Өмнөговь аймгийн Булган сумаас эртний хүний яс олджээ. Тодруулбал, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Бүгд Найрамдах Польш улсын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгүүд хамтран 2021 оноос эхлэн “Цахиуртын хөндий: эртний нуурууд, эртний агуйнууд” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийнхөн 1995 онд Монгол-Орос-Америкийн “Монголын чулуун зэвсгийн үе” төслийнхний илрүүлэн олж судалсан Өмнөговь аймгийн Булган, Сэврэй, Өвөрхангай аймгийн Богд сумдын зааг нутагт орших Цахиуртын хөндийн дурсгалт газрын эргэн тойронд нарийвчилсан хайгуул болон малтлага судалгааны ажлыг явуулж байгаа юм.
Судалгааны явцад Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Хөтөл усны агуй хэмээн нэрлэгдсэн эгц урагшаа харсан амтай жижгэвтэр агуйг илрүүлэн олж, малтан судалжээ. Малтлагын явцад агуйн 7 дугаар соёлт давхаргаас эртний хүний яс олдсон бөгөөд энэ нь Монгол орны нутгаас олдсон плейстоцены үеийн хүний хоёр дахь олдвор болж байна. Мөн, сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн, хойд Азийн бүс нутгаас олдож буй анхны эртний хүний олдвор аж.
Нэргүй 5 минутын өмнө 103.57.94.47
Рой Чепмен Эндрюсийн экспетицийн үндсэн зорилого нь Динозаврын судланаа бус эртний хүний ул мөрийг эрэн хайх байсан юм билээ. Тэгээд харин динозаврын өндөг олж палентеологийн маш том нээлт хийсэн бгаа юм.
Түүнээс 100 жилийн дараа Монголын говиос яг тэдний л эрэл хийж явсан тэр орчмын газраас эртний хүний яс олд жээ ! Тэхээр тэднмйг бас дэмий ч юм хийж явсан улс гэхээргүй бгаа биз. Тэдний боловсруулсан онол зөв байсны нотолгоо энэ бол ж бнаа. Судлагаа цаашаа үргэл жилж амжилтанд хүрнээ !
123 2 цагийн өмнө 202.126.90.181
одоо наадхыг чинь казакуууд казак хүний яс гээээд нэрийн хүртэл хэлий шүү бараг.
Нэргүй 52 минутын өмнө 66.181.160.17
Оросуудын зохиож өгсөн сүүлийн 100 жилийн түүхээ хамгаалаад л байцгаа. Чингис хаан чинь ч казах болох энүүхэнд. Бусдын зохион өгсөн түүхийг үхэн хатан хамгаалж өөрийн болгодог тэ1үүд гэдгийг бусад улсууд анзаарчихсаан л яваа