Элон Маск дахин түүх бүтээв

Элон Маск дахин түүх бүтээв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Элон Маск дахин түүх бүтээв

Дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн хөрөнгийн хэмжээ Дональд Трампийн ялалтаас хойш улам нэмэгдсээр байна. Түүний хөрөнгө 400 тэрбум ам.доллар давж, нэгэн шинэ түүх бүтээв. "Bloomberg"-ийн мэдээлснээр Маск "SpaceX"-ын хувьцааг худалдсан нь түүний хөрөнгийн өсөлтөд томоохон түлхэц болжээ. Түүнчлэн "Tesla"-ийн хувьцааны үнэ Лхагва гаригт түүхэн дээд хэмжээ тогтоосноор Маскийн нийт хөрөнгө 447 сая ам.доллар хүрсэн байна.

Маскийн хөрөнгө нэг өдөрт 62.8 тэрбум ам.доллараар өссөн нь түүхэн дэх хамгийн их хэмжээний өсөлт юм. Энэ өсөлтийн тусламжтайгаар дэлхийн хамгийн баян 500 хүний ​​нийт хөрөнгө 10 их наяд ам.доллар давжээ. Энэ нь ч бас түүхэн үзүүлэлт болж байна. Дэлхийн баячуудын хөрөнгө өнгөрсөн оны Герман, Япон, Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй ойролцоо болсныг Дэлхийн банк мэдээлэв.

Маск 2024 он гарснаас хойш нийт хөрөнгөө 218 тэрбум ам.доллараар нэмжээ. Энэ нь бусад баячуудаас хамаагүй илүү өсөлт болж байна. Түүний хөрөнгийн дийлэнх хувийг бүрдүүлдэг "Tesla"-ийн хувьцаа энэ онд 71 хувиар өссөн юм. Трамп автомат жолоодлоготой автомашины үйлдвэрлэлийг сайжруулж, цахилгаан тээврийн хэрэгслийн татварын хөнгөлөлтийг арилгана гэсэн нь компанийн хувьцааг өсгөхөд нөлөөлжээ.

Үүний зэрэгцээ Маскийн "xAI" компанийн хөрөнгө ч бас тавдугаар сараас хойш хоёр дахин өсч, 50 тэрбум ам.доллар хүрсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

лутаа 1 цагийн өмнө 66.181.164.23

Зөөвч овоог францууд газар доор уусган олборлох технологиор олборлох юм байна Мардайн уурхайг Орос ах нар маань ямаршуухан технологиор ухаж зөөж дуусгасан юм болоо, манай их мэдэгчид нэг сайхан халаач хамуудаа… хүрз жоотуу барьсан цаазын ялтнуудаар бараг чаацын бишүү. Хэд хэдэн толгой хөлтэй хурга ишиг хэр их төрж байв даа бас хамуудаа…

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.70.43.34

Цаг өөрчлөгдөнөө гэж….АНУ ийм ПОП Улс болчих ч гэждээ…Хүч нь сулраад байх шиш жилээс жилд

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.160.112

Хөөрхий Оросууд сүүлийн 100 жил л Америкийн мөхлийг хүлээж байна да.. Даанч өнөөх нь мөхөх нь бүү хэл улам л цэцэглээд байх болтой юм аа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж