БНСУ: Жагсагчдад 3800 доллараар кофе авч өгчээ

БНСУ: Жагсагчдад 3800 доллараар кофе авч өгчээ

БНСУ: Жагсагчдад 3800 доллараар кофе авч өгчээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл өнгөрсөн долоо хоногт дайны онц байдал зарлаж, удалгүй цуцалсны дараа тус улсын сөрөг хүчин, иргэд эсэргүүцлээ илэрхийлээд буй. Тодруулбал, сөрөг хүчний намаас ерөнхийлөгчийг импичмент хийх санал хураалт явуулахыг эрмэлзэж байгаа бол иргэд Үндэсний ассамблейн гадна Юн Сук Ёлыг огцрохыг шаардаж, жагсаал хийж байна.

Огцруулах жагсаалыг нэрээ нууцалсан нэгэн хүн дэмжиж буйгаа илэрхийлж Үндэсний ассамблейн ойролцоо байрлах кафед 5 сая вон буюу 3800 ам.доллар төлсөн байна.

Улмаар жагсагчдад тус кафед очиж үнэгүй кофе уух боломжийг олгожээ. "X" платформ дээр Мягмар гаригт "50 гаруй насны эрэгтэй жагсагчдад зориулж 5 сая воны үнэ бүхий 1200 аяга кофены мөнгийг урьдчилж төлсөн. Жагсагчид KBS Yeouido-ийн ойролцоох Paris Baguette кафед хүрэлцэн ирж, Ким Мин Жү нэрийг хэлснээр үнэгүй кофегоо авах боломжтой" гэж нийтлэгдсэн байна. Тус кафе нь Сөүл метроны есдүгээр шугамын Үндэсний ассамблейн буудлын ойролцоо байрладаг аж. Сүүлийн жилүүдэд Үндэсний ассамблейн гадна жагсаал, цуглаан гарах нь олширсон тул иргэд эв нэгдэлтэй байгаа гэдгээ илэрхийлж, жагсагчдад зориулсан үйлчилгээний төлбөрийг урьдчилан хийдэг болжээ.

"Paris Baguette"-ын "KBS Yeouido" дэх салбараас нэрээ нууцалсан хүн урьдчилгаа төлбөр хийхээр утасдаж, кафены данс руу 5 сая вон шилжүүлсэн болохыг баталсан байна.

Салбарын ажилтны хэлснээр "Бид хэзээнээс эхлэн иргэдэд зориулсан кофег тараах талаар ярилцаж байна" гэлээ. Жагсагчдад зориулсан хандивын хэмжээ их байсан ч урьдчилгаа төлбөр хийхдээ ашигласан Ким Мин Жү гэх нэр нь цахим орчинд яригдах сэдэв болжээ. Энэ нь Солонгосоор ардчилал гэх утгатай бөгөөд хандивлагчийн жинхэнэ нэр эсвэл өнөөгийн улс төрийн нөхцөл байдалтай холбон сонгосон хуурамч нэр эсэхийг олон нийт мэдэхийг хүсч байна.

Цахим хэрэглэгчдийн нэг нь тус нэрийн тухай хэлэхдээ "Намайг Жоолла мужид оюутан байхад манай ангид Мин Жү гэх нэртэй гурван оюутан байсан. 1980 оны Гванжүгийн бослогыг туулсан үеийнхэн хойч үедээ ардчиллын сүнсийг өвлүүлэн үлдээхийг хүсч байгаа юм шиг санагдаж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-12 66.181.178.195

Талбай дээр жагсаал хийж байсан Халуун цуст Монголчуудад -Та нар зөв зүйл хийж байгаам байна.Үйл ажиллагааг чинь дэмжиж байна – гээд газар дээр нь шууд 50 сая төгрөг тоолж өгөөд явсан нөхөр бол Оросын элчинд үүрлэсэн ФСБ-ын гар хөл гэдэг нь нотлогдоож Халуун цусныхан бултаараа шоронд орж байсан. Басарсад нь бол ОХУ-ын чөлөөнд гарсан дэслэгч генерал Зоринын заавар удирдамжаар байдаг байсан гэдгийг манай ТТГ тогтоосон байдаг.

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.178.195

Манайхан бол тэгж аарц маарц, чацаргана мацаргана, кофе мофег тоохгүй ээ.. шууд бэлэн мөнгө л авна.

Avatar

Нэргүй 2024-12-12 139.5.216.153

Нээрээ өөрөө жагсаж чадахгүй үед ингэж дэмжиж байя байз. Талбай хавьд кафе байдаг бил үү

Avatar

Нэргүй 2024-12-12 202.9.46.55

Unfortunately, mongolians don't understand this.

Avatar

Иргэн 2024-12-12 66.181.185.116

Монгол улсад бол яаах бол!!!

Avatar

Нэргүй 2024-12-12 103.168.34.145

Манайхан халуун аарц уулгадаг байх аа ккк

Avatar

Нэргүй 2024-12-12 202.9.41.121

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

Avatar

Нэргүй 2024-12-12 202.126.90.143

yagaad ve

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.181.122

ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж