2024 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Тайландын Бангкок хотод арванхоёрдугаар сарын 1-11-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээний долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дорноговь аймгийн "Хутагтын мэлмий" клубийн тамирчин У.Ухаанбилэг түрүүлж тивийн аварга болжээ.
Тэрбээр есөн өргөөс 7.5 оноо авч, нэг ч хожигдолгүй тоглосноор аваргын алтан медаль хүртсэн байна.
У.Ухаанбилэг 2023 оны өсвөрийн шатарчдын Монгол Улсын аварга, 2024 оны сурагчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү" тэмцээний аваргаар тус тус шалгарч байжээ. 2024 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд нийт 534 өсвөрийн шатарчин оролцсоноос манай улсын 43 тамирчин өрсөлдсөн байна.
zochin 2024-12-12 66.181.168.131
Yaasan saihan nertei, yamar lut huu vee, ih yum duulgahndee bayar hurgiyee
Нэргүй 2024-12-12 66.181.181.153
Гүээ тэрээ,,,,айхтар хүү байхнээ,,,,баярлалаа чамд,,,мундаг шатарчин юмдаа,,,,
Na 2024-12-12 202.126.90.184
amjilt myndag bna
Нэргүй 2024-12-12 202.9.41.93
Ирээдүйд их мастер болж монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт гаргаарай. Амжилт хүсье