Газын зурвас дахь хүүхдүүдийн 96 хувь нь үхэлтэй эвлэрчээ

Газын зурвас дахь хүүхдүүдийн 96 хувь нь үхэлтэй эвлэрчээ

Газын зурвас дахь хүүхдүүдийн 96 хувь нь үхэлтэй эвлэрчээ

Газын зурваст байх хүүхдүүдийн 96 хувь нь удахгүй үхнэ гэж боддог болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн нийт хүүхдүүдийн тал хувь нь дайнаас үүдсэн сэтгэлзүйн цочирдлоос болж хурдан хугацаанд тайван замаар үхэхийг хүсдэг аж. "War Child Alliance" буяны байгууллагын ивээн тэтгэдэг Газад төвтэй ТББ-аас явуулсан судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 92 хувь нь бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй бол 79 хувь нь орой бүр хар дарж зүүдэлдэг. Түүнчлэн 73 хувь нь нөхцөл байдлаас үүдсэн түрэмгий зан авиртай болжээ.

"War Child UK"-ийн гүйцэтгэх захирал Хелен Паттисон хэлэхдээ, "Энэхүү судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн тайлангаас харахад Газа бол хүүхэд байхад тохиромжгүй дэлхийн хамгийн аймшигтай газруудын нэг гэдгийг харуулж байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг төдийгүй амьдарч байсан гэрийг нь газартай тэгшилж буй бодит сүйрлийн ул мөр нь энэ дайнд хариуцлага хүлээх ёсгүй хүүхдүүдэд ил шарх, гэмтэл үлдээхгүй байлаа ч гэсэн сэтгэлзүйн маш том дарамт өгч, цохилтод оруулж байна. Энэ нь бодит гэмтлээс ч дутахааргүй хор хөнөөлтэй" гэж анхааруулав.

Судалгаанд дор хаяж нэг хүүхэд нь дайнаас болж хөгжлийн бэрхшээлтэй болсон, бэртэж гэмтсэн гэр бүлийг хамруулсан байна. Мөн гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь нас барсан эсвэл бүтэн өнчирсөн гэх мэт нийт 504 хүүхдийг хамруулжээ. Эдгээр хүүхдүүд болон эцэг эхийг Газын хойд, өмнөд хэсгээс сонгож, энэ оны зургадугаар сард судалгааг явуулсан байна. Тухайн үед Израилийн Батлан хамгаалах хүчин Газын зурваст довтолсноос 14 сар гаруй хугацаа өнгөрч байсан тул хүүхдүүдийн сэтгэлзүйд хуримтлагдсан гэмтэл, цочирдлын түвшнийг бодитоор харуулна гэж судлаачид үзжээ.

Газад амиа алдагсдын тоо 44 мянга гаруйд хүрсэн бөгөөд НҮБ-ын Хүний эрхийн албанаас саяхан хийсэн үнэлгээгээр нас барсан хүмүүсийн 44 хувь нь хүүхдүүд байжээ.

Голландын тусламжийн холбоо, "War Child Alliance"-ийн дэмжлэгтэйгээр Газад төвтэй Хямралын менежментийн олон нийтийн сургалтын төвөөс хүүхдүүдийн сэтгэлзүйн нөхцөл байдлыг тайлбарласан судалгааг Лхагва гаригт цахим орчинд ил болгосон юм. Тус судалгааны тайланд дурдсанаар,"Хүүхдүүдийн сэтгэлзүйд маш том хохирол учирсан төдийгүй айдас, түгшүүр, нойргүйдэх, хар дарсан зүүд зүүдлэх, хумсаа хазах, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болох, нийгмийн харилцаанаас зайлсхийх зэрэг шинж тэмдгээр илэрдэг маш ноцтой хэмжээний стресст орсныг харуулсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд гэр, сургуулиа бөмбөгдөлтийн улмаас сүйрч байгааг нүдээрээ харсан бөгөөд ойр дотнын хүнээ алдаж, аюулгүй газар олохын тулд дүрвэн зугтаж, гэр бүлээсээ салж, орхин одох зэрэг сэтгэлзүйн болон сэтгэцэд нөлөөлөх хэмжээний их траумаг мэдэрсэн байсан" гэв.

