Боловсрол, шинжлэх ухааны шинэ сайд ажлаа хүлээн авч 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталсан. Энэ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдэж буй.
Тодруулбал, сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гаригт эхлүүлж, Баасан гаригт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг арванхоёрдугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг дөрөвдүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургадугаар сард товлосон юм.
Энэ хичээлийн жил гурван улиралтай байх бөгөөд улирлын сүүлийн долоо хоногт IV-XII дугаар ангийн сурагчдын анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ. Түүнчлэн хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт X-XII дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэхээр болсон. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 30-наас, нэгдүгээр сарын 03-н хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн сурагчид цахимаар хичээллэх юм.
зочин 46 минутын өмнө 157.15.7.105
энэ утаатай үед хүүхдүүдээ хурдан амраагаач, инээдтэй шийдвэр гаргах юм. Хуулийн дагуу эдгээр өдрүүд чинь амралтын өдрүүдтэй таарч байгаа биздээ. Нээх их хичээл ороод улс орны хөгжилд хэр нөлөөлж байна. Хүүхдүүдийн хөтөлбөрийг өөрчлөх хэрэгтэй. Цөөхөн хичээлээ сайн заадаг болгомоор байна
zochin 1 цагийн өмнө 192.82.92.204
12 сарын 30-наас 1 сарын 3 гэхээр 3 хан хоног цахимаар хичээллэх юм уу инээдтэйн
Нэргүй 1 цагийн өмнө 202.5.202.130
Сэтгүүлч хүн мэдээллээ сайн нягталж оруулж бай.