УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан /2024.12.12/ 10.40 цагт эхэллээ.
Төсвийн тухай хуулийн эцсийн найруулгыг сонссонд тооцов
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Иргэн Б.Мөнгөнхишиг утааны асуудлаар нийтийн өргөдөл ирүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 25-нд нийтэлсэн. Нийт 71.350 иргэний санал авч, хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон хуваарилав. Байнгын хороонд хуульд заасны дагуу хянан хэлэлцүүлэхээр асуудлыг шилжүүллээ.
Ингээд баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонссонд тооцов.
.Найдалаа, Ж.Чинбүрэн нарыг байнгын хорооны гишүүнээр батлав
- Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Найдалааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг Инновац цахим бодлогын байнгын хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.
- Б.Найдалаа, Ж.Чинбүрэн нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр баталсугай.
- УИХ-ын тогтоолыг батлах санал хураалт явуулж, 86 гишүүн дэмжлээ.
2025 оны төсвийг эцэслэн баталлаа
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг хийлээ.
Хуралдааны төгсгөлд санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 90 гишүүн буюу 81.8 хувь нь дэмжсэнээр төсвийг эцэслэн батлав.
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулж, 87 гишүүн дэмжлээ.
"Хүүхэд хамгааллын зардалд 20 тэрбумыг төсөвлөсөн"
Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалтыг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дөрөв дэх хэлэлцүүлэг/ дараа явуулна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ дараа явууллаа.
Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Би төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. 2025 оны төсөвт 9 тэрбумаар эрчим хүчтэй холбоотой олон нийт, хэвлэл мэдээллийн зардал гэж тавигдсан байсныг ажлын хэсгээс хасуулсан. Т.Доржханд гишүүнээ Эрчим хүчний үндэсний хорооны гишүүдэд яагаад мэдэгдэлгүй тавьсан бэ. Надаас гадна зургаан гишүүн байгаа. Өөр том төсөв гарсан байгаа юу?
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-С.Цэнгүүн ашиг сонирхолгүйгээр чин сэтгэлээсээ ажилласан. Хоёрт, Эрчим хүчний шинэчлэлтэй холбоотой хэвлэл мэдээлэлтэй холбоотой их хэмжээний зардал тусгасан гэдэг буруу мэдээлэл явсан. Тухайлбал, 1.2 тэрбум төгрөг энэ онд суусныг С.Цэнгүүн тарааж байгаа гэдэг худлаа. Одоо хүртэл тэр мөнгө нь гараагүй байгаа. Сангийн яам дээр хүлээгдэж байгаа. Эрчим хүчний үндэсний хороо зардал байхгүй юм чинь ямар ажил хийх юм бэ.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Цалин тэтгэврээ нэмэх зарчим дээр нэгдсэнд талархал илэрхийлье. Хуульд байгаа хөдөлмөр хамгаалал, цалингийн доод хэмжээтэй холбоотой зардлаа хэрхэн шийдэх ямар санал байгаа вэ?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Энэ удаагийн төсвөө үр ашигтай, хэмнэхээр ажилласан. Засгийн газраас оруулж ирсэн 3700 орчим шинэ орон тоог хязгаарлах нэг жил тэвчих хэрэгцээтэй газар нь нэмж, хэрэгцээгүй газар нь хянана. Хэрэгцээтэй газар дээр 50 хувиар нэмж, цалингийн зардлыг тусгасан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль ирэх онд бүрэн хэрэгжинэ. Энэ чиглэлээр 23 тэрбумыг хүүхэд хамгааллын зардалд батлуулсныг 20 тэрбум болж танагдсан. 2024 оны гүйцэтгэл 11 тэрбум төгрөг байсан. Энэ чиглэлээр нийгмийн ажилтнуудын цалин хангамжийг тусгасан.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Энэ танхимд сууж байгаа 81 гишүүн анх удаагаа улсын төсөв батлах гэж байна. Нэг талаасаа улсын төсвөө хоёр удаа баталсан түүх болж байна. Засгийн газраас бүсчилсэн хөгжлөө дэмжиж, том төслөө санхүүжүүлэхийг УИХ дэмжин баталсан. Үүнийг нь 3.6 их наядаар зарлагаа танах шаардлагыг зарим гишүүд тавьсан. Алдагдалгүй төсөв батлах нь олон эерэг үр нөлөөтэй. Гэхдээ олон сөрөг тал байгаа. Манайх дэлхий дээрх дөрөв дэх улс нь болж байна. Шууд эдийн засгаа хумьж, том жижиг хөрөнгө оруулалт байхгүй болно.
УИХ-ын гишүүн Х.Алтангэрэл:
-Төсвөө батлах гэж их юм боллоо. Хуулийн байгууллагад шинээр нэмэх шаардлагатай орон тоог 100 хувь хасч, нэлээд сандаргалаа. Тэр дунд шүүхийн шийдвэр, цагдаагийн тоог нэмэх ямар шаардлагатай юм бэ гэж хэлэх гишүүн гарсан. Төсвийн байнгын хорооноос орон тоог 50 хувиар нэмэхийг дэмжсэнд талархаж байна. Мөн 20 хувийн орон тоотой дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг ирэх жил цагдаагийн энхийг сахиулах үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ гэдгийг Сангийн сайд амласныг онцолж байна.
Орон тоог гүйцэт нэмээгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжин ирэх ёстой байсан баривчлах байрны орон тоо тусгаагүй тул хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг өргөн барина. Та бүхэн дэмжихийг хүсье.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн дөрөв дэх хэлэлцүүлэг/ дараа явууллаа.
2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлав
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн,хуулийн төслүүдийг эцэслэн батална.
Санал хураалт явуулж, 84 гишүүн дэмжлээ. Мөн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 58 гишүүн дэмжлээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 85 гишүүн дэмжлээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 87 гишүүн дэмжлээ.
Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 88 гишүүн дэмжлээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 84 гишүүн дэмжлээ.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлуулахаар санал хураалт явуулж, 87 гишүүн дэмжлээ.
Засгийн газрын үнэт цаас гаргах, эрх олгох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн санал хураалт явуулж, 87 гишүүн дэмжлээ.
Засгийн газарт чиглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 88 гишүүн дэмжлээ.
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо бүтцийн ерөнхий бүдүүвчид нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 86 гишүүн дэмжив.
Хууль тогтоолын төслүүдийг баталлаа.
"350 мянган хүн татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байна"
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэнэ. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Эрүүл мэндийн сайдаас асууя. 25 тэрбум төгрөгийг Дөрөвдүгээр эмнэлгийг лизингээр авахад төсөвлөсөн. Шинэ хавдрын эмнэлэг барихад 400-500 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Нэг орны үнэ 833 сая төгрөг орчим. Дөрөвдүгээр эмнэлгийн 120 ортой харьцуулахад нэг орны үнэ нь 750 сая төгрөг. Харьцангуй хямд, ХСҮТ-ийн яг дэргэд байгаа. Хавдрын эмнэлгээ ашиглаад явчихвал одоо 25 тэрбум төгрөгөөр зардал гаргаж байхаар энэ мөнгөө хөрөнгө болгож үлдээгээд Дөрөвдүгээр эмнэлгээ авчихвал болох юм биш үү.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Дагалдах хууль дээр Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниудын хууль дагалдан орж ирж байна. УИХ олон улсын аудит хийлгэхгүй гээд байгаа юм шиг асуудлыг ЗГЭХГ-ын дарга Н.Учрал хэлсэн. Засгийн газрын тогтоол гаргаад л шийдэх асуудал. Аж ахуйн нэгжүүд нь Засгийн газрынхаа үгэнд орохоо больсон юм шиг байх юм. Алдагдалтай ажиллаж байгаа нь ашигтайгаасаа зээл авдаг, тэгсэн мөртлөө орон тоогоо цомхотгодоггүй. 237 мянган төрийн албан хаагч дээр нэмээд төрийн болон орон нутгийн компаниудын 120 мянган хүн татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийг буруу ойлгож байна. Хөндлөнгийн аудит Засгийн газар оролцохгүй. Үндэсний аудитын байгууллага, УИХ-д тайлагнаж байгаа учраас ажлаа хийдгээрээ хийнэ. Олон улсын аудитын таван компаниуд хөндлөнгийн аудит хийвэл дараагийн түвшинд ажиллах боломж нээгдэнэ.
Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томъёоллоор санал хураалт явуулав.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:
-Хүүхдүүдээс мөнгө харамлаж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа гишүүдэд харамсч байна. Төсвийн байнгын хорооны хурлаар Ж.Батжаргал гишүүний гаргасан саналын дагуу төсвөөс хасч байгаа юм байна. Багш нар үнэхээр гайхаж байна. Монголын ирээдүйгээсээ төсөв харамлаж, буцааж 62 гишүүний дэмжсэн саналыг унагасанд харамсч байна. Боловсролын салбар улных байгаа. Жилд 400 доллар хүүхдэд зарцуулж байгаадаа ичээрэй.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Улс орондоо хайртай гишүүн олон болсон. Би тэр утгаар нь ярихгүй. Дэгийн тухай хуулийн дагуу саналаа хэлж, 2/3 байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Төсвийн урсгал зардлын 19 хувь, хөрөнгө оруулалтын 12 хувийг эзэлж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:
-Би өчигдөр чуулган дээр энэ саналыг дэмжсэн. Би өөрөө гишүүнд хэлж байсан. Ер нь ДНБ-ий 6 хувь гэдгээ авч нийт зарлагын 18 хувь гэдгээрээ ороод ирвэл боломжийн байсан. Бид боловсрол дээрээ л гол анхаарч, хүнээ бэлдэх ёстой. Мега төсөл хэрэгжүүлэхэд мэргэжилтэн хэрэгтэй. Суралцагчид, багш нарын эрх зөрчигдөж байгаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Төсвийн байнгын хорооны гишүүд Ц.Мөнхтуяа гишүүний саналыг зөв гэдгийг ойлгож байгаа. Угаасаа НҮБ-ын баримт бичигт тусгасан байгаа. Төсвийн зарлагын 20 хувь хүртэл гэж байдаг. Гаргасан санал нь бодлогын баримт бичигт бус 2025 оны төсвийн хэрэгжилтийг хангах тогтоол дээр орчихоод байна.
Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжих санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжлээ.
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
"Хавдар-2 төслийг зогсоочих вий гэх айдас байна"
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Чуулганд нийт 85 УИХ-ын гишүүн ирсэн байна. Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэнэ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэнэ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Дэгийн тухай хуулиараа өөр сайд нараас асуулт асууж болохгүй болчихоод байна. Энэ оны хавар 5 дугаар сард Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан Малчны тухай хууль батлагдсан. Энэ хуулиар малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжийг нээж өгсөн. Энэ бол маш чухал хууль. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хуулийн дагуу Засгийн газар журам гаргаж ажиллах ёстой байсан. Салбарын сайд Л.Энх-Амгалан ажилдаа ирээгүй. Ирэх он бүтэн хууль хэрэгжинэ. Зургаан сар татаж байна. Хууль дагасан журмаа батлах ажлаа хийгээч ээ. Маш олон хүн үлдсэн нэг, хоёр жилийн шимтгэлээ төлж, тэтгэвэртээ гармаар байна гэдэг. Маш олон малчид хүлээж байгаа. Чуулган завсарлаад малчид дээр очихдоо ямар үгтэй очих вэ. Маш сайн шаардаарай.
