ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хоригдол солилцооны хүрээнд эх орондоо ирсэн тагнуулч гэр бүлийг нууцаар Эр зоригийн одонгоор шагнасан гэж "SPY" сэтгүүл мэдээлэв. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 1-нд барууны орнуудад хоригдож байсан найман орос иргэнийг Москвагийн шоронд хоригдож байсан гадаадын 16 сэтгүүлч, тэрс үзэлтэн болон бусад улс төрийн хоригдлоор солилцох ажиллагаа амжилтай явагдсан. Тухайн солилцоогоор ирсэн хүмүүсийн дунд Дульцев гэр бүл байв.
"SPY" сэтгүүлийн мэдээлснээр, Артём Дульцев, Анна Дульцева нар хоёр хүүхдийнхээ хамт Словени улсад аргентин цагаачдын дүрээр олон жил амьдарчээ.
Гэвч 2022 оны арванхоёрдугаар сард баривчлагдаж, 2024 оны долдугаар сард тагнуулын хэргээр ял сонссон юм. Хожим тагнуулч гэр бүлийг Москвад газардах үед Оросын Гадаад тагнуулын албаны (SVR) дарга Сергей Нарышкин болон ерөнхийлөгч Путин нар биечлэн очиж, баатарлаг үйлс бүтээсэн мэт ёслол төгөлдөр угтан авсан байдаг. "SVR"-ийн “SPY” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарт эхнэр, нөхөр Дульцевийг Путин шагнасан тухай мэдээлсэн ч хэзээ уг зарлиг гаргасныг дурдаагүй байсан. Мөн хамгийн анх тэднээс ярилцлага авч байсан "Агентство" агентлаг олон нийтэд нээлттэй төрийн мэдээллийн сангаас Путины шагнал гардуулах зарлигийг олж чадаагүй гэж мэдэгджээ.
“SPY” сэтгүүлд гарсан Дульцев гэр бүлийн намтраас дурдахад, Артём болон Анна нарыг 2009 онд Оросын тагнуулын албанд ажиллах санал тавьсан байна.
Тэд гурван жил тусгай сургалтад хамрагдсаны эцэст 2012 онд онцгой нөхцөлөөр гадаадад томилогджээ. Анна Дульцевагийн хэлснээр, тэднийг 2010 онд томилох ёстой байсан ч тухайн үед Оросын тагнуулын бүлгийг АНУ илрүүлж, саатуулсан тул хойшлогдох болсон байна. Түүнчлэн Артём Дульцев ярилцлага өгөхдөө, баривчлагдсан нь том бүтэлгүйтэл байсан ч заримдаа тохиолддог л зүйл гэжээ.
Анна, Артём нар тагнуулын сургалтад хамрагдаж байхдаа гэр бүл болж, 2013 онд анхны хүүхдээ Аргентинд төрүүлсэн.
Эцэг эх нь баривчлагдах хүртэл хүүхдүүд нь орос гаралтай гэдгээ мэдээгүй өссөн бөгөөд испани хэлээр л ярьж чаддаг байна.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.46.213
Аль ч улс нууц албаны ажилтанаа яаж ийгээд аврахыг л бодно. Тэд улсынхаа төлөө тушаал авч ажиллаж байгаа хүмүүс жинхэнэ эр зоригтой баатрууд. Монгол ч бас 1920-1950 иад он хүртэл олон тагнуулч гадаадад үүрэг гүйцэтгэж байсан даа. Социйн үед энэ тухай олон кино хийж байв.
Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59
Төр нь албан хаагчаа ингэж өндөр үнэлж байна. Ерөнхийлөгч өөрөө онгоцны буудал ддээр очиж авна гэдэг бол том хүндлэл юм.
Муу мал 1 цагийн өмнө 139.5.218.137
Чам шиг оркууд Монголоор дүүрэн