Газын зурвас дахь нийт хүн амын 90 орчим хувь буюу 1.9 сая палестин хүн Израилийн дайралтаас хойш хэд хэдэн удаа дүрвэсэн байдаг. Үүний тал хувь хүүхэд бөгөөд тэд гэр оронгүй болж, дассан газраасаа дүрвэх шаардлагатай тулгарсан юм. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 60 гаруй хувь нь дайны үед сэтгэл санааны шарх авах дурсамжтай үлдсэн бол зарим нь олон удаагийн давтамжтай сэтгэлзүйн гэмтэл үлдээх үйл явдалд өртсөн гэж тайланд мэдэгджээ.

Одоогийн байдлаар 17 мянга орчим хүүхэд эцэг эхээсээ тусдаа, хараа хяналтгүй, ганцаараа амьдарч байгаа гэх тооцоо гарсан ч бодит тоо хамаагүй өндөр байж болзошгүй.

Түүнчлэн судалгааг явуулсан төвөөс "Гэр бүлээсээ тусгаарлагдсан хүүхдүүд хөдөлмөрийн мөлжлөг, хүчирхийлэл болон бусад эрх нь ноцтой зөрчигдөх үйл явдлын хохирогч болох магадлал маш өндөр" гэж анхааруулсан байна. Судалгааны дүгнэлтэд дурдсанаар, Газа мөхнө гэх ойлголт газар авчээ.

Хүүхдүүдийн 96 хувь нь үхэл ойртож байгааг сэтгэлдээ мэдэрдэг бол 49 хувь нь хурдан үхэхийг хүсдэг болжээ.

Тодруулбал, хурдан үхэхийг хүсдэг хүүхдүүдийн 72 хувь нь хөвгүүд байсан бол 26 хувь нь охид аж. "War Child" өнгөрсөн хугацаанд Газын 17 мянган хүүхдэд сэтгэлзүйн туслалцаа үзүүлсэн байдаг ч нэг сая хүүхдэд тусламж, дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ нь эцсийн дүндээ дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн ажил болох юм. Хелен Паттисон олон улсын хүмүүнлэгийн төрөл бүрийн байгууллагыг Газын зурваст нэн яаралтай анхаарал хандуулахыг уриалж байна.

Тэрбээр хэлэхдээ "Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн сэтгэлзүйн бодит байдал ирэх арван жилд ямар их хор хөнөөл учруулахыг хэн ч мэдэхгүй. Тэд насан туршдаа энэ траумагаас болж зовж, буруу алхам хийхэд хүрнэ. Тиймээс дэлхийн бүх хамтын нийгэмлэгүүд яаралтай арга хэмжээ авах ёстой" гэж анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-12 202.55.191.130

Yan ve

Avatar

Нэргүй 2024-12-12 139.5.216.153

Томчуудын тэнэглэлээс болж бяцхан үрс зовж үрэгдэж бна даа хөөрхийс

Avatar

Зочин 2024-12-12 66.181.186.110

Юу болж бн аа таминээ

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.190.83

бусдын зовлонд баясаж, бах төв чинь ханаж байгаа бол чи аль эрт чөтгөр болжээ.

Avatar

Ха ха ха 2024-12-12 59.153.86.110

Муу алан хядагч ч Хамасчуудын үр удмыг хүйс тэмтрэн ёстой.

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.189.253

Гэм зэмгүй балчир хүүхдүүдийг ийм байдалд хүргэж байгаа нь терористуудаас гадна Израйль еврей нар. Тэд там тарчлах үйлээ өөрсдөө бэлдэж байна.

Avatar

Нэргүй 2024-12-12 89.221.217.206

Израйль хүүхдүүдийг алж байхдаа бодохгүй яасан юм.

Avatar

Нэргүй 2024-12-12 37.166.16.162

Оросууд хагасыг сумлаад зааварлаад аллага үйлдсэн.Үүнд хамас түүнийг дэмждэг арабууд өөрсдөө буруутай.

Avatar

Нэргүй 2024-12-12 149.56.22.133

Юу тарина тэрнийгээ хураана гэж Иран, Ороzуудаар санхүүжүүлж Жүүдүүдийг алсныхаа хариуг чангахан хүртэж байна даа одоо уйлаад яахав. Монголчууд нэг өдөр Ороzуудаас ингэж хариугаа авах болно. Газар нутгаа авна алуулж хядуулсан иргэдийнхээ өшөөг авна.

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.178.195

Хийн хоолой баригдаж дуусахаар хамгаалалтанд нь гарах Вагнерчуудыг бултаар шүршин алж дэлхийд дуурсагдах үйл хийн ээ би..

Avatar

Нэргүй 2024-12-12 202.5.207.245

umhii juuduud sunuusei. gitleriin zuv baij

Avatar

өвгөн 2024-12-12 192.82.65.103

эргүү орк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж