Шинэ жилийн баяраар хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Эрэлт ихсэхийн хэрээр тэдний үнэ хөлс ч өсдөг. Баярын өдрүүдэд тайзан дээр гарч, хоёроос гурван дуу дуулаад нэг өрөө байрны мөнгөтэй дүйцэхүйц хэмжээний мөнгө халаасладаг нь нууц биш. Шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийн одод ямар үнээр байгууллага, хамт олны баярыг "чимэх" талаар мэдээллийг бэлтгэн хүргэе.
Энэ жил албан байгууллага хамт олны шинэ жилийн арга хэмжээнд "Гала" хамтлаг эрэлттэй байгаа сурагтай.
Хамтлагийн бүсгүйчүүд баярын урилгад дарагдаж, арванхоёрдугаар сарыг 30-ныг дуустал захиалга нь дүүрчээ. Тэд хоёр дууг 3.5 сая төгрөгөөр, гурван дууг таван сая төгрөгөөр дуулах гэнэ.
Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг" хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид баярын арга хэмжээг 1.5-5 саяар хөтлөх аж. Мөн олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах боломжтой юм байна. Харин рок поп урлагийн "акул"-ууд өмнөх жилийнхээ тогтсон үнээр байгууллага, хамт олны баярын тайзнаа дуулах нь ээ.
Жишээлбэл, хамгийн эрэлт ихтэй хөтлөгчдийн нэг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр, Т.Бархүү, О.Тэмүүжин, Ж.Алтаншагай нар шинэ жилийн арга хэмжээг таван сая төгрөгөөр хөтлөх гэнэ.
Тэдний дараагаар хөтлөгч Б.Болд дөрвөн сая төгрөгөөр хөтөлж байгаа сурагтай. Сүүлийн үед жүжигчдээс гадна телевизийн эмэгтэй хөтлөгчид эрэлт ихтэй болсон. Шинээр гарч ирж байгаа эмэгтэй хөтлөгчдийн нэг нь залуу жүжигчин Х.Баярмаа. Түүний хувьд баярын арга хэмжээг 2.5 сая төгрөгөөр хөтлөх гэнэ.
"Од" болж буй реппер "Tunderz" гэхэд дөрвөн сая төгрөгөөр дуулах бол дуучин Ц.Мөнхбаяр буюу Серёжа бас 2-3 дууг дөрвөн саяар дуулах гэнэ. Мөн "Дижитал" хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу Эрка, жазз дуучин Н.Наранбаатар буюу Наагий нар дөрвөн саяар дуулах аж. Поп дива Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа, Б.Баярцэцэг нар таван сая төгрөгөөр дуулах бол дуучин Т.Дэлгэрмөрөн, А.Хаянхярваа нар хамтран дуулах үнээ нэмжээ. Тэд өмнө нь 3.5 сая төгрөгөөр дуулж байсан бол энэ жил зургаан саяар дуулах гэнэ. Харин дуучин П.Баярцэнгэл, Наки, Б.Амархүү нар гурван саяар дуулах бол эмэгтэй дуучдаас Б.Эгшиглэн, М.Үүрцайх, Э.Агиймаа, Ч.Мишээл нар хоёр сая төгрөгөөр баярын арга хэмжээнд дуулна.
Өвлийн өвгөн, цасан охинтойгоо баярын арга хэмжээг "чимэх" үнэ нь 1-1.5 сая төгрөг. Баярын карнавал бүжигчид 800 мянган төгрөг, циркийн үзүүлбэр 600 мянган төгрөгийн үнэтэй байна.
Хамгийн үнэтэй дуучны тоонд ордог, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тогтсон 3-6 сая төгрөгөөр дуулах сурагтай. Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон. Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг 4-4.5 сая төгрөгөөр дуулах бол "Киви" хамтлагаараа зургаан сая төгрөгөөр дуулах гэнэ. Мөн "Sweetmotion" хамтлаг болон "3 охин" хамтлагийнхан зургаан саяар дуулна.
Мөн "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн мөн л 4-4.5 саяар дуулах аж.
Рок попын "акул"-ууд гэгддэг "Хурд" болон “Харанга” хамтлагийнхан энэ жил 30 минутын тоглолт нь 18-20 сая төгрөгөөр дуулах юм байна. Харин хип хоп хамтлагаас "Люмино"-гийнхон таван сая төгрөг, "Татар" хамтлаг 4.5-5 сая төгрөгөөр дуулах бол "Никитон" хамтлаг 12 сая төгрөгөөр дуулах юм байна.
Нэргүй 2024-12-13 124.158.106.227
одоо ч хэдхэн л хамтлаг АМИДААР дуулах юм..АМЖИЛТ..АМ БАРИГЧИД ИХ БОЛЖЭЭ ХӨӨРХИИС.!!!!!¿¿¿¿
Нэргүй 2024-12-13 85.233.56.62
Дур дураараа л болцгооно биз дээ. Хамт олноороо нийлж наргицгааж, олон саяар дуучид авчирч болж байгаа бол яая гэхэв. Монголчууд ядуу биш байна аа!
ӨВӨӨ ЭМЭЭ бас улниихан чинь 2024-12-13 202.9.40.136
Яасан их багтаж ядсан мөнгө вэ МГЛ чинь баячууд ихтэй болчихсон юмаа даа.
Нэргүй 2024-12-13 66.181.177.100
ШИНЭ жилийг гэртээ л тэмдэглэ. ГЭР бүлийн баяр шүү дээ.
зочин 2024-12-13 202.55.188.121
Энэ мөнгөөрөө ажилчдаа шагнаад, өөрсдөө дуулцгаачихвал дээргүй юу
Зочтн 2024-12-13 202.126.90.137
Аргагүй ээ жилдээ ганц орлого олдог үе нь шүүдээ амжилт хүсье
Зочин 2024-12-13 139.5.219.70
Юу сайхан, дур сайхан. Тэд үнэтэй дуулдаг юм байж, хамгийн гол нь тэднийг авч мөнгө төлж байгаа хүмүүс л тэнэг байхгүй юу.
зочин 2024-12-13 122.201.31.195
Гала одоо амьд дуулчихаад ингэж томроосой бүр ичиж үхмээр юмаа нэг л их тогос шиг гоёсон 2. ядаж хоолойгоороо өөрсдийгөө чимлдээ
Зочин 2024-12-13 66.181.161.32
Эмээ өвөөнүүдээс уйдадгүй юм бхдаа. харанга Хурдыг одоо үздэг хүн бдагаа.
Зоригоо 2024-12-13 202.126.91.197
Хамраараа гиншиж дуулдаг Болд 6 сая гэнэ үү ха ха ха ха ха ха ха. Ямар эргүү нь энүүгээр дуулуулах вэ дээ. Хөх инээд хүрчихлээ.
зочин 2024-12-13 202.21.107.31
Өөрснөө дуулчихад л илүү хөгжилтэй шүү дээ. Мөнгө үрээд яахав дээ
d 2024-12-13 103.57.92.229
Энэ лалруудыг урихгүй байвал таарна. Ер нь байгууллагын шинэ жил гэж сүржигнэх хэрэггүй юмаа. Тэр мөнгөөрөө ажилтнуудаа шагнавал таарна.
Нэргүй 2024-12-13 202.9.40.170
35 их наядыг хулгайг-с хасж 70 тэрбум-р хасж буруулсн 35 их наядын хажууд 70 тэрбум юу юм бэ? Үхсн баас манж хужаагуудын хулгай ингдгүй шүү!! Адгийн адаг шааруудыг л***р болгноо.
Нэргүй 2024-12-13 66.181.180.168
Хамтлагууд нь ч яахав амьд тоглодог, олуулаа гэж үзэхэд энэ ганц бие дуучид одоо юу вэ утаснаасаа Player, USB, C оролт ашиглаж ам барьчаад арай арай, амьдаараа гошного царайлдаг байж. Ийм балайнуудад мөнгө өгч байхаар асрамжийн газарт 100 мянгаар нь тараагаад өгсөн нь дээр шд. Үнэн утгагүй шүү бүр. Галаа мала ч гэх шиг.