52.000 төгрөгийн ууттай бэлэг 497гр сахар агуулж байна

52.000 төгрөгийн ууттай бэлэг 497гр сахар агуулж байна

52.000 төгрөгийн ууттай бэлэг 497гр сахар агуулж байна

Шинэ жилийн баяраар эцэг, эхчүүд хүүхдэдээ амттангийн цуглуулга авч өгөх нь элбэг байдаг. 52,000₮-ний ууттай бэлэг авч шим тэжээлийг нь тооцоход сахар 497г, ханасан болоод ханаагүй тос 181,2мл, давс 9г агуулагдаж байлаа. Энэ нь хүүхдийн өдөрт авч болох сахрын хэмжээнээс 20 дахин их юм. Бэлгэнд том савлагаатай ундаа, чипс, шоколад, резинэн чихэр, жигнэмэг зэрэг нь багтаж байв. Гэтэл 06-11 насны хүүхдүүдийн 99% нь эдгээр бүтээгдэхүүнийг долоо хоногт дор хаяж нэг удаа иддэг гэсэн тоо баримт “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн тулгамдаж буй асуудал” үндэсний V судалгааны тайланд дурдагджээ.Сахрын хэмжээг хэтрүүлэх нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулахаас гадна элгэнд хэт их ачаалал өгөх, шүд өвчлүүлэх зэрэг сөрөг нөлөөтэй. Иймээс сахрын агууламж багатай бэлгийг бага насны хүүхдэдээ авахыг зөвлөж байна.

“Азхур” номын их дэлгүүр “Номтой бэлэг”-ийг худалдаанд гаргажээ. Нэг хайрцаг бэлэг 2-3 номтой бөгөөд нэмэлт сахаргүй амттантай тул ижил үнэтэй ууттай бэлгээс 5 дахин бага сахар агуулсан байна. Бүх бэлэг 34,900₮ болон 50,000₮-ийн сонголттой. Мөн номын сонголтын хувьд хүүхдийн нас, хүйсийн онцлогт тохируулан савласан гэдгээрээ онцлог.

“Номтой бэлэг хамгийн гоё” уриатай худалдаалагдаж байгаа бэлгийн үнийн тухайд үндсэн үнээсээ 15,000₮-22,000₮-өөр хямд буюу бяцхан уншигчдадаа багцын үнээр худалдаж байгаа юм. Хүүхдэдээ “Оюунлаг” бэлгийг Азхур номын их дэлгүүрийн бүх салбараас болон www.book.mn сайтаар захиалаад гэртээ хүргүүлэн авах боломжтой юм байна.

Бэлгийн каталогитой энд дарж танилцана уу.

https://book.mn/category/books?search=%D0%BD%D0%BE%D0%BC%D1%82%D0%BE%D0%B9+%D0%B1%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-12 185.220.101.102

Одоо орос хор оруулж ирж Монголыг хүнсээр нь хорлох нь дээ.

Avatar

zochin 2024-12-12 103.11.195.34

erguu p***a mini, chi 90 onoos hoish orosuudin tuslamjtaigaar amid uldseniigee medej amidraarai, orosuud baigaa tuldaa l***r novshiin hyataduud nambtai baigaa shuu. haana amidraj baigaagaa medehgui teneg p***a ve chi! joohon bolovsrooch llraa

Avatar

Нэргүй 2024-12-12 172.91.182.247

Чихрээр дамжиж улс төрд орсон Украины Порошенко, Оргилын Ганбаатар нар гээд улс төрчид олон. Ганбаатар нь Порошенкогоос чихэр авч Монголын ирээдүйг баллаж байгаа. Хөөрхий монголчууд нь л ойлгодоггүй болохоос

Avatar

Нэргүй 2024-12-12 202.9.41.120

35 их наядыг хулгайг-с хасж 70 тэрбум-р хасж буруулсн 35 их наядын хажууд 70 тэрбум юу юм бэ? Үхсн баас манж хужаагуудын хулгай ингдгүй шүү!! Адгийн адаг шааруудыг л***р болгноо. 35 их наядын 0.1 хувь нойл арвны нэг шдэ зулбасгууд. Устгаж хүнд-р яллдийм2. Манж х***а хог шаарууд улс орныг эзлсн гэсн шиг зулбасшджиын2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж