

Сирийн босогчид Башар Ассадын эцгийн бунхныг устгав

Сирийн босогчид Башар Ассадын эцгийн бунхныг устгав

Сирийн босогчид оргон зугтсан ерөнхийлөгч Башар аль-Ассадын эцэг талийгаач ерөнхийлөгч Хафез аль-Ассадын төрсөн нутагт байрладаг булшийг нь устгажээ. "BBC" агентлаг үйл явдлыг батлах зураг, видео бичлэгийг цахим сүлжээнд нийтэлсэн байна.

Исламист Хаят Тахрир аль-Шам (HTS) бүлэглэл тэргүүтэй босогчид Сири даяар гэнэтийн дайралт хийж, Башар Ассадын дэглэмийг нуран унагаасан. Түүний гэр бүл өнгөрсөн 54 жилийн турш хатуу дэглэмийн дагуу Сирийг удирдаж байсан ч босогчдын тэмцлийн дараа Башар Ассад Орос руу дүрвэж, орогнох болсон юм.

Улмаар талийгаач ерөнхийлөгч Хафез Ассад болон түүний хүү Башар Ассадын хөшөө, зурагт хуудаснуудыг улс даяар буулгаж, Сирийн иргэд өөрсдийн засаглалын шинэ эхлэлийг тэмдэглэж буй. 2011 онд Башар Ассад ардчиллыг дэмжигч тайван бослогыг харгис хэрцгийгээр дарж, иргэний дайныг өдөөсөн бөгөөд хагас сая гаруй хүний амь үрэгдэж, 12 сая хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүргэсэн юм.

Харин түүний эцэг Хафез Ассад 1971 оноос 2000 он хүртэл буюу нас барах хүртлээ Сирийг харгис хэрцгийгээр удирдаж байжээ. Тэрээр исламын шашны шиа урсгалыг баримталдаг алавит үндэстэн бөгөөд Газар дундын тэнгисийн эрэг орчмын Латакиа мужид төрж өссөн аж.

Тус улсын хүн амын 10 орчим хувийг бүрдүүлдэг алавитууд Ассадын гэр бүлийг засгийн эрхэнд байх үед тууштай дэмжиж ирсэн байна. Гэсэн хэдий ч Ассадын дэглэм нуран унасан учир алавитуудын зарим нь босогчдын бай болно гэж эмээх болжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-12 192.82.64.153

Арай харгис юм байна

Avatar

DR. MANIPAL 2024-12-12 197.211.59.111

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-12-12 185.220.101.102

Дарангуйлагч нар харж аваарай.

Avatar

зочин 2024-12-12 59.153.115.146

Сири цаашдаа яах вэ?

Avatar

Нэргүй 2024-12-12 203.91.115.51

Засгийн газрыг огцруулах хэрэгтэй!

Avatar

зочин 2024-12-12 103.57.94.202

Тэгээд самуун дэгдээж хийсэн бүтээсэн бүхнээ устгаж бие биенээ яргалж хоёр хөршдөө дайсагнаж харилцаа холбоогоо тасалж иргэдээ зовоох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж