Башар аль-Ассадын засгийн газар нуран унасан боловч Оросын арми Сири дэх баазууддаа байрласан хэвээр байна. Сирид Кремлийн хоёр ч томоохон байгууламж байдаг. Эдгээр нь Тартус дахь тэнгисийн цэргийн бааз, Хмеймим агаарын баазууд бөгөөд Оросыг Газар дундын тэнгис, Африк руу нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Хиймэл дагуулын зураг харахад Тартус баазыг Даваа гаригаас хойш чөлөөлж эхэлсэн боловч бүрэн нүүлгэн шилжүүлээгүй аж. Тэндээс хөдөлсөн байлдааны хөлөг онгоцууд эргэж очих нь тодорхойгүй байна. Хэрвээ бүрэн чөлөөлөх байсан бол илүү олон хөлөг онгоц шаардагдахыг Карнегигийн Олон улсын энх тайвны сангийн ахлах ажилтан Дара Массикот хэлжээ.
Сири дэх нөхцөл байдал тодорхойгүй байгаа учир ОХУ хөлөг онгоцуудаа хамгаалахын тулд далайд түр шилжүүлсэн байх магадлалтай гэж эндээс дүгнэв. Үндсэндээ Ассадын дараах Сири хэрхэх нь тодорхойгүй байгаа учир Оросын хувьд ч нөхцөл байдал адил гэж үзэж байна.
Хмеймим агаарын бааз нь Оросын хувьд Африк руу цэргээ илгээх гол суваг болдог. Тус баазын хиймэл дагуулын зургийг харахад Кремлийн сөнөөгч онгоц, нисдэг тэрэг зэрэг ихэнх техник хэрэгсэл нь хаашаа ч хөдлөөгүй хэвэндээ байна. Хмеймим баазыг нүүлгэн шилжүүлье гэвэл цөөн хэдэн онгоц биш Ил-76, Ан-124 онгоц маш олон тоогоор хэрэг болох юм. Гэтэл энэ долоо хоногийн эхээр Хмеймим баазад Илюшин, Антонов ачааны онгоц л хэд хэд харагджээ.
ОХУ 2015 онд цэргүүдээ Сирид байрлуулахдаа хоёр долоо хоногийн дотор бараг 300 нислэг үйлдсэн. Энэ нь баазыг өргөтгөхөөс өмнөх үйл явдал аж.
Харин Украины тагнуулын хэлтэс энэ талаар мэдээлэхдээ "ОХУ Хмеймимийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Мөн Оросын цэргүүд тусгай хүчний хяналт дор Тартус дахь техник хэрэгслээ задалж эхэлсэн" гэжээ.
Нэргүй 35 минутын өмнө 149.56.22.133
Алуулаад эхэлсэн удахгүй бүгд там руу тонилно
зочин 54 минутын өмнө 59.153.115.130
Дарангуйлагч агсан Ассадыг нь орогнуулчихаад Сирийн шинэ засаг захиргаатай учраа олно гэхэд хэцүү байх оо, ер нь бол оросууд сирээс гарч л таарах байх, үгүй гэвэл Ассадыг хулгайлж ирсэн алт, мөнгө, хөрөнгөтэй нь сирид өгөх хэрэг гарах биз, мөн өчнөөн жил сирид учруулсан хохиролоо нөхөн төлөх хэрэг гарах биз
өөө 1 цагийн өмнө 66.181.164.23
Зөөвч овоог францууд газар доор уусган олборлох технологиор олборлох юм байна Мардайн уурхайг Орос ах нар маань ямаршуухан технологиор ухаж зөөж дуусгасан юм болоо, манай их мэдэгчид нэг сайхан халаач хамуудаа… хүрз жоотуу барьсан цаазын ялтнуудаар бараг чаацын бишүү. Хэд хэдэн толгой хөлтэй хурга ишиг хэр их төрж байв даа бас хамуудаа…
зочин 1 цагийн өмнө 66.181.160.112
Оросууд мухар нүхрүү гүйгээд орсон тарвага шиг л болж дэ .
Их удвал Украйнууд Крымийн лалуудаа сумлаад явуулах байх да… Сирид зэвсэгт мөргөлдөөн өдөөхөд амархан шдээээ …Буданов ч нэг юм төлөвлөж л байгаа дөө
зочин 2 цагийн өмнө 103.57.94.202
АНУ-ын цэргийн баазууд 100-аад оронд бий Европын 5 орон Турк-д тэд цөмийн пуужингууд байрлуулсан ОХУ-ын хил залгаа бараг бүх орныг өөрийн хамааралд оруулж Украины нацистүүд шиг дайсагнуудах дайн өдөөж орос орныг тэдний гараар устгуулах зорилготой бололтой ОХУ Белорусын хил дээр НАТО 300 мянган цэрэг бүхий бүлэглэл төвлөрүүлсэн мэдээ ч байна Украины дайныг улам хурцдах өргөжүүлэх шинжид орсон Даян дэлхийд цөмийн дайн үүсэх эрсдэл туйлын их байна
Нэргүй 2 цагийн өмнө 45.84.107.76
Сирийн засгийн эрхийг авсан босогчид Оростой сайн харилцаагаа хэвээр хадгална гэж амалчихсан байгаа.
Нэргүй 10 минутын өмнө 103.57.95.175
Шаагаад бай, ямар ч тийм амлалт гэрээ хэлэлцээр хийсэн юм бхйхгүй. Хэдхэн хоногийн бөмбөгдүүлж байсан босогчид юу боллоо гэж тийм амархан байхав. Оросууд л Турктэй хэлэлжэж байж цэрэг зарим тeхникээ гаргасан