УИХ-ын гишүүн Б.Мөнхбаясгалан:
-Өчигдрийн хэлэлцүүлэг дээр дахин боловсруулахаар явуулсан Хавдрын шинэ эмнэлгийг санхүүгийн түрээсээр авах тухай асуудал байсан. Энэ асуудалд гишүүд ойлголтын зөрүүтэй байна. Санхүүгийн түрээсээр авах энэ эмнэлэг түр зууртаа ачаалал хөнгөлөх юм. Энэ эмнэлгийг авбал 100 ор нэмэгдэнэ. Бид шинэ эмнэлгээ барьвал 600 ортой, үүдэл эс шилжүүлэн суулгах лабораторитой, бүх төрлийн эрдэм шинжилгээний лаборатори цогцоор байгуулна. Тугалган ханатай, туяа цөмийн эмчилгээний шугаман хурдасгуур тавих мэргэжлийн дөрвөн өрөөтэй эмнэлэг болно.
Хавдар-2 төслөө тэр чигээр нь хэрэгжүүлэх үү гэдгийг асуумаар байна. Мөн энэ эмнэлгийг ямар нэгэн лоббид өртөхгүйгээр ХСҮТ-д авч өгвөл сайн. Энэ эмнэлгийг улсад авчихаад Хавдар-2 төслийг зогсоочих вий гэх айдас байна. Нийт 47 гишүүн гарын үсэг зурсан. Тэр итгэл үнэмшилд найдаад Хавдар-2 эмнэлгийг бариад Дөрөвдүгээр эмнэлгийг авах асуудлыг дэмжиж байгаа.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэж байгаа. Б.Мөнхбаясгалан гишүүний асуулт дөрөв дэх асуудал дотор байгаа. Г.Тэмүүлэн гишүүн үүнд нэг хариулт өгчихье.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хавдрын шинэ эмнэлгийг 3-4 жилийн дотор барьж байгуулахын тулд ТЭЗҮ-нд 3 тэрбум төгрөг, Засгийн газраас өргөн барьснаар орж ирсэн. Мөн 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй санхүүжих бүтээн байгуулалтын ажилд нь ирэх онд 5 тэрбум тавьсан. Үндсэндээ шинэ эмнэлэг дээр нийт 8 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Мөн ажлын хэсэгт ирсэн саналыг авч үзээд ХСҮТ-ийн үйл ажиллагааг нь өргөжүүлэх, орны тоог нэмэхээр Дөрөвдүгээр эмнэлгийг лизингээр авах төлбөрийг тусгаж өгсөн. ХСҮТ өөрийнхөө өмчид хүлээн аваач, тоног төхөөрөмжид 6.8 тэрбум төгрөгийг тусгасан. Нийт ХСҮТ дээр 23.8 буюу нийт 31 тэрбум төгрөг энэ чиглэлд тусгасан.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ үнэнтэй нүүр туллаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байна. Улсын төсвийн 35.8 наяд төгрөг буурууд 33.7 их наяд боллоо. Энэ бол том дэвшил. Энэ бол татвар төлөгчдийн төсөв. Нийтийн төсөв гэж ярьж сурмаар байна. Нийтийн төлөө зарцуулахаар том алхсан гэж бодож байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Төсвийг боловсруулахад ажлыг хэсэг Дэгийн тухай хуулиар зарим зардлыг нэмэгдүүлэхэд өөр зардлаас хасахаа өөрөө олж ир гэж гишүүд рүү хэлсэн. Ийм дэгээр явахад төвөгтэй юм билээ. Уг нь зардлуудыг хасах, зохицуулахад ажлын хэсэг ажиллах шаардлагатай. Тодруулж оруулахгүй бол УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй санал тавихаар зөрчил үүсэх юм билээ. УИХ баталсан хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй. Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд нийт төсөв захирагч нар зардлынхаа 0.5 хувийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд зарцуулна гэж тусгасан. Хувийн хэвшил зардлынхаа 1.5 хувийг зарцуулах хуультай. Гэтэл энийг хэрэгжүүлэх нөхцөл байхгүй. Зардал нь энэ тоондоо хүрч байсан түүх байхгүй. Тиймээс энийг цаашид яах юм бэ.
Хоёрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой төрөөс хариуцна гэсэн зардлуудаа ирэх жил яах вэ. 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалин, тэтгэвэр нэмэгдвэл энэ зардлуудаа өгч чадахгүй гэх юм байна. Төсвийн тодотгол хийх асуудал ажлын хэсэг дээр яригдсан уу?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж байгаа. С.Эрдэнэбат гишүүний асуултад төсөв хэлэлцэхээрээ хариулт өгье.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Энэ жил 35 их наяд, ирэх жил 34 их наяд гээд төсвийн зарлагын хэмжээ явж байна. Нэг талаараа нарийн ярьж байгаа нь сайн. Нөгөө талаараа 10 тэрбум ам.доллар хүрэхгүй эдийн засгийн хэмжээ, тоог яриад байна. Утасгүй чихэвчний жилийн борлуулалт нь 14 тэрбум ам.доллар байдаг гэнэ лээ. Тэгэхэд бидний нөхцөл байдал ийм байна. Төсвийн хэмжээ ярихад хэдэн машин гадаад руу гарч байна гэдэг тооцооллыг ярьдаг. Бүртгэлийн ажил болж хувирсан. Төсвийн хүрээг дөрөв дэх удаагаа өргөн барьж байна. Анх есдүгээр сард өргөн барихад эдийн засгийн өсөлт 8 хувь, нүүрсний эрэлт өндөр байна гэж байсан бол одоо бас л эдийн засгийн өсөлтийг 8 хувь гэсэн байна. Энэ хэтэрхий өөдрөг тоо байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж, Хятадын эдийн засаг таагүй байна. Төсвийг алдагдалгүй баталж байгаа нь сайн. Гэхдээ АМНАТ, Ирээдүйн өв санд орох хураамжийг 65-45 болгож байгаагийн хооронд нэг их наяд төгрөг байгаа. Үндсэндээ нэг их наядын алдагдалтай төсөв баталж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал өндөр байхаар сайн гэж үздэг. Хувийн хэвшилд орж байгаа мөнгөний хэдэн хувь гадагшаа гарч, хэдэн хувь нь дотооддоо үлддэг вэ. Төсвийн зардал эдийн засагт ямар нөлөө үзүүлээд байгаа юм бэ?
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Төсвийн хүрээний мэдэгдлийг Л.Гантөмөр сайд боловсруулсан. Таны хажууд сууж байгаа хүн. Та бүхэн улс төрийн шийдэл гаргадаг байх. Тийм учраас ийм асуудлыг хоорондоо ярьчихдаг байвал зүгээр байна. Төсвийн зарлага 34 их наяд гэдэг чинь 10 тэрбум ам.доллар. Өнөөдөр нийт импорт 9-10 тэрбум ам.доллар байгаа. Тэгэхээр манайх шиг импортын хэрэглээ өндөр оронд төсвийн зарлага өндөр байх нь аюултай. Төсвөөс очиж байгаа мөнгөний дийлэнх нь импортын хэрэглээний худалдан авалтыг хийдэг. Төсвийн зарлагын мөнгө ус руу хийгээд алга болж байгаа юм шиг ойлгодог. Үгүй ээ. Энэ цалин тэтгэвэр тэтгэмж дэлгүүрээс л худалдан авалт хийнэ. Тэр худалдан авалт компанид орж, эргээд татвар төлдөг. Тэр дунд дийлэнх нь импортын бараа бүтээгдэхүүн байгаа. Энэ чиглэлийн судалгааг Эдийн засгийн хөгжлийн яам хийж байгаа учраас сайдаасаа асуусан дээр байх өө.
Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтэн:
-Төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахдаа эдийн засгийн өсөлтийг 8 хувиар тооцсон. Төсвийн тодотгол болон 2025 оны төсөв боловсруулахтай холбоотой зарлага нэмэгдсэн. Ерөнхий эдийн засгийн хүчин чадал боломжийн хүрээнд тооцоолдог учраас төсвийн зарлага бага зэрэг өсч, буурахад дагаж хөдөлдөггүй. Тиймээс 8 хувийн өсөлт одоогийн хэрэглээ, хөрөнгө оруулалтын зорилт болгож, хангах боломжой гэдэг тооцооллоор хөдөлгөөгүй.
Төсвийн зарлагыг 2.3 их наядаар бууруулж байгаа. Нийт импортыг 350 сая ам.доллараар бууруулж тооцсон. Төсвийн орлогын тооцоог дахин хийж бууруулсан. Нийт хэрэглээний сагсны 46 хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг. Үүнтэй уялдаж төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын зарлага 40-60 импортын бараа бүтээгдэхүүн болох тохиолдол бий. Бүгдийг тооцож, шинэчлэн оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Төсвийн төсөөлөл 3 жилийн стратегийн зорилт гэж харж байгаа. Нэгдсэн төсвийн суурь зарлагын хэмжээг 2027 онд 30 хувь болгоно гэж зорьж байна. Тэгэхээр стратегийн зорилтот хувь хэд вэ?
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Ерөнхийлөгчийн тавьсан хоригтой холбогдуулж, төсөв алдагдалгүй орж ирэх нөхцөл бүрдсэн. Мөн түүнийг дагаад төсвийн хүрээний мэдэгдэл төсөөлөлд өөрчлөлт орохоор хэрэгцээ шаардлагатай болсон. Олон зүйл дээр хориг эерэг эхлэл болж байна. 2022, 2023 онд төсвийг алдагдалгүй баталъя гэж ярьдаг байхад мөрөөдөл юм шиг байсан. Хэн ч тоодоггүй байсан. Заавал Ерөнхийлөгчөөр хэлүүлэн байж, хориг тавиулан байж алдагдалгүй төсөв батлахаар оруулж ирж байна. Хүсвэл алдагдалгүй төсөв баталж болдгийг харуулж байна. Том жишиг тогтож байна. Цаашдаа ашигтай төсөв оруулахын эхлэл болж байна. Төсвийн хүрээний найм дахь үзүүлэлтэд Засгийн газрын өрийн хэмжээ огт буурахгүй байна. Төсөв алдагдалгүй юм шиг харагдаж байгаа ч дотроо гол гол өрийн хэмжээ ирэх гурван жилд буурахгүй 52 их наяд хэвээрээ байгаа. Энэ тоо Засгийн газрын бодит өр үү. Өөр өр ороод байна уу. Төсөв доторх халамжийн хэмжээ 2025 онд 2.5 их наяд, 2026 онд 2.8 их наяд, 2027 онд 2.9 их наядыг төсөвлөжээ. Халамжас хөдөлмөрт зорилт чинь хэрхэн хэрэгжих юм бэ?
Эдийн засгийн хөгжлийн яамны ажлын хэсэг:
-Өр, ДНБ-ий харьцаа хуулийн хязгаар нь 60 хувь байдаг. Хавар төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийг анх боловсруулахдаа 50, 45, 40 хувь гэж үе шаттай бууруулахаар оруулж ирсэн. Намар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт орж өр, ДНБ-ий харьцааг нэрлэсэн дүнгээр тооцдог болсон. Бодит болон нэрлэсэн дүнгийн зөрүү нь ДНБ-ий тав орчим хувьтай тэнцүү байдаг. Тэгэхээр тэр хувиар буцаан нэмж, 55, 50, 45 болгон оруулж ирсэн. Сангийн яамны гүйцэтгэл 4 хувьтай байна.
Нийгмийн халамжийн ерөнхий хуваарилалтыг төсөв дээр хийнэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд нийт ямар хувь хэмжээнд хязгаарлах вэ гэдэг асуудлыг оруулж ирж байгаа. Нийт 2.8-2.9 их наяд төгрөг байдгийг энэ удаа 2.7 их наяд төгрөг болгож оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
-Төсөв маань өндөр байгаа. ДНБ-ий 36 хувьтай тэнцсэн. Энэ бусад орнуудтай харьцуулахад хамаагүй өндөр тоо. Улс орнууд 27, 28 хувьтай тэнцэж байдаг. Төсөв 100 хувь татвараас бүрдэж байна. Ногдол ашиг, хувьцаанаас бүрдэх ёстой. Төрийн өмчийн 123 аж ахуйн нэгж байна. Орон нутгийнх нэмэгдвэл маш олон. Бүгдийг нээлттэй хувьцаат компани болгочихвол ногдол ашиг авах, төсөв дээр татвараас өөр орлого олох боломжтой болно. Төсөв 10-20 хувь тэлэх боломжтой. Ц.Мөнхтуяа гишүүний нэг санал дэмжигдсэн. Боловсролын салбарт төсвийн зардлын 6-гаас багагүй хувийг зарцуулах санал чуулганаар дэмжигдсэн боловч байнгын хороогоор унасан байна. Төрийн өмчийн компаниуд ногдол ашгаа өгч эхэлбэл боловсролын салбарт нэмэрлэх боломжтой.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өмнө нь УИХ-ын тогтоолоор 9 компанийг нээлттэй болгохоор тогтоол гаргасан. Хэрэгжүүлэх гэхээр хувьцаат компани болгох үнэлгээг хийх ёстой. Олон улсын аудит оруулах хэрэгтэй. Ингэснээр нээлттэй компани болох боломжтой. Ашиггүй ажиллаж байсан компаниуд нээлттэй болох гэхээр аудит хийлгэх зардал мөнгөө яаж шийдэх вэ. Зарим нь багаар үнэлэгдсэн байдаг учраасс нээлттэй болгоод ч ашиггүй. Төрийн өмчийн хуулиар олон улсын аудит оруулах жагсаалтыг баталж байна. Ингэснээр зардлаа шийдэж чадахгүй байгаа асуудлыг шийднэ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
2025 оны төсвийн 3, 4 дэх хэлэлцүүлгийг хийнэ
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Хуулийн 10 төслийг эцэслэнэ батална.
- Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батална.
- Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.
- УИХ баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.
Нэргүй 2024-12-12 115.85.17.232
Хориг тавиачэээ арайчдээ
Нэргүй 2024-12-12 103.168.34.37
дахиад хориг тавьчихмаар л байна даа
Нэргүй 2024-12-12 203.91.115.51
Даваасүрэнг өөрчил!
Нэргүй 2024-12-12 202.9.41.43
Жорлонгын угаадс удахгүй цутг2лна л******д уг2дс таардгиймаа.
Нэргүй 2024-12-12 202.9.41.43
35их наядыг хулгайлх сан2рхгсдыг пайзлж дүүжил. Аймшгийн гажиг сан2рхл.
өөө 2024-12-12 66.181.164.23
Зөөвч овоог францууд газар доор уусган олборлох технологиор олборлох юм байна Мардайн уурхайг Орос ах нар маань ямаршуухан технологиор ухаж зөөж дуусгасан юм болоо, манай их мэдэгчид нэг сайхан халаач хамуудаа… хүрз жоотуу барьсан цаазын ялтнуудаар бараг чаацын бишүү. Хэд хэдэн толгой хөлтэй хурга ишиг хэр их төрж байв даа бас хамуудаа…
Нэргүй 2024-12-12 203.91.115.51
б** халах хэрэггүй. Оронагийн төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Даан ч Оросууд бойкот хийнэ л дээ.
Нэргүй 2024-12-12 203.91.115.51
Би өмнөх 7 хоногт анхааруулсан шүү. Засгийн газар төсвийг яаравчлуулах үүднээс энэ 7 хоногт заавал нэг тероризмын шинжтэй үйлдэл хийнэ ээ гэж. Тэд өчигдөр тог таслав, дулаан хязгаарлав. Энэ бол айлгалт, сүрдүүлэг. Төсөв хурдан батлахгүй бол үүнээс доор юм болно шүү гэж байгаа юм. Яг үнэндээ юу ч болохгүй. Тэд өөрсдөө л төсөвгүй бол маш хүнд байдалд орох гээд байна. Хулгайчууд. Уг нь иргэд түрүүлж хөдлөөд, жагсаал зохион байгуулаад засгийн газрыг огцруулчихмаар байна. Хулгай нь ядаж ил болог. Дар
Нэргүй 2024-12-12 203.91.115.51
аа нь төсвөө хэлэлцэе!