97 настай холбооны шүүгч ажилтайгаа үлдэх гэж тэмцэж байна | News.MN

97 настай холбооны шүүгч ажилтайгаа үлдэх гэж тэмцэж байна

97 настай холбооны шүүгч ажилтайгаа үлдэх гэж тэмцэж байна

97 настай холбооны шүүгч ажилтайгаа үлдэх гэж тэмцэж байна

97 настай Паулин Ньюман бол АНУ-ын хамгийн өндөр настай холбооны шүүгч. Түүнийг шүүгчээр ажиллахад оюун санааны хувьд хангалтгүй гэж үзэж, тэтгэвэрт нь гаргах саналыг хамтран ажиллагсад нь гаргасан ч тэр үүний эсрэг тэмцсээр байна. Ажил үүргээс нь түдгэлзүүлэх шүүхийн шийдвэрийн эсрэг тэр давж заалдаж байна.

Ерөнхийлөгч Рональд Рейганы үед буюу 1985 онд Ньюман АНУ-ын Холбооны тойргийн давж заалдах шатны шүүхэд томилогджээ. Гэвч сэтгэцийн эрүүл мэндтэй нь холбоотой мөрдөн байцаалтад хамтран ажиллахаас татгалзсан тул 2023 оны есдүгээр сард Холбооны тойргийн Шүүхийн зөвлөл түүний ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хассан байна. Улмаар өнгөрсөн есдүгээр сард шүүхээс түдгэлзүүлэх хугацааг дахин нэг жилээр сунгажээ.

Шүүхийн ёс зүйн хороо шүүхийн ажилтнуудтай 20 гаруй ярилцлага хийжээ. Эдгээр ярилцлагаас Ньюманы ой санамж муудсан, төөрч будилдаг, юм ойлгох чадвар нь дутмаг болсон, паранойа эмгэгтэй, уур уцаартай, бусадтай дайсагналцдаг, бухимдлаа хүчтэй илэрхийлдэг зэргээр сэтгэцийн доройтолд орсон нь тодорхой болсон байна.

Ньюманы 40 орчим жил ажилласан Холбооны тойргийн шүүх нь патент, оюуны өмч, зохиогчийн эрхийн хэргүүдийг шийдвэрлэдэг. Түүнийг оюуны өмчийн тэргүүлэх хуульч гэж үздэг.

Тэрбээр Даваа гаригт шийдвэрийг давж заалдахдаа "Нас ахисан ч оюун ухаан минь хурц хэвээр байгаа" гэж маргажээ. Гэрчүүд ч бас түүнийг танин мэдэхүйн хувьд ер бусын ухаалаг гэж тодорхойлсон. Тэр бүү хэл танин мэдэхүйн болон бие бялдрын хувьд наснаасаа 20 насаар залуу харагддаг гэжээ. Мөн дэлхийд нэр хүндтэй мэдрэлийн мэс засалч доктор Аарон Г.Филлер саяхан Ньюманы тархинд томографийн шинжилгээ хийхэд ямар нэгэн асуудал, дутагдал илрээгүй байна.

Сонирхуулахад, АНУ-ын Холбооны шүүхийн түүхэн дэх хамгийн өндөр настай шүүгч 104 настай байв. АНУ-ын тойргийн шүүгч асан Уэсли Браун нь 104 насандаа хорвоог орхижээ. Тэрээр нас барахаасаа нэг сарын өмнө хэрэг идэвхтэй хянан хэлэлцэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2024-12-12 59.153.114.17

Шүүгч шуналтай шулам бэ.

Avatar

Соёлоо . 2024-12-12 202.55.188.103

zailahgui

Avatar

Нэргүй 2024-12-12 66.181.178.147

Айчлаа.. ийм өндөр настай шүүгчээр хэрэг шийдвэрлүүлнэ гэдэг.. халамцуу эмчээр мэс засал хийлгэсэнээс ялгаа юун

Avatar

Нэргүй 2024-12-12 192.82.66.243

Mundag yumaa, iim ajilsag hicheengui ard tumentei uls hugjilgui yahaw

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж