Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих ТӨСЛҮҮД 

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих ТӨСЛҮҮД 

Гадаадын зээл, тусламжаар хэрэгжих ТӨСЛҮҮД 

Улаанбаатар хотын автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ирэх жилүүдэд нийслэлээс хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ гадаадаас санхүүжилт авч, зарим өндөр үнийн дүн бүхий төслүүдийг хэрэгжүүлэх юм. Тухайлбал,

-Тусгай замын автобус /BRT/-ны нэгдүгээр шугамын төслийг 2025-2027 оны хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт санхүүжилтийн дүн нь 204.6 тэрбум төгрөг бөгөөд үүнийг Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх юм байна. Тусгай замын автобус /BRT/-ны нэгдүгээр шугамын урт 11.9 км байх бөгөөд нэг өдөрт 25-35 мянган иргэн зорчих боломжтой гэж тооцжээ. Автобусны дундаж хурд нь 20-25 км/цаг байх аж. 

Тусгай замын автобус BRT-г 2020 онд Нисэх-Долоон буудал чиглэлд нэвтрүүлнэ

-Хөнгөн галт тэрэг /Трамвай/төслийг 2025-2027 оны хооронд хэрэгжүүлнэ. Шугамын урт нь 20.4 км, буудал хоорондын зай 500-700 метр ба нийт 23 буудалтай байна. Тус төслийг 160-200 сая ам.долларын гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ.

Хөнгөн галт тэрэг нэвтрүүлбэл авто зам дээрх зохицуулалтыг сайтар хийх шаардлагатай | МОНГОЛ ТВ

-Их багтаамжийн нийтийн тээвэр /Метро/ төслийг 2.1 тэрбум ам.долларын өртөгөөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ нийслэлийн төсөв болон гадаадын эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Метроны нэгдүгээр шугам нь Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх бөгөөд нийт 14 буудалтай байна. Урьдчилсан зураглалаар 11 км газрыг ил буюу гүүрэн байгууламжаар авто замын түвшинд үл огтлолцох байдлаар газар доогуур төлөвлөсөн аж.

-Агаарын дүүжин замын тээвэр төслийг 2024-2027 оны хооронд нийт 316 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлнэ. Тус төслийг Францын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

Бидний дүүжин тээвэр алга болж, тэднийх явж эхлэх нь

Сэлбэ, Баянхошуу дэд төвийн төслийг 2024-2028 оны хугацаанд нийт 2.3 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ. Ингэхдээ гадаадын бонд, хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ.

-Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төв төслүүдийг тус бүр Азийн хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлнэ. Дэнжийн мянга дэд төвийн санхүүжилт 76 тэрбум төгрөг бол Дамбадаржаа дэд төвийн санхүүжилт 79 тэрбум төгрөг байх юм.

-Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн төслийн санхүүжилтийг 2025 онд шийдсэн бөгөөд нийт 160 сая ам.долларын Дэлхийн банк, Хятадын Эксим банкны хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-13 66.181.188.44

Эдгээрийг л сайн дайрч гутааж, бариулахгүй гацааж зогсоох юм шүү, тэгэхгүй бол баригдвал түгжрэл багасаад МАНгаруудын нэр хүнд өсчихнө шүү,

Avatar

Нэргүй 2024-12-13 23.150.224.35

Yugsnch ugin hiinee gengut hiilghgu hiihgu blngut hiihgu bna geed bdg yadg mal we

Avatar

Нэргүй 2024-12-13 103.168.34.37

дандаа хэрэггүй мөнгө идэх гэсэн бүтэхгүй төсөлүүд ,тэзү боловсруулах зөвлөх үйлчилгээний гээд хэдэн тэрбумаар нь авч МАН АН ХҮНий нам дагасан хулгайч нар хувааж цуслаад 4 жилийн дараа алга болох үлгэрүүд
тэрний оронд УБт баруунаас зүүн хүртэл ганц гүүрэн зам тавьхад болооштээ….п***а

Avatar

Uher 2024-12-13 103.212.162.216

amjhuu l avligchidaa jaal mungu shaahande ene tusluudruu urt gartuud hantsuiga shamlaad oron biz

Avatar

Лорд 2024-12-13 139.5.218.9

Заа ш** ш**. Хийчихдэг ч юм шиг. 30 жил хүлээлээ. Шаана биз.

Avatar

Нэргүй 2024-12-13 103.168.34.103

Gadnii mungu geed tsavchaa hiideg zangaa bolichih heregtei shuu !30 garan jil iim l maygaar sangiin mungu luivardsan ulsaa bodoh tsag bolson shuu !

Avatar

Нэргүй 2024-12-13 103.9.90.131

Зөвшдээ, ажил хийх хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-12-13 103.212.119.58

Бүх сургууль цэцрлэг, албан байгууллага нэг шугаманд л байрладаггүй юм бол наад метро, дүүжин зам, трамвай, хөнгөн галт тэрэг чинь ямар ч хэрэггүй түгжээ бахь байдагаараа л байна, яг одоогийх шиг энэ юмнуудад чинь хэдэн хөгшчүүл, оюутанууд нь сууна

Avatar

Монгол 2024-12-13 66.181.180.166

Өрөнд орж, өтөнд баригдаж дуусах нь ээ

Avatar

Нэргүй 2024-12-13 103.9.90.131

өрөнд баригдана гэхээсээ илүү зөв шударга ажиллаасай гэж л хүсэх ёстой байх. манайхан үргэлж буруу шаардлага тавьдаг..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж